Forbes-ийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүд

Европын холбооны “төмөр хатагтай”, поп-бүсгүй, Ватиканы эсрэг зогссон тэрбумтны эхнэр, Марк Цукербергийн эхнэр гээд хорин нөлөө бүхий эмэгтэй Forbes сэтгүүлийн 2012 оны чансаанд бичигдсэн билээ. Тэднээс 10 шидгийг нь бид танилцуулж байна.

Леди Гага
Чансаанд эзэлсэн байр: 14
Хөрөнгө: $52 млн
Нөлөөний салбар нь: хөгжим, урлагийг ивээн тэтгэгч
Нас: 26
Баялагийн эх сурвалж: хөгжим
Оршин суугаа газар: Нью-Йорк мужийн Нью-Йорк хот
Иргэншлэл: АНУ
Боловсрол: Нью-Йоркийн их сургуульд суралцаад төгсөөгүй
Гэр  бүлийн байдал: нөхөрт гараагүй
Хэдийгээр Леди Гага Forbes сэтгүүлийн 2012 оны хамгийн нөлөө бүхий алдартнуудын жагсаалтад эхний байраа Женнифер Лопест алдсан ч түүнд 26 сая шүтэн бишрэгч бий. Сүүлийн жилд тэрээр 52 сая ам.долларын орлоготой байсан нь дөрөвдүгээр сард Born This Way Ball хэмээх тоглолт хийсэн дуучны хувьд багагүй олз юм. Леди Гага олон нийтийн сүлжээгээрээ 2012 онд буян үйлдэх ажилдаа идэвхтэй орсон юм. Энэ бүсгүй MAC AIDS сантай идэвхтэй хамтарч байгаагаас гадна өөрийн арилжааны бус Born This Way санг нээснээ зарлав. Түүний шинэ санг Мак Артурын сан ба Харвардын их сургууль дэмжиж буй. Гага сангийн нээлтэд өөрийн  багш бөгөөд найз Опра Уинфрийг урьсан байв. Долдугаар сард  Office Depot компанийн төлөөлөгч Born This Way сангийн тусламжтайгаар сурагч нарт”илүү баяр хөөртэй хичээлийн жилдээ” бэлтгэхэд нь туслана хэмээн зарласан билээ. Энэ бөөний худалдааны дэлгүүрийн сүлжээ Леди Гагагийн кампанит ажилд нэг сая ам.доллар өгчээ.

Виржиния Рометти

Чансаанд эзэлсэн байр: 15
Албан тушаал: IBM компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэгч захирал
Нас: 54
Оршин суугаа газар: Нью-Йорк мужийн Армонк хот
Иргэншлэл: АНУ
Боловсрол: Урлаг, шинжлэх ухааны бакалавр, Баруун-Хойд их сургууль
Гэр  бүлийн байдал: нөхөртэй
Рометти IBM компанид 1981 оноос эхлэн системийн инженерээс дэлхийн 170 зах зээлийг хянасан олон улсын худалдааны салбарын тэргүүнээр ажиллаж байв. Компанийн 30 жилийн туршлагатай ахмад зүтгэлтэн түүнийг 2011 оны аравдугаар сард ерөнхий захирал болгожээ. Ийнхүү тэрбээр 100 жилийн түүхтэй техникийн аварга компанийн тэргүүн болсон анхны эмэгтэй болов. Ажлаа аваад тэрбээр шинэ зах зээлийг ашиглах таван жилийн стратегийн төлөвлөгөөг шууд хэрэгжүүлж эхэлсэн юм. Тэр нь 2015 он гэхэд компанийн ашгийг 20 тэрбумаар нэмэгдүүлэх юм. Рометти жожиг амьдралтай ч энэ жилд олны анхаарлыг өөртөө татав. Огастын Үндэсний гольф клуб зөвхөн эрчүүдийг гишүүнээр элсүүлдэг боловч IBM-ийн шинэ захиралд наймдугаар сард түүнийг гишүүнээр авсан нь клубын  анхны эмэгтэй гишүүн болов.

Кристина Фернандес де Киршнер

Чансаанд эзэлсэн байр: 16
Албан тушаал: Аргентинийн ерөнхийлөгч
Нас: 59
Оршин суугаа газар: Буэнос-Айрес, Аргентин
Иргэншлэл: Аргентин
Боловсрол: Урлаг, шинжлэх ухааны бакалавр, Ла Платагийн үндэсний их сургууль
Гэр  бүлийн байдал: бэлбэсэн эхнэр
Хүүхэд: хоёр
Хоёр дахь бүрэн эрхийнхээ хуцаанд ажиллаж байгаа Аргентинийн Ерөнхийлөгч энэ зун Фолклендын арлуудыг эзэмших Их Британийн эрхийг үгүйсгэж,  өөрийн орны олимпийн шигшээ багийн рекламыг батлан дуулиан дэгдээж байлаа. Түүний өмнөх ерөнхийлөгч бөгөөд нөхөр нь байсан Нестор Киршнерыг  Путин шиг ерөнхийлөгч болно гэж төсөөлж  байсан ч 2010 онд таалал төгссөн юм. Ингэснээр түүний бэлбэсэн эхнэр ерөнхийлөгч болсон юм. Фернандес де Киршнер Ерөнхийлөгч байгаа хугацаанд Аргентины эдийн засаг 2007 онтой харьцуулахад 37 хувиар өссөн байна. Тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэж, ядуусын тоо байнга буурч байгаа.

