“Amazon” компани лхагва гарагт анхны биет хувцасны дэлгүүрээ нээлээ. “Amazon Style” хэмээх дэлгүүр Калифорни мужийн Глендейл хотод байршилтай бөгөөд аппликейшний тусламжтай бараа, бүтээгдэхүүний кодыг уншуулж, тохирох өнгө, хэмжээг захиалах боломжтой аж.
Энэхүү дэлгүүрт “Lacoste”, “Levi’s”, “Steve Madden” зэрэг брэндийн хувцаснуудыг борлуулж байгаа юм байна.
Хоёр сар гаруйн өмнө “Amazon” компани хэд хэдэн биет номын дэлгүүрээ хаахаар шийдсэн юм. Харин оронд нь “Amazon Style” хувцасны дэлгүүрүүд болон супермаркетын сүлжээндээ анхаарахаар болжээ.
Г.Хулан | @KhulanGanzorig