Тун саяхан Леди Гага “Vogue” сэтгүүлийн есдүгээр сарын дугаарт зориулан зургаа татуулж, ингэхдээ цийлгэн
хөх-ягаан өнгийн малгайгаагаар л биеэ халхласан байсан юм. Шүтэн бишрэгчид нь хайртай дуучныхаа биеийн аазгай хөдлөм жижигхэн нугалаасуудыг харан баясаж амжаагүй байтал, үнэндээ одын бие галбир зурагт гарснаас огт өөр болжээ. 26 настай дуучин тайзан дээр өөрийн биеийг байгаагаар нь харуулахаас хэзээ ч эвгүйрхэдэггүйг хэлэх хэрэгтэй. Гэвч яалт ч үгүй жин нэмснээр, тэр даашинзуудаа солих хэрэгтэй болох нь. Амстердам хотод тоглосон концерт дээр од өнөөх задгай хувцастайгаа тогложээ. Харин тэгэхэд нөгөө гоё сайхан биеийн оронд шүтэн бишрэгч нар нь бүдүүрсэн гуя, унжсан гэдэс, давхар эрүүг олж харсан байна. Энэ концертын үеэр авахуулсан зургийг хэдэн сарын өмнөх татуулсан зурагтай харьцуулахад, нөгөө тэгшхэн гэдэс, булчинлаг хөл яасан бэ хэмээн гайхацгаажээ!
– Гага 30 орчим фунт (барагцаалвал 13 килограмм) жин нэмсэн байхаа гэж “Дейли мэйл” сонины зөвлөх, хоол судлаач Мажид Али дуучны гэрэл зургийг тайлбарлаж хэлсэн байна. Гага өөрөө ч сүүлийн үеийн зургуудаа хараад баярлахгүй байгаа болов уу. Саяхан од шүтэн бишрэгч нартайгаа уулзахдаа, даруухан хувцасласан байжээ. Тэр бүх биеийг нь халхласан урт даашинз өмсөж, толгойдоо цагаан алчуур зангидаж, хар нүдний шил зүүсэн байжээ. Гага шүтэн бишрэгч нартаа гарын үсгээ өгч, өөрийн нэрийн сүрчигний дээжийг тарааж байжээ.
Дашрамд дурдахад, Гага өөрлөгдөж байдаг бие галбираараа шүтэн бишрэгч нарыгаа цочирдуулаад зогсдоггүй юм. Гаж ч гэмээр зантай дуучин үзэгчдийн анхаарлыг татахын тулд элдэв зүйл сэдэж, тодруулвал Лондоны загварын долоо хоногийн арга хэмжээн дээр хувцасандаа илбэнхийн сүүл хадаж, загасны тор шиг хувцас өмсөн тогложээ. Бусдаас ялгарах хүсэл Леди Гагаг бас юунд хүргэж, түүний элдэв уран сэтгэмж үүнд нь хүрэлцэх болов уу гэдгийг бид харах л үлдээд байна.