2023-06-10 22:56
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Хүмүүс Охид бүсгүйчүүд

Г.Уянгадарь & Анжелика Хэйл

munkhzul munkhzul
2022-05-26
0 0
0

Хорвоо дээр орших долоон тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалан өөр байх нь бий. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэж байна. Энэ удаа өсвөр үеийнхэн төдийгүй олны дунд хэдийнэ танил болсон 14 настай реппер дуучин Г.Уянгадарь болон түүнтэй чацуу дэлхийн хэмжээний од Анжелика Хэйл нарыг онцолж байна.

Амьтдын асрамжийн газартай болох мөрөөдөлтэй бяцхан реппер

“Google”- дээр Г.Уянгадарь гээд бичихэд “Реппер дуучин Г.Уянгадарь, өсвөрийн од Г.Уянгадарь шинэ уран бүтээлээ гаргалаа” гэсэн нэг удаа 5000 орчим илэрц гарч ирж байна. Энэ нь түүнийг хэдийнэ олны танил болсныг илтгэнэ. Өдгөө тэр Монголын хип хоп урлагийн зах зээлд хамгийн сайн реппер, чанартай уран бүтээлүүдийг бэлтгэдэг  “Тоонот”-ынхны нэг хэсэг болон гялалзаж яваа. Өөрсдийн байр сууриа хэдийнэ олчихсон, чадварлаг уран бүтээлчидтэй студид орсон учир түүнийг Монголдоо төдийгүй дэлхийн хэмжээний од болно гэдэгт сонсогчид итгэл дүүрэн байна.

Тухайлбал, “Тоонот”-д орсныхоо дараа 2021 оны зургадугаар сарын 7-нд шүлгийг нь  реппер, продюссер Desant бичсэн  “Vibes” нэртэй дуугаа цацаж байв. Хүмүүст урам зориг өгөх хөнгөн хэмнэлтэй, клип өгүүлэмж сайтай энэ дууг өнөөдрийн байдлаар хүмүүс дөрвөн сая удаа сонссон байна. Түүний үеийн хүүхдүүд клипэнд нь  тоглож, 10 гаруй насныхны гэгээлэг ертөнцийг харуулснаараа энэ дуу олонд хүрсэн билээ. Харин “Egga” хамтлагаараа клипжүүлэн гаргасан “Туйлын туяа” хип хоп дууг нь 1.5 сая удаа сонссон аж. Мөн “Хүүхэд нас” дууг  шилдэг эмэгтэй реппер Mrs.M-тэй хамтран дуулсан байдаг.

Гансүхийн Уянгадарь “The Open Mic Mongolia”-ийн тайзнаа “Туйлын туяа” хип хоп дууг хэвлүүхэн, өөртөө итгэлтэй, цоглог, үг хэллэг хурц дуулснаар 2020 онд олонд танигдсан байдаг.  Үүнээс өмнө тэрбээр “Хур” продакшны “Egga” хамтлагт дуулдаг байв.

Аав нь дуулдаг, хоёр эгч нь гитар тоглодог. Тиймээс Г.Уянгадарь багаасаа л урлагт ойр өсөж, бяцхан мисс, дуу, бүжгийн тэмцээнд оролцдог авьяаслаг хүүхэд байв. Түүний ээж аав нь малчин. Тиймээс тэрбээр хотод эгчтэйгээ хамт амьдардаг. Дуу дуулах болон хөгжим тоглох, гэр бүлийнхэнтэйгээ байхдаа тэр амьдралаас аз жаргалыг илүүтэй мэдэрч байдаг.

Ирээдүйнхээ тухай “Миний мөрөөдөл  бол амьтдын асрамжийн газартай болох. Хүнтэй адилхан ажил хийж, мөнгө олж хоол авч идэх боломжгүй учраас амьтдын асрамжийн газар байгуулахыг хүссэн” гэж ярив.

Түүний цахим facebook хуудас 15  мянга орчим, instagram нь  40 мянга орчим дагагчтай. Тэрбээр “Зөв Монгол брэнд”-ээс эхлээд зар сурталчилгааны карьераа  хэдийнэ эхлүүлээд байгаа юм. Содон, дэгжин хувцаслалтаараа олны харцыг булаадаг тэрбээр “Хоёр эгч маань миний имиж дээр зөвлөдөг. Үнэтэй хувцас авдаггүй. Байгаа хувцсаа тохируулаад өмсчихдөг. Миний хувьд загварлаг байх их чухал. Загварлаг байх дуртай” гэж ярьжээ.

Хамгийн залуу америк од Анжелика Хэйл

Авьяаслаг америкчуудын тайзнаа 2017 онд алтан баззер даруулж, эцсийн дүнгээр хоёрдугаар байрт орсноор Анжелика Хэйл дэлхийн хэмжээний од болох эхлэлээ тавьсан юм. Учир нь тэр тус шоуны хамгийн залуу ялагчийн амжилтыг эвдсэн билээ. Ийн олныг хамарсан том шоунуудад оддын хамт оролцож түүний нэр хүнд богино хугацаанд дэлхийд түгсэн юм. Үүний үр дүнд Холливудын “American Reject” кинонд анхны дүрээ бүтээсэн. Мөн “Maya Unstoppable”  хүүхэлдэйн кинонд 2019 онд гол дүр бүтээсэн тухайгаа өөрийн angelicahale.com цахимдаа бичжээ.

