Алдартай одууд энэ жил хөхний даруулга зүүхгүй байх трендийг дэлгэрүүлж эхэллээ. Дотуур хувцаснаас татгалзаж байгаа нь сүүлийн үеийн загварын чиг хандлага болж задгай хувцаслалтууд загварын тайзнаа эргэн ирж байна.
Зарим алдартнууд дахин хэзээ ч хөхний даруулга зүүхгүй гэдгээ мэдэгдсэн. Өөрийнхөөрөө эрх чөлөөтэй байх сонголтыг хийсэн алдартнуудын нэг болох Жиллиан Адерсон “Миний хөхний товч хэвлийдээ хүрэх эсэх нь надад хамаагүй. Даруулга зүүх нь үнэхээр тухгүй байдаг” хэмээн инстаграмаар лайв хийж байхдаа ярьсан байна.
Олны танил бүсгүйчүүд ийнхүү хөхний даруулгаас татгалзаж байгаагаа зарласан ч том цээжтэй бүсгүйчүүд үүнийг эсрэгээр нь тайлбарлажээ. Тэдэнд хөхний даруулгатай байх нь илүү тухтай мэдрэмж төрүүлдэг бөгөөд хөдөлгөөнд саад учруулах нь багасдаг хэмээжээ.