2022-07-01 09:42
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Ярилцлага Урлаг

Б.Чойжилсүрэн: Шоуны арын албаныхан бол шидтэнгүүд

munkhzul munkhzul
2022-06-21
0 0
0

Хоёр жил завсарласны эцэст эргэн ирсэн “Яг түүн шиг” шоуны анхны дугаар тавдугаар сарын 8-нд үзэгчдэд хүрснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Ням гараг бүр үзэгчдийг жинхэнэ утгаар нь цэнхэр дэлгэцийн өмнө уяж буй энэхүү шоуны долоо дахь дугаарын ялагчаар гавьяат жүжигчин С.Наран хатагтай болон Чойжоо нар шалгарлаа. Тэдний хувьд энэ дугаарт Камила Фабелло, Шон Мендес нарын хамтран дуулсан “Senorita” дууг тайзнаа амилуулсан билээ.

“Яг түүн шиг 2022” шоуны долоо дахь дугаарын ялагч боллоо, баяр хүргэе. Түрүүлэх мэдрэмж ямар байна?

Баярлалаа. Түрүүлэх мэдрэмж маш гоё байна. С.Наран эгчдээ баярлалаа гэж хэлмээр байна.

Гавьяат жүжигчин С.Нарантай хамтарч энэ дугаарын ялагч болсон. Хамтарч ажиллахад сурах зүйл байсан болов уу?

Хамтарч ажиллахад мэдээж сурах зүйл байлгүй яахав. Оролцогчдын хувьд шоуны туршид нэг нэгнээсээ суралцаж байна. Шоу бол надад сонирхолтой л байна.

Таныг энэ улирлын шоуны хүчтэй оролцогчдын нэгд зүй ёсоор нэрлэж байгаа. Шоу дуусах дөхөж байна. Таны хувьд энэ шоунд өөрийгөө хэрхэн оролцсон гэж үнэлж байна вэ?

Миний хувьд өөрийгөө хүчтэй өрсөлдөгч гэж бодохгүй байгаа. Өрсөлдөөд байна ч гэж бодохгүй байна. Өөрийгөө олон талаас харууллаа л гэж бодож байна.

Тав дахь дугаарт Мишээлд гурван оноогоо өгч, түүний хувьд ялагч болсон. Өөрөө түрүүлэх боломжтой байтал шүү дээ. Яагаад энэ шийдвэрийг гаргах болсон бэ?

Ямар ч эрэгтэй хүний гаргах л үйлдэл байсан гэж бодож байна.

Энэ дугаарт тайз засал бас үнэхээр гайхалтай байсан. Арын албаныхны багагүй хөдөлмөрийн дүнд бий болсон байх?

Тайз засал мэдээж маш гоё байсан. Би арын албаныхныг шидтэнгүүд гэж боддог. Гайхалтай бүхнийг бий болгож байгаа арын албаны бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье.

Үзэгчдийн урам нэг талаар сайхан ч нөгөө талаар хариуцлага болж ирж байх шиг байна. Чойжоод урам өгч сайхан байна уу, аль эсвэл хариуцлага үүрүүлж хэцүү байна уу?

Хүмүүсээс урам авах сайхан байна. Гэхдээ миний хувьд өөртөө нэг их хариуцлага үүрүүлэхгүй байгаа. Хүмүүс надад урам өгсөн ч, зэмлэсэн ч, доромжилсон ч яг л урьдынхаараа, хийдэг байсан зүйлээ чанартай хийнэ. Илүү сайн хийхийн төлөө хичээнэ.

Өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй хамгийн гоё мэдрэмжийг аль дугаараас авсан бэ?
“Яг түүн шиг 2022” шоуныхаа бүх дугаараас өөр, өөр гоё мэдрэмж авч байна. Гэхдээ хэзээ ч мэдэрч байгаагүй, хамгийн гоё гэж нэрлэх тэр мэдрэмж надад арай ирэх болоогүй байх аа гэж бодож байна.

Таныг дугаараас дугаарт яван чангарч байна гэсэн үнэлгээ өгч байгаа. Үүнтэй санал нийлэх үү?

Хүн бүхэн хувь, хувьдаа намайг үнэлж байгаа байх. Миний хувьд зүгээр л хичээж байна.

Залуу уран бүтээлчийнхээ хувьд шинээр сурч мэдэж буй зүйл гэвэл юуг нэрлэх вэ?

Суралцаад л явж байна. Магадгүй сурсан зүйлийн үнэ цэн багагүй хугацааны дараа гарах байх.

Шүүгчдийн шүүлттэй зарим талаараа санал нийлэхгүй тохиолдол гарч байна уу?

Шүүгчдийн шүүлттэй санал нийлэхгүй тохиолдол гараагүй. Тэр хүмүүсийн харах өнцгөөр би хараагүй болохоор үүнийг шүүх эрх надад байхгүй. Тухайн шүүгчид ингэж санагдсан юм байлгүй дээ л гэж боддог.

“Яг түүн шиг” шоунд орсноор таны фэнүүдийн тоо багагүй нэмэгдэх шиг боллоо. Та санал нийлэх үү?

Үүн дээр бол санал нийлж байна. Энэ нь анзаарагдаж байгаа. Гудамжаар явж байхад “Дэмжиж байгаа шүү”, “Гоё шүү”, “Заавал түрүүлээрэй” гэдэг. Бас үзэгчдээс маш гоё сэтгэгдлүүд ирүүлдэг. “Заавал түрүүлээрэй” гэж дэмжиж байсан хүмүүстээ хандаж хэлэхэд “Түрүүлчихлээ шүү. С.Наран эгчээсээ зулгааж байгаад ч болов түрүүллээ” гэж хэлмээр байна.

Б.Чойжилсүрэн: Шоуны арын албаныхан бол шидтэнгүүд

Шоунд орсноор уран бүтээлдээ ямар нэгэн шинэчлэл хийх бодол төрж байна уу?

Шоунаас үүдэлтэй ямар нэгэн шинэчлэлт хийгдэхгүй. Шоу бол шоу. Миний уран бүтээл бол уран бүтээл. Тусдаа зүйл шүү дээ. Гэхдээ шинэчлэл гэхээсээ илүү шоунаас сурч мэдсэн зүйл маань уран бүтээлд шингэх нь тодорхой. Түүнээс биш огцом стиль, жанр, дуулалтаа өөрчлөөд, гэнэт өөр хүн шиг болохгүй. Чойжоо бол Чойжоогоороо байгаа. Чойжоогоороо л байх болно.

Ярилцсанд баярлалаа.

Баярлалаа.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Энэ зуны хамгийн ХАЛУУХАН тренд
Загвар

Энэ зуны хамгийн ХАЛУУХАН тренд

munkhzul
2022-06-29
Хүүхдийг элсэн дээр тоглуулахын ач тус
Зөвлөгөө

Хүүхдийг элсэн дээр тоглуулахын ач тус

nomun
2022-06-29
Зуны улирлын зөв хооллолтын алтан дүрэм
Зөвлөгөө

Зуны улирлын зөв хооллолтын алтан дүрэм

nomun
2022-06-29
Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ
Оддын амьдрал

Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

munkhzul
2022-06-28
Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА
Оддын амьдрал

Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

munkhzul
2022-06-28

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
Энэ зуны хамгийн ХАЛУУХАН тренд
Загвар

Энэ зуны хамгийн ХАЛУУХАН тренд

munkhzul
2022-06-29
0

Алдартнууд энэ зуны хамгийн халуухан трендийг тунхаглалаа. Оливиа Кулпо, Жулия Фокс, Женнифер Лопез зэрэг алдартнууд нарийн утсаар холбогдсон халуухан загварын хувцсаар гоёх...

Цааш унших
Даралт бууруулах энгийн арга

Даралт бууруулах энгийн арга

2022-06-29
Наршихаас сэргийлэх аргууд

Наршихаас сэргийлэх аргууд

2022-06-29
Хүүхдийг элсэн дээр тоглуулахын ач тус

Хүүхдийг элсэн дээр тоглуулахын ач тус

2022-06-29
Ким Кардашъяан Мэрлин Монрогийн даашинзны тухай АНХ удаагаа АМ НЭЭВ

Ким Кардашъяан Мэрлин Монрогийн даашинзны тухай АНХ удаагаа АМ НЭЭВ

2022-06-29

Санал болгож байна

Мадонна тоглолтынхоо үеэр уйлжээ
Хүмүүс

Мадонна тоглолтынхоо үеэр уйлжээ

2020-03-03
Хорин минутын дотор 10 насаар залуужуулна гэх зарын мөрөөр…
Мэдээ

Хорин минутын дотор 10 насаар залуужуулна гэх зарын мөрөөр…

2019-02-19
Жижи Хадид нүцгэлэв
Хүмүүс

Жижи Хадид нүцгэлэв

2019-09-02
Япон бүсгүйчүүдийн наснаасаа залуу харагддаг нууц жор
Зөвлөгөө

Япон бүсгүйчүүдийн наснаасаа залуу харагддаг нууц жор

2018-09-21
“Гурван охин” уран бүтээлдээ оржээ
Урлаг

“Гурван охин” уран бүтээлдээ оржээ

2012-04-28
Доод зовхи тань хавдаж бүлцийгээд байгаа бол…
Зөвлөгөө

Доод зовхи тань хавдаж бүлцийгээд байгаа бол…

2016-12-12
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In