Урсула Бернс

Чансаанд эзэлсэн байр: 17
Албан тушаал: Xerox компанийн захиргааны дарга бөгөөд  ерөнхийлөгч захирал
Нас: 53
Оршин суугаа газар: Коннектикут мужийн Норуолк хот
Иргэншлэл: АНУ
Боловсрол: Колумбийн их сургуулийн магистр, Урлаг, шинжлэх ухааны бакалавр, Политехникийн дээд сургууль
Гэр  бүлийн байдал: нөхөртэй
Хүүхэд: хоёр
Бернс гурав дахь жилдээ Xerox компанийн ерөнхий захиралаар ажиллан өмнөхийн адил компаниа принтер, хувилагч машин зардаг худалдагчаас үйлчилгээ хүргэгч болгохоор хичээж буй. Өнөөдөр компанийн орлогын тал хувийг цахим тасалбарын төлбөр, замын төлбөр болон зогсоолын төлбөрийн төхөөрөмжийн байрлуулалтаас олж байна. Эрүүл мэнд, түүхий эдийн дахин боловсруулалтын салбаруудын хамгийн их технологийг Бернсийн захиргааны дор уг компани авсан байв. Бернс уг компанид 1980 онд зун дадлага хийхээр ирээд дараа нь Америкийн том корпорацийг толгойлсон хамгийн анхны өнгөт арьстан эмэгтэй болсон юм. Тэрээр энэ жил Огастын гольф клубад зөвхөн эрэгтэй гишүүнчлэл байгааг “утгагүй” гэж нэрлэн үүнийг өөрчлөхгүй бол компани нь Masters тэмцээнийг ивээн тэтгэхгүй гэсэн юм. Тэр тус болон энэ жил клубт анхны эмэгтэй гишүүн гарч ирсэн байв.

Мег Уитмен

Чансаанд эзэлсэн байр: 18
Хөрөнгө: 1,4 тэрбум ам.доллар
Албан тушаал: Hewlett-Packard компанийн ерөнхийлөгч захирал
Нас: 56
Орлогын эх үүсвэр: Ebay, өөрөө амжилтад хүрсэн
Оршин суугаа газар: Калифорни мужийн Атертон хот
Иргэншлэл: АНУ
Боловсрол: Ажил хэргийн захиргааны магистр, Харвардын их сургууль, Урлаг, шинжлэх ухааны бакалавр, Принстоны их сургууль
Гэр  бүлийн байдал: нөхөртэй
Хүүхэд: хоёр
Мег Уитмен 2010 онд Калифорнийн захирагчийн сонгуульд өрсөлдсөн ба тэр нь Hewlett-Packard компанийг амьдруулахаар зүтгэж буй зүтгэлээс нь илүү хүнд байгаагүй нь лавтай. HP компанийн хувьцаа 25 хувиар унасан байв. Мөн тэр нь Доу-Жонсийн индекс хамгийн багатай. Зургадугаар сард тэрээр компанийг хэвийн болгоход 4-5 жил шаардлагатай гэж мэдэгдэв. Түүний хувьцааг дэмжсэн үйлдэл нь компанид олон саяыг авчирах магадлалтай болов. Одоо 24 сарын дотор хувьцааг 40 хувиар өсгөх зорилготой ажиллаж байна. Энэ эмэгтэй 2011 онд Уоррен Баффеттийн санал болгосон Бэлэглэлийн тангарагад нэгдэн хөрөнгийнхөө тал хувийг хандив болгохыг хүлээн аваагүй юм.  eBay-н хувьцаа 50 хувиар өссөнөөс түүний хувийн хөрөнгө 2011 оны есдүгээр сараас 300 сая ам.доллараар өсчээ.

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР /NEWS.MN/

раскруткапродвижениераскрутка сайтапрограммы для взлома паролей бесплатночехлы для 5 iphoneкредит наличными центр инвест калькуляторonline casino vip programdubai scortEurogrand mobile casinoaltezza traveденьги в долг фильмкредит для бизнеса альфа банкденьги в долг в бузулукеозеро натронозеро натрон natron на севере танзанииденьги в долг в уфе срочноdrawing wedding invitationсковороды с антипригарным покрытиемкупить сковороду с керамическим покрытием в москваетрудовой стажwebsite optimization companiesдизайн типовой ванной комнатыстроительство домов в псковеehtfgkfpvfкаркасные дома донецк


Forbes-ийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex