2022-07-01 10:32
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Зөвлөгөө

Шинэхэн дурлалын эзэнтэйгээ болзож эхлэх үед туулах 10 үе шат

munkhzul munkhzul
2022-05-26
0 0
0

Анхны гэж тодорхойлогдох бүх зүйл хүний сэтгэлд хамгаас тод хадгалагдан үлддэг. Үүний дотроос харах төдийд л сэтгэл чинь догдолдог, сайхан залуу чинь чамайг болзоонд урьж, мээсэжээр амттай үгсийг нисгэдэг болох тэр үе бүсгүйчүүд бидэнд нэг талаараа юугаар ч сольшгүй аз жаргалтай ч нөгөө талаараа сэтгэл санааны дарамтыг мэдрүүлдэг. Яг л галзуу хулгана дээр суучихсан юм шиг, хэзээ ч тэндээс уначхаж мэдэх юм шиг…

Өөрийнхөө азтайг гайхмаар, амьдралд баярламаар, өөрийнхөө үзэсгэлэн гоод бүрэн итгэмээр гэхдээ нэг л айдастай, зүрх хүчтэй цохилоод амаар гарчих гэж байгаа мэт мэдрэгдэнэ. Жишээ нь:

1. Түүний талаарх бодол, хийсвэр төсөөллүүд тархинаас чинь зогсолтгүй урсана
Түүний талаар тийм ч ихийг мэдэхгүй, уулзаж үзээ ч үгүй хирнээ чиний толгой тэр хүний талаарх бодлуудаар дүүрнэ. Алхам тутамдаа түүнийг бодно, бодохдоо ч дуртай байж, нойр хулжиж, ямар нэг зүйл чамайг зогсолтгүй догдлуулсаар байх болно. Ингэж явсаар бодлуудаа цааш ургуулж, түүний талаар өөрийн төсөөлсөн бүгдийг нийлүүлээд сэтгэл дотроо түүнийг “зурна”. Сүүлд нь тэр ч гэсэн чиний талаар бодож байгаа гэдэгт итгэлтэй байж өөртөө тун чиг итгэлтэйгээр, инээмсэглэн бодно гээч.

2. Бага зэрэг сандарч, тэвдэнэ
Ингэж бодоод сууж байтал гэнэт нөгөө залуу чинь чамайг болзоонд урилаа. Энэ үед сайхан бодлууддаа автан агаарт нисэж явсан эрвээхий маань өөрийн эрхгүй сандарч, тэвдэж эхэлнэ. Хэдий сандарсан ч ямар ч байсан урилгыг нь хүлээгээд авчихлаа. Харин дараа нь толгой дотор чинь “Хэрвээ тэр миний гараас атгавал яана аа, гар минь хөлөрчихсөн байвал муухай даа, тэнэг юм ярьчих вий дээ, миний төсөөлж байсан шиг сайн залуу биш байвал…” гэх зэргээр элдвийн юм бодогдож толгойгоо гашилгана.

3. Хүлээлт эхэллээ
Хэдий чи их сандарч байсан ч гэсэн анхны болзоо тун амжилттай болж өнгөрлөө. Болзоогоо дуусгаад гэртээ харьснаас авахуулаад хүлээлт гэдэг хэцүү тоглоом эхэлж байгаа нь тэр. Байн байн утсаа эсвэл чатаа шалгаж үзнэ. Над руу ямар нэгэн юм бичихгүй юм байх даа? Би түүнд таалагдаагүй юм болов уу? Хэрвээ над руу зурвас илгээвэл юу гэж бичих үү? гээд л сэтгэл санаа чинь тайван байх хором үгүй болсон мэт байна. За тэгээд л ямар нэгэн зурвас ирэхгүй залгахгүй жаахан удахад л найдвараа алдаж, элдвийн муухай зүйлс бодож эхэлнэ дээ.

4. Тайвшир, тайвшир…
Бид хоёр хамтдаа цагийг зугаатай, сайхан өнгөрүүлсэн. Нэг нэгэндээ таалагдсан. Тийм болохоор өөрийгөө ингэж цаг тухай бүр зовоох шаардлагагүйг өөртөө хэлнэ. Эргээд хэвийн амьдралдаа орж, хором мөч бүхэнд түүний талаар бодохоо болихоор хичээнэ.

5. Гэсэн хэдий ч чи туйлдаж байна
Түүнтэй болзсон болзооныхоо тухай өөрийн эрхгүй, өдөр алгасахгүй бодох болсноор чи туйлдаж эхэлнэ. Түүнээс зурвас ирэхийг хүлээх, түүний талаар байнга бодох зэрэг нь чамд дарамттай санагдана. Энэ үеийг заавал туулалгүй зүгээр л алгасаад өнгөрөхийг хүснэ.

6. Сэтгэл хөдлөл чинь ахин сэргэнэ
Эцэст нь түүнээс сайхан үгтэй зурвас хүлээж аваад сэтгэл санаа чинь тогтворгүй болж, сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрнэ. Түүнээс ирсэн сайхан зурвасуудын талаар хамгийн сайн найзтайгаа аз жаргалаар дүүрэн хуваалцах болно. Мөн дараа дараагийн болзоонуудынхаа талаар ч яриад амжина. Нэг хэсэгтээ хамгийн сайн найзтайгаа ярих ярианы гол сэдэв чинь тэр байна.

7. Өөрийгөө асуултаар бөмбөгдөнө
Тэр надтай тогтвортой харилцаа үүсгэхийг үнэхээр хүсэж байгаа болов уу? Эсвэл намайг зүйгээр л түр зуурын зугаа гэж бодож байгаа юм болов уу? Гэхдээ надад хандах хандлагаас нь харвал чин сэтгэлийнх ч юм шиг… Өөр эрэгтэйн талаар яривал яах бол? Намайг харамлах болов уу? Эсвэл… гэх мэтчилэн үй түмэн асуултууд толгойд чинь эргэлдэж, хариултаа хэзээ олохыг, хэзээ олсноо ч мэдэхгүй байна.

