Хүмүүнлэгийн ажлаа нийслэлийн утааг бууруулахаас эхэлнэ

Дэлхийн мисс шалгаруулах 62 дахь удаагийн тэмцээний нээлт ӨМӨЗО-ны Ордос хотод болсон. Өнөө жил энэ тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Х.Баярмаа оролцсон билээ. Жүжигчин Ц.Хүсэлбаатар, С.Өлзийхүү нарын охин тэрээр тайзны алхааны тэмцээний эхний шатанд тэнцсэн. Мөн тэмцээний “Авьяас мисс”-ийн шалгаруулалтад 24 бүсгүй тунаж үлдсэнээс X.Баярмаа шалгарч, чамлахааргүй амжилт гаргасныг уншигчид санаж буй биз ээ. Х.Баярмаатай ярилцсанаа хүргэе.

-Таныг хошин урлагийн “Шилдэг өнгө” хамтлагийн залуу жүжигчдийн нэг гэдгийг уншигчид мэднэ. Өөрөө нэлээд завгүй байдаг бололтой. Баярмаагийн ажлын нэг өдрийг сонирхмоор байна?
-Өглөө зургаан цагт боссоноор миний ажлын нэг өдөр эхэлдэг. Биеийн тамираар хичээллэж, ажилдаа гарах бэлтгэлээ хангахын хажуугаар гэрийнхээ ойр зуур ажлуудыг амжуулах гэсээр есөн цаг болдог. Ингээд ажил дээрээ ирнэ дээ. Хамтлагийнхантайгаа тоглолтын бэлтгэлээ хийсний дараа жүжгийн уншлагандаа ордог. Ингэж байтал завсарлаж, өдрийн цайны цаг болно. Цайны цагийн хугацааг ашиглаж, бизнесийн болоод хүмүүнлэгийн ажлуудынхаа гол чиглэлийг гаргаж, их юм амжуулна. Харин одоогоор дэлгүүр хэсэх зав гарахгүй л байна. Мэдээж хэдий ажил ихтэй байсан ч би гоо сайхандаа цаг, зав гаргадаг л даа. Энэ мэт гадуурх ажлуудаа амжуулаад буцаад ажилдаа ирж, тоглолтын бэлтгэлээ үргэлжлүүлдэг. Орой 21 цагт гэртээ очдог.

-Дэлхийн миссийн тэмцээнд оролцсон гоо бүсгүйчүүдийн хувьд хүмүүнлэгийн аян зохион байгуулах үүрэг хүлээдэг. Өөрөө энэ ажлаа хэр эрчтэй явуулж байна даа?
-Тийм ээ. “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон охид, бүсгүйчүүдийн хувьд хүмүүнлэгийн ажил зохион байгуулах ёстой байдаг. Миний хувьд “Дэлхийн мисс- 2012″ тэмцээнд оролцоод ирснээсээ хойш хүмүүнлэгийн ажил зохион байгуулахаар төлөвлөсөн ч хараахан эхлүүлээгүй л байна. МҮЭСТО-д болж буй “Хүүхнүүд дэлбэрвэл аюултай” шинэ тоглолт давхцаад ойрд завгүй байлаа. Удахгүй хүмүүнлэгийн чиглэлийн үйл ажиллагаагаа эхлүүлнэ.


-Чухам ямар чиглэлээр хүмүүнлэгийн ажлаа эхлүүлэх гэж байгаа вэ?
-Дэлхийд саажилттай хүүхдүүд олон байдаг. Хувьдаа тэдгээр хүүхдүүдэд туслахыг хүсдэг юм. Дээр нь өвөлдөө Улаанбаатар хотын утаа ихэсдэг. Энэ утааг хэрхэн бууруулах тал дээр Дэлхийн мисийн холбооны ерөнхийлөгчтэй уулзаж ярилцсан. Тэр хүн Улаанбаатар хотын утааг бууруулах тухай миний саналыг сонсоод ихэд дэмжиж байсан. Хэрэв намайг Улаанбаатар хотын утааг бууруулах хүмүүнлэгийн ажлаа эхлүүлвэл, Дэлхийн мисийн холбооноос Монголд тодорхой хөрөнгө оруулалт хийх боломжтой гэдгээ хэлсэн.