Амьдралынх нь түүхийг сөхвөл Хэйл дөрвөн настайдаа уушгины хатгалгаа хавсарсан маш хүнд өвчнөөр өвдөж байжээ. Энэ үедээ олон эрхтэн нь өвдөж, бөөр нь бүрэн эдгэрээгүй байна. Тэр 80 хоногийн турш сэхээн амьдруулах тасагт хэвтэж үхэлтэй маш ойрхон өдрүүдийг туулжээ. Ийн эмнэлгээс гарснаас жил гаруйн дараагаас бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орохоор болов. Гэвч ээжээс нь  өөр бөөрний донор олдсонгүй.  Ийн 2013 оны есдүгээр сарын 13-нд ээжээс нь бөөр шилжүүлэх хагалгаа амжилттай болжээ. Үүнээс хойш Анжелика Хэйл урлагийн авьяасаа тордон тун амжилттай явж байна. Тиймээс тэр өөрийн уран бүтээлээрээ амийг нь аварсан хүмүүст үргэлж талархлаа илэрхийлдэг. Мөн тэрбээр Бөөрний үндэсний сангийн анхны хүүхдийн Элчин сайд болсон юм. Үүнээс хойш тэр эрүүл мэндийн чиглэлийн төсөл, хөтөлбөр, сайн дурын аянуудад идэвхтэй оролцож, дуу хоолойгоо байнга олон нийтэд хүргэдэг.

Өөрөө аяыг нь зохиосон анхны дуугаа “Ид шидийг мэдэр” /Feel the Magic/  нэртэйгээр 2019 онд цацаж байв.  Хэйл өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралын туршлага, бодлоо дуу, хөгжмөөр дамжуулан илэрхийлэх дуртай. Анхны дуугаа бичих санаагаа аялж явах үедээ олжээ. Үүний дараа тэрбээр Филиппинийн хөвгүүдийн хамтлаг болох “TNT Boys”-д нэгдэж, дэлхийг тойрон аялан тоглолт хийсэн юм.

Түүний facebook хуудас 3.7 сая дагагчтай, youtube нь 2.95 сая subscribe-тай байна.  Тухайлбал, гурван сарын өмнө цацсан “Easy on me” дууг нь 1.1 сая удаа сонссон бол “Unpredictable” дууг нь 2.8 сая, “Fight Song”,  “Stone Cold” дууг нь 2.5 сая удаа сонссон байна. Энэ мэтчилэн түүний бүх дууны хандалт нэг саяыг давдаг. Хэйл АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотод 2007 оны долдугаар сарын 31-нд төрсөн. Түүний аав нь Америк, ээж нь Филиппин юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 105 (6837)

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Tech is open…
Мэдээ

Tech is open…

munkhzul
2023-06-09
IT-ийн оюутнуудад зориулсан “Цалинтай дадлагажих хөтөлбөр”-ийн бүртгэл дуусахад 3 хоног үлдлээ
Мэдээ

IT-ийн оюутнуудад зориулсан “Цалинтай дадлагажих хөтөлбөр”-ийн бүртгэл дуусахад 3 хоног үлдлээ

munkhzul
2023-06-09
BTS 10 жилийн ой: Дэлхий нил ягаан өнгөөр амьсгалж байна
Урлаг

BTS 10 жилийн ой: Дэлхий нил ягаан өнгөөр амьсгалж байна

munkhzul
2023-06-08
The Idol цуврал гарсан даруйдаа олны шүүмжлэлд өртөв
Урлаг

The Idol цуврал гарсан даруйдаа олны шүүмжлэлд өртөв

munkhzul
2023-06-08
YG энтертайнмент болон G-Dragon нарын байгуулсан гэрээ дуусгавар болов
Урлаг

YG энтертайнмент болон G-Dragon нарын байгуулсан гэрээ дуусгавар болов

munkhzul
2023-06-07

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Нүдний доод зовхи яагаад хавагнадаг вэ

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
Tech is open…
Мэдээ

Tech is open…

munkhzul
2023-06-09
0

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хамгийн том нэгдсэн арга хэмжээ “ICT Expo 2023” энэ сарын 09-11-ний өдрүүдэд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд...

Цааш унших
IT-ийн оюутнуудад зориулсан “Цалинтай дадлагажих хөтөлбөр”-ийн бүртгэл дуусахад 3 хоног үлдлээ

IT-ийн оюутнуудад зориулсан “Цалинтай дадлагажих хөтөлбөр”-ийн бүртгэл дуусахад 3 хоног үлдлээ

2023-06-09
Хятад, Монголын эрдэм шинжилгээний хурлын нээлт болов

Хятад, Монголын эрдэм шинжилгээний хурлын нээлт болов

2023-06-08
Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая

Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая

2023-06-08
BTS 10 жилийн ой: Дэлхий нил ягаан өнгөөр амьсгалж байна

BTS 10 жилийн ой: Дэлхий нил ягаан өнгөөр амьсгалж байна

2023-06-08

Санал болгож байна

Х ТҮЦ продакшны экс жүжигчин Хулангийн фото ертөнц
Охид бүсгүйчүүд

Х ТҮЦ продакшны экс жүжигчин Хулангийн фото ертөнц

2013-12-02
Модель Цэкү нүцгэлжээ
Загвар

Модель Цэкү нүцгэлжээ

2018-08-07
Баярцэцэг – Дурласан нүд
Видео мэдээ

Баярцэцэг – Дурласан нүд

2021-08-02
Өнөөдрийн зурхай /2013 оны 8-р сарын 23/
Зурхай

Өнөөдрийн зурхай /2013 оны 8-р сарын 23/

2013-08-23
Батганаас яаж салах вэ?
Гоо сайхан

Батганаас яаж салах вэ?

2017-02-18
Ядуурал генээр дамжин удамшдаг уу?
Сонин хачин

Ядуурал генээр дамжин удамшдаг уу?

2019-05-20
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In