8. Бага багаар тайвширч эхэлнэ
Та хоёр хэн хэн нь хамтдаа байхдаа харьцангуй тайван байдаг болж ирнэ. Урьдынхаасаа хамаагүй чөлөөтэй харьцдаг болж, нэг нэгнийхээ талаар илүү ихийг мэдэж авах таатай боломж бүрдэж эхэлнэ. Ямар нэгэн зүйлд санаа зоволгүйгээр өөрийнхөө дуртай кино, өмсөж байгаа хувцас, дуртай хоол гээд ярих зүйл мундахгүй. Энэ үе чамд хамгийн их таалагдах болно. Чи дэргэд нь өөрийнхөөрөө байж чадах тэр нэг хүнээ үнэхээр олчих шиг боллоо.

9. Ахиад л сэтгэл санаа тавгүйрхэнэ
Яагаад гэж үү? Яагаад гэвэл та хоёрын харилцаа сайн байхын хэрээр ирээдүйн талаар бодлууд санааг чинь зовоож эхэлнэ. Найзуудтай танилцуулахгүй юм байх даа, гэр бүлийнхэнтэй нь ямар байдалтай танилцах вэ?, аав ээжид маань тэр таалагдах байгаа?, намайг жирэмсэн болбол тэр яаж хүлээж авах бол? гээд л маш асуултууд гарч ирнэ. Гэхдээ чи үүнийг өмнөх шигээ тийм их дарамт болгож хүлээж авахгүй. Учир нь чи түүнийг чамд хайртай гэдэгт эргэлзэхээ больсон.

10. Хайрлах уу, үгүй юу…
Энэ бол хамгийн сүүлийн шат. Энэ үед л чи түүнийг насан туршдаа хайрлаж, хүндлэн , хүүхдийг нь төрүүлэх үү эсвэл эртхэн больсон нь дээр үү гэдэг шийдвэрийг өөрөө өөртөө гаргана.

Хүн болгоны ингэж сайхан эхэлсэн харилцаа сайхан хайр болоод олон жил аз жаргалтайгаар үргэлжлэх болтугай.

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Даралт бууруулах энгийн арга
Зөвлөгөө

Даралт бууруулах энгийн арга

nomun
2022-06-29
Наршихаас сэргийлэх аргууд
Зөвлөгөө

Наршихаас сэргийлэх аргууд

munkhzul
2022-06-29
Хүүхдийг элсэн дээр тоглуулахын ач тус
Зөвлөгөө

Хүүхдийг элсэн дээр тоглуулахын ач тус

nomun
2022-06-29
Зуны улирлын зөв хооллолтын алтан дүрэм
Зөвлөгөө

Зуны улирлын зөв хооллолтын алтан дүрэм

nomun
2022-06-29
Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ
Гоо сайхан

Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ

nomun
2022-06-28

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
Энэ зуны хамгийн ХАЛУУХАН тренд
Загвар

Энэ зуны хамгийн ХАЛУУХАН тренд

munkhzul
2022-06-29
0

Алдартнууд энэ зуны хамгийн халуухан трендийг тунхаглалаа. Оливиа Кулпо, Жулия Фокс, Женнифер Лопез зэрэг алдартнууд нарийн утсаар холбогдсон халуухан загварын хувцсаар гоёх...

Цааш унших
Даралт бууруулах энгийн арга

Даралт бууруулах энгийн арга

2022-06-29
Наршихаас сэргийлэх аргууд

Наршихаас сэргийлэх аргууд

2022-06-29
Хүүхдийг элсэн дээр тоглуулахын ач тус

Хүүхдийг элсэн дээр тоглуулахын ач тус

2022-06-29
Ким Кардашъяан Мэрлин Монрогийн даашинзны тухай АНХ удаагаа АМ НЭЭВ

Ким Кардашъяан Мэрлин Монрогийн даашинзны тухай АНХ удаагаа АМ НЭЭВ

2022-06-29

Санал болгож байна

Топ модель Х.Бадамгэрэл мисс бүсгүйг дэмжиж бусдад үлгэрлэв
Мэдээ

Топ модель Х.Бадамгэрэл мисс бүсгүйг дэмжиж бусдад үлгэрлэв

2016-12-14
Эрчүүдэд өгөх зөвлөгөө
Зөвлөгөө

Эрчүүдэд өгөх зөвлөгөө

2016-03-28
ӨГЛӨӨНИЙ АЖИЛ ХЭРЭГЧ ЗӨВЛӨГӨӨ: САЙН НЭР ХҮНД БОЛ ОРГИЛД ХҮРЭХ ЗАМ
Зөвлөгөө

ӨГЛӨӨНИЙ АЖИЛ ХЭРЭГЧ ЗӨВЛӨГӨӨ: САЙН НЭР ХҮНД БОЛ ОРГИЛД ХҮРЭХ ЗАМ

2013-12-17
Бусдын “өөрийнхөөрөө байх” эрх чөлөөг хүндэлцгээе
Хүмүүс

Бусдын “өөрийнхөөрөө байх” эрх чөлөөг хүндэлцгээе

2019-09-30
90-ээд оны хамгийн алдартай 7 супер модель

90-ээд оны хамгийн алдартай 7 супер модель

2014-01-20
Энэ өдрийн зурхай /2014.10.16/
Зурхай

Энэ өдрийн зурхай /2014.10.16/

2014-10-16
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In