Жүжиглэхээ больчихвол тарнийн ид шид, бөө мөргөлийг хөгжүүлнэ

Холливудын нэрт жүжигчин Камерон Диас саяхны нэгэн ярилцлагадаа кино ертөнцөд гаргасан амжилтаа ид шид, шүтлэг, илбэтэй холбоотой хэмээн ярьжээ.

Аз жаргалтай төгсөлтийн үдэшлэг

Энэхүү түүх 1972 оны наймдугаар сарын 30-нд Калифорнийн Сан-Диего хотод эхэлсэн юм. Энэ хотын жирийн нэг гэр бүлд Кэми Диас нэртэй охин төржээ. Охины эцэг нь АНУ-д төрсөн куба гаралтай нэгэн бөгөөд өвөг дээдэс нь Перу, Мексикийн омгийн индианууд байсан гэнэ. Харин Кэмигийн ээж англи, германы эрлийз аж.

1970-аад оны эхээр Калифорни хот дэлхийн хиппи урсгалын анхдагч болж байв. Кэми эгч Чи­минтэй хамт хард-рок, металл хөгжим сонсож, виндсерфээр гулгаж, хөвгүүдтэй бөмбөг хөөж өсчээ. Үүнээс гадна тэрбээр индиан гаралтай учраас ид шид, тарнийн ёсонд итгэж, түүгээр хичээллэдэг байв. Тарнийн анхны туршилтаа Камерон Диас сургуулийн төгсөлтийн үдэшлэгийн өмнө хийж үзсэн гэдэг.

Бусдаас нэг их ял­гарахааргүй Диас охин Мек­­сикийн бөө нарын хуу­­чин номыг ашиглаж, тар­­ни уншиж, эр хүнийг хэр­хэн өөртөө татах тухай зааврыг дагаж үзжээ. Энэ талаараа тэрбээр “Би бүтэн шөнөжин тарни уншиж, номон дээр бичсэн зааврыг хэрэгжүүлсэн” хэмээн дурссан байдаг.

Үнэхээр төгсөлтийн үдэшлэг дээр түүнд гай­халтай зүйл тохиолдов. Диасыг сургуулийн хамгийн царайлаг хөвгүүн хүргэж өгч, энэ үдэш “Elite” хэмээх гоо сайхны фирмийн ажилтан Жеф Дюнасс түүнтэй танилцжээ. Жеф охинд загварын бизнест хүчээ үзэхийг санал болгосон байна. Охин гэртээ хариад энэ талаар аав, ээждээ ярьжээ. Эцэг, эх нь ч Диаст амжилт хүсээд, “Хожим харамсахаар тэнэг үйлдэл хийхгүй гэдэгт найдаж байна” хэмээн хэлсэн гэдэг. Тухайн үед Камерон Диас дөнгөж 16-тай байжээ.

Тарнитай хатгуур

Туршлагагүй охины заг­варын гараа тун амжилттай эхлэв. Камерон энэ бүхэнд тарнийн ид шид тусалсан гэдэгт итгэдэг аж. “Elite” фирм 1980-аад оны сүү­лээр загвар өмсөгчдөөр ду­тагдаж байсангүй. Гэсэн ч Америкийн жирийн гэр бүлээс гаралтай, хэн ч үл мэдэх охин гэнэт л алдрын оргилд гарчээ.

Түүний зураг “Mademoiselle”, “Seventeen” зэ­рэг загварын сэтгүүлийн нүүрэн дээр гарч, “Calvin Klein”, жинсний эзэнт гүрэн “Levi’s” болон бусад алдартай брэндийн зар сурталчилгаанд тоглодог бол­­жээ. Энэ талаар Диас “Үүнийг яаж тайлбарлахаа мэдэхгүй юм. Над шиг охин өчнөөн байхад зөвхөн надад л аз дайрна гэдэг гайхалтай. Тухайн үед би амжилтаа бөөгийн адисласан үсний хатгууртаа даатгадаг байсан” хэмээн ярьсан байна.

