2022-06-25 15:57
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Мэдээ

Цахимаар танилцсан гадаадын иргэнд хууртаж доллар шилжүүлэхийн өмнө…

munkhzul munkhzul
2022-06-15
0 0
0

Фэйсбүүкээр танилцаж, итгэж, дурлаж, улмаар 18 удаагийн үйлдлээр нийт 77 мянган ам.доллараа илгээсэн монгол бүсгүй ЦЕГ-т ханджээ. Цахим залилангийн хохирогч болсон бүсгүйг гайхаж, цэцэрхсэн постууд нийгмийн сүлжээгээр хөвөрч буй энэ үед сэрэмжлүүлэг болгож, цахим залилагчдын бай болж, мөнгө шилжүүлэхийн өмнөхөн хууртсанаа мэдсэн өөр нэг бүсгүйн түүхийг хуваалцъя.

Залилангийн хохирогч болсон иргэд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст ханддаг бөгөөд ийм хэргийн золиос болсон иргэд хохирлоо барагдуулсан тохиолдол үгүй аж.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн Ахлах мөрдөгч, Цагдаагийн хошууч Б.Энхзаяагаас энэ талаар тодруулсан юм.

Гэнэн, итгэмтгий зангаасаа болж цахим залиланд өртөж, мөнгөө алдсан хүмүүс хохирлоо барагдуулна гэдэг түвэгтэй. Монголбанкаар дамжуулан гүйлгээ хийсэн дансанд нь зогсоолт хийж болдог. Гэвч тухайн дансанд өөрийнх нь шилжүүлсэн мөнгө байна гэдэг эргэлзээтэй. Залилангийн хэрэг онцлогтой. Мөнгө залилуулснаа мэдсэн даруйд цагдаад ханддаггүй. Нэг хоёр сар, хоёр гурван жилийн дараа залилуулснаа мэддэг. Тухайн үед мөнгө аль хэдийнэ өөр данс руу шилжсэн байдаг учир шуурхай ажиллагаа явуулахад хүндрэлтэй. Тэр нь гадаадын иргэн байвал бүр хүндрэлтэй. Монгол Улс 19 оронтой эрхзүйн харилцан туслалцаа үзүүлах гэрээтэй ч тэр гэрээний биелэлт нь хангалтгүй байна.

Цэргийн дарга, энхийг сахиулагч нэр барьж, монгол бүсгүйчүүдтэй цахимаар танилцаж, улмаар хайр дурлалын харилцаа болгон гүнзгийрүүлж, их хэмжээний валют залилан авдаг энэ аргыг олон улсад “Romance scam” хэмээн нэрлэдэг.

Романсе төрлийн залилах гэмт хэрэг үйлддэг этгээдүүд хохирогчтой чин сэтгэлээсээ харьцан халамж үзүүлж байгаа мэт дүр эсгэж, итгэл төрүүлдэг. Энэ төрлийн гэмт хэрэгт гэр бүл үүсгэхээр төлөвлөж буй ганц бие бүсгүйчүүд өртөх магадлалтай. Залилагч нь хохирогчийн итгэлийг аль болох богино хугацаанд олж авсны дараа “Австрали улсад амьдрах урилга явуулна. Афгананистан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа. Цалингаа чиний дансанд байршуулах гэсэн юм. Тэгэхийн тулд шимтгэл төлөх хэрэгтэй. Чам руу их хэмжээний доллар явуулах гэж байна” гэх мэтээр зохиомол байдал үүсгэж, их хэмжээний мөнгийг олон удаагийн үйлдлээр гаргуулж авдаг байна.

ХАЙР ДУРЛАЛЫН АРГААР ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГТ ИХЭВЧЛЭН 30-50 НАСНЫ ГЭР БҮЛГҮЙ БҮСГҮЙЧҮҮД ӨРТДӨГ

-Романсын аргаар залилуулсан иргэн хохирлоо эргэн төлүүлсэн иргэн байна уу?
-Гадаадын иргэнд залилуулж, мөнгөө шилжүүлсэн хэрэг манай хэлтэст шалгагддаг. Яг энэ аргачлалаар залилуулаад хохирлоо барагдуулсан тохиолдол байхгүй. Ийм асуудлаар өнөөдөр 4-5 хэрэг шалгагдаж байна. Америк, англи нэртэй ч фэйсбүүк хаяг руу нь аль улсаас хандалт хийснийг шалгахад Хонгконг, Хятад, Филиппин болон Африкийн орнуудаас хандсан байдаг.