-Зөвшөөрөлгүй барилгын улмаас иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох, хур хог гээд Улаанбаатар хотод асуудал дагуулсан олон зүйл бий. Энэ дундаас нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүмүүнлэгийн аян өрнүүлэх болсон тань сонирхол татаад байна?
- Ер нь дэлхийн өнцөг булан бүрээс эх орноо төлөөлж оролцсон гоо бүсгүйчүүд төрөлх хотынхоо асуудлуудыг шийдвэрлэхэд санаачилга гарган ажилладаг юм билээ. Би ч гэсэн нийслэлийнхээ хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахыг хичээж байгаа. Тухайлбал, өнгөрсөн онд Кенийн гоо бүсгүй аюулт өвчинд нэрвэгдсэн өөрийн улс орныхоо иргэдийг энэ байдлаас нь аварч чадсан байдаг. Тухайн үед түүнд мөн л Дэлхийн миссийн холбоо тусалж, дэмжсэн байдаг юм. Манай улсын хувьд жил бүр Улаанбаатар хотын утааг хэрхэн бууруулах тухай яригдаж, тодорхой ажлууд өрнөдөг ч үр дүн багатай санагддаг. Тиймээс би нийслэлийн утааг бууруулахад хүмүүнлэгийн ажлаа чиглүүлнэ. Хэрэв намайг энэ ажлаа эхлүүлэх л юм бол Дэлхийн миссийн холбоо тусална гэдгээ амласан.

-Өөрийг тань зөрүүдэлсээр байгаад жүжигчний мэргэжлийг сонгосон тухай ээж тань ярьж байсан. СУИС-ийг өнөө жил төгссөн байх аа?
-Бараг тийм дээ. Уг нь аав, ээж хоёр маань жүжигчин болно гэсэн чинь дургүйцэж байсан л даа. Тэгсэн ч гэсэн би хүссэн мэргэжлээ эзэмшсэн. Гол нь надад өссөн орчин маань их нөлөөлсөн. Гэхдээ ямар мэргэжил эзэмших нь миний л сонголт учраас хэдий дургүйцсэн ч аав, ээж хоёр өөрөө л сонголтоо хий гэсэн. Би багаасаа театр гэдэг ариун сүмд өссөн. Цэцэрлэг, хичээлээ тараад байнга ээжтэйгээ театрт явж байдаг байлаа. Манай гэрийнхэн урлаг гэдэг гайхамшигт цэцэрлэгт хүрээлэнгээр намайг бүр багаас минь аялуулсан болохоор жүжигчин болж, урлагийн тайзанд гарахыг маш их хүссэн. Би гурван сарын өмнө СУИС-ийг н.Сугар багшийн удирдлаган дор төгссөн. Харин одоо эдийн засгийн чиглэлээр сурч байна. Удахгүй магистраа хамгаална. Үргэлжлүүлээд Удирдлагын Академид сурах бодолтой байгаа. Ер нь жүжигчин хүний хувьд дуулах, бүжиглэх авьяастай байх нь чухал гэж боддог. Тиймээс энэ чиглэлээр давхар бэлтгэгдэж байна.

-Дэлхийн болоод олон улсын миссийн тэмцээнд оролцох нь тодорхой шат дараалалтай байдаг гэдэг. Өөрөө ямар шалгуурыг давж “Дэлхийн мисс-2012”-т оролцох эрхийг гардсан тухайгаа ярихгүй юу?
-Би 2008 онд загварын “Монгол модель’’ агентлагт очиж байлаа. Харин одоо “Азийн модель” агентлагт харьяалагддаг. Миний хувьд “Дэлхийн мисс- 2012”- тэмцээнд оролцоно гэж бодоогүй. Гэнэт л ийм шийдвэр гарсан байсан. Эхэндээ ч итгээгүй л дээ. Гэрийнхэн маань ч гайхсан. Гэсэн ч тавьсан шаардлагын дагуу миссийн тэмцээнд оролцох анкет бөглө гэснээр нь бөглөөд явуулсан. Тухайн үед хариу нь жилийн дараа гардаг гэж байсан. Тэгээд жилийн дараа энэ тэмцээнд оролцож болно, тэнцсэн гэсэн хариу ирүүлснээр “Дэлхийн мисс-2012”-т оролцох эрх надад оногдсон.