-77 мянган долларыг 18 удаагийн үйлдлээр шилжүүлсэн гэдэг үнэн үү?
-Үнэн. Энэ хэрэгт 30-50 насны гэр бүлгүй, гадаадад амьдрах сонирхолтой, гэр бүлтэй хүн цөөн боловч байгаа. англи хэлтэй хүмүүс чатлаад явчихсан, эсвэл гүүгл транслет ашиглан  ойлголцоод хэдэн сараар харилцсан байдаг.
18 удаа шилжүүлэг хийсэн тухайд, “Монгол руу их хэмжээний доллар илгээсэн, энэ нь хууль бус мөнгө учир хил, гааль, хяналт шалгалт бүхэн дээр нэмэлт татвар, зарим тохиолдолд авлига өгөх хэрэг гарч байна” гэж итгүүлчихсэн байдаг. Ингээд тэр болгонд нь төлөөд, удахгүй их мөнгөтэй болно гэж итгэж, хууртдаг.

-Их мөнгөтэй эмэгтэйчүүдийг онилдог хэрэг үү?
-Мөнгө ихтэй хүн онилсон уу? гэхэд үгүй. “Монголд очоод байр авна” гэхэд нь итгээд байр орон сууц, машин тэргээ худалдаж, барьцаанд тавьж, найз нөхөд, ах дүү зэрэг эргэн тойрны хүмүүсээсээ зээлээд мөнгө шилжүүлсэн байдаг. Мөнгө зээлэхдээ үнэнээ хэлдэггүй. Сүүлдээ зээлсэн хүн нь мөнгөө нэхэмжилж, Цагдаагийн газарт ханддаг. Ингэж давхар давхар хохирсон тохиолдол цөөн биш. Романс үйлдлийн хохирогч нар холбогдогч нэмэгдэж, эдийн засгийн хувьд хүнд байдалд ордог. Ийм байдалд орсон хүн үнэнээ ах дүү, аав ээждээ хэлдэггүй учир хэрэг далд байдалд байдаг.

-Монголоос хэдий хэрийн валют Монголоос ийм замаар гарсан талаар нэгдсэн дүн байдаг уу?
-Хамгийн сүүлд бүртгэгдэн, шалгагдаж буй гурван хэргийн хохирлын дүнг харахад 37 мянга, 77.3 мянга, 33.5 мянган ам.доллар, нийт 147.8 мянган ам.долларын хохирол гарсан байна. Үүн дээр дахин хоёр хэрэг байгаа. Нэг хэргийг хохирогчийн хүсэлтээр хаасан. Монгол эмэгтэйчүүд гэнэн, итгэмтгий байда.

ЦЭРГИЙН ДАРГЫН ДҮР БҮТЭЭЖ, МОНГОЛ БҮСГҮЙГЭЭС МӨНГӨ ЗАЛИЛАХ ГЭЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛСЭН

….Фэйсбүүкээр гадаадын нүдэнд дулаахан шар толгойтой 50 орчим насны эрэгтэй хүнээс найзын хүсэлт ирлээ. Сонирхоод хүсэлтийг нь аваад удаагүй байтал өнөөх эрээс танилцах хүсэлтээ илэрхийлж, хувийн байдлыг нь сонирхсон асуултууд хөвөрсөн урт зурвас иржээ. Бүсгүй ч хариу илгээв. Тэр хүн өөрийгөө Афгананистанд алба хааж байгаа цэргийн дарга бөгөөд удахгүй цэргийн албанаас чөлөөлөгдөж, энгийн амьдралд шилжих гэж байгаа хэмээн танилцуулж, тэр үеэс хойш өдөр алгасахгүй харилцах болжээ.

Цэргийн албанаасаа чөлөөлөгдөөд төрөлх Америкаа орхин монгол бүсгүйтэй амьдрах нь ээ. Бүсгүй ч хэдхэн сарын дараа америк нөхрөө нисэх онгоцны буудал дээр угтан авахаар болж байна. Цэргийн дарга ч ажлаа хийж байх үеийнх гээд олон зургууд илгээнэ, итгэл үнэмшил төрүүлнэ. Монголд орон сууцны үнэ ямар байгааг судалж, амьдрах орон байраа авах талаар цаадах нь  бичиж, бүсгүй ч Улаанбаатарын аль л үнэтэй, тохитой гэсэн хаус хорооллуудын үнийг судалж, долларт шилжүүлэн ирээдүйн нөхөртөө танилцуулна.

Эхнэр нь ослоор өөд болсон, охин нь их сургуулийн оюутан. Би охиндоо доллар шилжүүлье гэтэл Афганистанд цэргийн ажиллагаа явагдаж, байдал тайван бус боллоо. Цахим орчинд нэвтрэх боломж ч хомс болж буй тул харилцаж чадахгүй удвал ойлгоорой гэсэн утга бүхий зурвас үлдээж, охинд нь мөнгөний хэрэгцээ гарсан тул 1500 ам.доллар шилжүүлэхийг хүсэв.  Хоёр, гурван сар харилцаж, гэр бүл болох дээрээ тулсан учир бүсгүй хэлсэн мөнгийг  шилжүүлэхийг хичээнэ.

Түүнд мөнгө нь бэлэн байгаагүй учир найзаасаа түр зээлэхээр болж, өнөөх эр ч яаж шилжүүлэх арга замыг зааварчилжээ. Энэ үед тэд анх удаа утсаар ярив.

Цэвэр америк биш, англиар Пакистан, Индонез ч юмуу зүүн өмнөд Азийн орнуудын аялгатай ярьж байгаа нь түүний гайхлыг төрүүлсэн ч мөнгө шилжүүлэх хэвээр. Гэвч юу юугүй шилжүүлсэнгүй… Өнөөх эр эргэлзээг тайлах гэсэн мэт бүсгүйн Улаанбаатар хот дахь хаягаар дипломат ачаагаар их хэмжээний ам.доллар шилжүүлэх гэж байгаагаа мэдэгдэж, “Ийм цүнхтэй доллар очно” гэж зураг илгээжээ. Шилжүүлэх долларын дүнгээр тооцоход зураг дээрх цүнхэнд багтахааргүй мэт харагдсан, мөн гаалийн тамга тэмдэг нь эргэлзээ төрүүлсэн учир  бүсгүй долларын дансандаа байршуулсан 1500 доллараа өөртөө үлдээжээ.

Тухайн үед бүсгүйн герман найз Монголд ирж таарсан бөгөөд найздаа энэ бүхнийг ярьж, хамт үзэж шинжилсээр ганц бие монгол бүсгүйн сэтгэл зүрхээр наадаж, залилан мэхлэх гэж байсныг мэджээ.

Өнөөх нүдэнд дулаахан эр нь ямар хүн болохыг зургаар нь хайлт хийгээд үзэхэд Словак улсын Батлан хамгаалах сайдаар ажиллаж байсан улстөрч, эхнэр хоёр хүүтэй сайхан гэр бүл байв. Ийм л зүйл болдог юм байна, бүсгүйчүүд минь.
Гурван жилийн өмнө л Цагдаагийн ерөнхий газарт яг ийм замаар цахим залилангийн хохирогч болсон бүсгүйчүүд ханддаг. Хандаад ч цаадуул нь гэмт хэрэгтнүүд учир өөрийгөө хамгаалах арга шийдлийг олчихсон байдаг тул хэрэгтнийг олж, хохирлоо барагдуулна гэдэг бүтэшгүй зүйл юм.

Хөнгөн дэвэргэн, гэгээн бодол, гэрэлт мөрөөдөл тээн яваа бүсгүйчүүд минь гадаадын хүнтэй цахимаар танилцаж, улмаар гэр бүл болно гэж итгэх, эдийн засгаараа хохирох эрсдэл өнөөдөр ч байсаар ажээ. Тиймээс танихгүй, тэр тусмаа гадаад хүнээс найзын хүсэлт битгий ав гэж зөвлөе. Чамтай уулзаагүй, утсаар яриагүй, цаг хугацааг хамт өнгөрүүлээгүй атал хайрлан дурлаж, гэрлэх санал тавина гэдэг нь бүтэшгүй зүйл.

Ийнхүү гурван сар зурвасаар харилцаж, эхнэр нөхөр болох дээрээ тулан Монгол руу хаус авах мөнгө илгээхийн даваан дээр, байгаа 1500 ам.доллараа залилан мэхлэгчид шилжүүлэхийн өмнөхөн учрыг нь олов. Хууран мэхлэгчид хүний эмзэг байдлыг мэдэж аваад цаашид хэрхэн харилцахаа шийддэг. Сэтгэл зүйд нь нийцүүлэн харилцаж, удирдаж, итгүүлж, уяраахаа сайн мэддэг юм билээ.

Тэрхүү хуурамч харилцааг цэглэснээс хойш хэдэн сарын дараа бүсгүйд нүдэнд дулаахан харийн залуугаас найзын хүсэлт ДАХИН иржээ. Зэрэг нэмэхийн өмнө гэдэг шиг хэдхэн үйлдлийн дараа өөрийнх нь дансанд орох байсан 1500 доллараа авах гэсэн өнөөх залилагчийн ээлжит ажиллагаа тэр. Энэ мэтээр дэлгэцний ард суусан гэмт бүлэглэлүүд монгол бүсгүйчүүдийг онилж, чамгүй амжилттай ажилладгийг Цагдаагийн ерөнхий газарт хандсан хохирогч эмэгтэйчүүдийн гомдлоос харж болох юм.

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна
Видео мэдээ

РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна

munkhzul
2022-06-24
Хурим дээрээ эхнэрээ цохисон узбек залуу ТАЙЛБАР ХИЙВ
Гадаад мэдээ

Хурим дээрээ эхнэрээ цохисон узбек залуу ТАЙЛБАР ХИЙВ

munkhzul
2022-06-21
Роскосмос: Эмэгтэй сансрын нисгэгч бэлтгэхээр Монголтой хэлэлцэж байгаа
Гадаад мэдээ

Роскосмос: Эмэгтэй сансрын нисгэгч бэлтгэхээр Монголтой хэлэлцэж байгаа

munkhzul
2022-06-21
К-Попын хаан G-Dragon “Vogue” сэтгүүлийн нүүрийг ЧИМЖЭЭ
Мэдээ

К-Попын хаан G-Dragon “Vogue” сэтгүүлийн нүүрийг ЧИМЖЭЭ

munkhzul
2022-06-16
Мэдээ

Охин минь би чиний хамгийн сайхан дурсамж байхыг хүсч байна

nomun
2022-06-16

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна
Видео мэдээ

РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна

munkhzul
2022-06-24
0

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн төгсөгч, РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна. Та манай сургуулийн элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй...

Цааш унших
Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

2022-06-24
Алдартнууд хөхний даруулга хэрэглэхгүй байх трэнд ДЭЛГЭРҮҮЛЖ эхэллээ

Алдартнууд хөхний даруулга хэрэглэхгүй байх трэнд ДЭЛГЭРҮҮЛЖ эхэллээ

2022-06-24
Darа-ийн хуваалцсан түүх фенүүдийг нь ГАЙХШРУУЛАВ

Darа-ийн хуваалцсан түүх фенүүдийг нь ГАЙХШРУУЛАВ

2022-06-24
Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

2022-06-24

Санал болгож байна

Туранхай хүн ч давхар эрүүтэй учирдаг
Гоо сайхан

Туранхай хүн ч давхар эрүүтэй учирдаг

2013-09-02
Эрчүүд юунд дуртай вэ?

Эрчүүд юунд дуртай вэ?

2013-07-26
Харшилтай бол сармис хэрэглээд үзээрэй бүсгүй минь
Зөвлөгөө

Харшилтай бол сармис хэрэглээд үзээрэй бүсгүй минь

2014-07-23
Монгол эрчүүдийн дундаж өндөр 100 жилд 10 см-ээр нэмэгджээ
Мэдээ

Монгол эрчүүдийн дундаж өндөр 100 жилд 10 см-ээр нэмэгджээ

2016-07-27
Тамхины шинэ хуулийн далд агуулга /фальетон/
Нийгэм

Тамхины шинэ хуулийн далд агуулга /фальетон/

2013-03-07
”3 охин”-ы Анхмаа эргэн тайзнаа
Хүмүүс

”3 охин”-ы Анхмаа эргэн тайзнаа

2012-09-24
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In