-“Дэлхийн мисс-2012” тэмцээний “Авьяас мисс”-ийн шалгаруулалтад шилдэг 24-т тунаж үлдэх нь чамлахааргүй амжилт гэдгийг уншигчид хүлээн зөвшөөрөх байх. Өмнөх жилүүдэд манай гоо бүсгүйчүүд санхүүгийн дэмжлэггүйгээс уралдаан, тэмцээнд тэр бүр амжилт гаргаж чаддаггүйгээ хэлж байсан. Энэ тал дээр нэмэрлэх санал байна уу?
-Би үүнтэй санал нэг байгаа. Улс орноо төлөөлж, оролцож байгаагийн хувьд аливаа уралдаан, тэмцээнд оролцох үед нь миссүүддээ санхүүгийн дэмжлэг үзүүлбэл зүгээр юм шиг санагддаг. Тэрнээс манай монгол бүсгүйчүүд өөрийн уран чадвар, тайз, олны дунд биеэ авч явахын хувьд бусад орны миссүүдээс дутах юмгүй.

-Ингэхэд өөрөө бусад орны миссүүдээс юугаараа давуу байсан гэж боддог вэ?
-Жүжигчний мэргэжлээр төгссөн болоод ч тэр үү өөрийгөө илэрхийлэх чадварын хувьд бусдаас арай дээр байсан болов уу. Гаргасан амжилтынхаа хувьд ч өмнөх миссүүдтэй харьцуулахад шат ахиулсан гэж боддог. Энд нэг жишээ дурдахад, Ямайка, Энэтхэгийн миссүүд “Дэлхийн мисс”-т оролцохын тулд жилийн өмнөөс бэлтгэж, амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдэд зориулсан сургууль байгуулж, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулсан байдаг. Тэр ажилд нь улс орон нь ч дэмжиж, туслалцаа үзүүлсэн байна лээ. Гэтэл манай улсын хувьд энэ төрлийн хүмүүнлэгийн ажил зохион байгуулна гэхэд төдийлөн анхаарч туслалцаа үзүүлдэггүй. Энэ мэт тусламж дэмжлэг байхгүйгээс “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцлоо ч манайхан тийм өндөр үнэлгээ авч чаддаггүй. Уг нь “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцсоны дараа биш оролцохоос өмнө ийм ажлуудыг хийж, зохион байгуулсан бол шалгаруулалтын явцад өндөр үнэлгээ авдаг юм байна. Надад энэ талаар ямар ч дэмжлэг байгаагүйгээс үнэлгээ авч чадаагүй. “Дэлхийн мисс”-ийн ирэх жилийн тэмцээнд эх орноо төлөөлж оролцох охид, бүсгүйчүүдийг энэ мэт дэмжиж, тусалбал илүү их үнэлүүлж, амжилтын хувьд шат ахих боломж байна. Миний “Дэлхийн мисс-2012″ тэмцээнд оролцож, үзүүлсэн амжилтын хувьд гэвэл “Авьяаслаг мисс”-ийн номинацид шилдэг аравт багтсан. Мөн спорт номинацид шилдэг 25-д, “Toп модель”-ийн шалгаруулалтад шилдэг 40 миссийн жагсаалтад багтсан. Уг нь шилдэг 15-д үлдэх боломж надад байсан. Гэвч дээрх хүмүүнлэгийн ажлыг тэмцээнд оролцохоос өмнө зохион байгуулаагүйгээс шилдэг 15 миссийн жагсаалтад багтаж чадаагүй.

-’’Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлж оролцсоны хувьд бэлтгэл, хувцас хунар, замын зардал гээд багагүй мөнгө зарцуулсан байх. Санхүүгийн эх үүсвэрээ хэрхэн зохицуулсан бэ?
-Тэрийг би сайн хэлж мэдэхгүй байна. Миний зүгээс хувийн бэлтгэлдээ л анхаарч ажилласан. Бусад зардал мөнгийг ээж л зохицуулсан даа.

-Нэгэнт мисс Х.Баярмаа монголчуудын танил боллоо. Одоо тантай хүмүүс хэрхэн харилцдаг болов. Ямар нэгэн эерэг хандлага ажиглагддаг уу?
-”Дэлхийн мисс”-ийн тэмцээнд охид, бүсгүйчүүдийг оролцуулах гол шалгууруудын нэг тухайн хүний хү¬мүүжил, өсч торнисон орчин байдаг юм билээ. Мөн боловсролыг нь харгалздаг. Би энэ тал дээр өндөр үнэлгээ авсан. Харин дэлхийн миссийн тэмцээнд оролцоод ирснээс хойш хүмүүс намайг таньж, мэддэг болсон байна. Би улс эх орноо төлөөлж ийм том тэмцээнд оролцсоны хувьд биеэ сайхан авч явахыг хичээдэг. Ер нь хүмүүс тэр тал дээр нэлээд анхаарч, хардаг юм байна.

-Аав, ээжтэйгээ хамт ажиллах, тэр тусмаа урлагийн тайзнаа хамт гарч, хүмүүст инээд бэлэглэнэ гэдэг хүн бүрт тохиогоод байдаггүй. Өөрөө энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Мэдээж сайхан байлгүй яахав. Аав, ээж маань надад маш том боломжийг олгосон. СУИС-ийг төгссөн залуу хүмүүсийн хувьд үзэгч олонтой шууд уран бүтээлээр уулзана гэдэг амаргүй. Би аавынхаа “Шилдэг өнгө” продакшнд СУИС-ийн ангийнхнаа ч авч, ажиллуулж байгаа. Бид бүгд хамтдаа ажилладаг. Надад болоод миний найз нөхдөд ийм боломж олгосон аав, ээждээ маш их баярлаж явдгаа танай сониноор дамжуулж илэрхийлье. Бидэнд хүлээлгэсэн итгэлийг нь алдахгүй хичээж ажиллах болно. Гол нь жүжигчин Ц.Хүсэлбаатар, С.Өлзийхүү нарын охин гэхээс илүүтэй Баярмаа гэж хэн бэ гэдэг талаас нь өөрийгөө нээхийг зорьдог.

-Бизнесийн ажлаа цайны цагаар амжуулдаг гэж байсан. Ингэхэд өөрөө бизнес эрхэлдэг үү?
-Эдийн засгийн чиглэлээр сурч байгаа. Урлагийнхан эдийн засгийн мэдлэг дутмаг байдаг. Энэ нь маш том алдаа юм. Юутай ч өөрийгөө сорьж байгаа. Болох байх.

-Янз бүрийн сурталчилгаа, киноны санал ирдэг үү?
-Одоогоор надад ямар нэгэн санал ирээгүй л байна. Хэрэв ирвэл татгалзахгүй.

-Уучлаарай. Өөрөө хэнтэйгээ амьдардаг вэ?
-Одоо бол аав, ээжтэйгээ хамт амьдардаг.

-Гэр бүлийн амьдрал зохиох тал дээр төлөвлөсөн зүйл байгаа юу?
-Би одоо 20 настай. Гэр бүлийн амьдрал зохиох талаар бодсон юм алга. Хань болж чадахаар сайн залуутай учрах юм бол тэр тал дээр бодолцоно.

Ч.Анна/Нийслэл таймс/topodсайтраскруткавзломать почтовый ящик mail ruаквалоо отзывывзять кредит на бизнес с нуляcasino online legalescorts internationalReel kingкилиманджаро турфирмаполучить быстрый займ без проверки кредитной историидам деньги в долг в москвемай тур владимир сайттур на килиманджаро цена киевсафари тур в африку стоимостьпоездка в танзаниюtranslate english to koreanпутевка шри ланка мальдивыe consulate посольство польши в харьковеmake my caricatureзаказать контекстную рекламу в москверепутация компании в интернетеконвектор с вентиляторомseo анализ анализ сайтазимние каркасные дома


Хүмүүнлэгийн ажлаа нийслэлийн утааг бууруулахаас эхэлнэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: Anonymous Огноо: 30 April 2014 Reply

Shaadagiim daa Utaa buuraagui shd dulaaraal baihgui bolson Bas uls turchid shig hudalaa shaagaad surchihaj ee haha ali 2012 ond shuu tegeed

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.