“Elite” фирм Парист очихдоо зөвхөн Камероныг сонгожээ. Ингээд дахиад л томоохон амжилтад хүрч, Америк даяар түүнийг сонирхож эхлэв. “Модель гэдэг маш өвөрмөц ажил. Залуухан, өөртөө итгэлтэй охид гэнэт л анхаарлын төвд ордог. Тэдэнд дэлхий дахин түүний хөлийн дор сөгдсөн мэт санагддаг.

Аппаратны гэрэл гялс­хийж, шүтэн бишрэгчидтэй болж,  хүмүүс магтаад эхэл­нэ. Үүний улмаас заримынх нь толгой эргэж, бодит амьдралаасаа хазайдаг. Ха­рин миний хувьд дахиад л аз дайрсан. Хал үзсэн эр хүн намайг ивээлдээ авсан” хэмээн Диас дурсчээ.

Тэрхүү хал үзсэн эрийг Карлос де ля Торре гэдэг байв. Тэд 1990-1995 он хүртэл холбоотой байсан юм. Продюсер мэргэжилтэй Торре л Диасыг “Маск” кино зураг авалтад хүчээ сорьж үзэхэд тус болжээ. Энэхүү ашиг багатай төсөл хэд хэдэн оролцогчдод цааш­дын амжилтынх нь ногоон гэрлийг асааж өгсөн. Тэдний дунд Жим Кэрри, Камерон Диас нар орно. Тэд энэ киноны ачаар “супер од” болтлоо алдаршсан юм.

Кино пробонд Кэмид банкан  дотор нэгэн жи­жиг­хэн үйл явдалд тоглох даал­­гавар өгчээ. Тэрбээр ер­дөө 10-20 үг л хэлэх ёстой байв. Ингээд “Мотор” хэмээн ко­манд өгтөл Диас үгээ март­чих­жээ. Зураг авалтыг ажиг­лаж суусан хүмүүс бүгд л инээлдэж, “Ийм дүрийг энэ чадваргүй бүсгүйд өгч болно гэж үү. Царайлаг, сайхан бүсгүй боловч киноны ямар ч туршлагагүй юм” хэмээн дор дороо инээлдсэн гэдэг.

Кэми энэ үеэр тарнитай хатгуураа үсэндээ зүүсэн байсан тул шууд л түүндээ хүрч, цээжилсэн текстээ бүгдийг нь гэнэт санасан аж. Хамгийн гол нь Камерон тайвширч, өөртөө итгэлтэй болсон байна. Ингээд түүнд “Маск” киноны дүрийг оноосон нь Холливудад хөл тавих сайхан эхлэл болжээ.

Камерон Диас “Кинонд тоглоно гэдэг төсөөлж байс­наас ч хүнд юм билээ. Гэхдээ би мөнгөтэй болмогцоо жү­жиглэх  урлаг заалгах хувийн багш хөлсөлж авсан. Ид шид, тарнийн ув­дис хүчтэй ч мэргэжлийн дадлагатай, мэдлэгтэй байх нь хамгаас чухал шүү дээ” хэмээн ярьсан байна.

Кэмигийн сахиусан тэнгэрүүд

“Маск” киногоор толгой эргэм амжилт гаргасны да­раа залуу жүжигчинд их шагнал амласан саналууд ирж эхлэв. Ялангуяа нүцгэн зураг авалттай төсөл дээр шагнал нь хоёр, заримдаа гурав дахин нэмэгдэж байлаа.

Камерон “Зураг авалт л шаардаж байвал би нүц­гэлэхээс огт татгалзахгүй байлаа. Гэхдээ надаас стрип­тиз үзүүлэхийг шаардаж, үүнийхээ төлөө ихийг тө­лөхөд ч бэлэн байсан. Харин энэ нь миний санаанд нэг л нийцэж өгөөгүй учраас энэ сэдвээр цыганууд, бөө, түүнчлэн индиан омгийн хөгшчүүдтэй зөвлөлдөж үз­­­сэн. Тэд ихэвчлэн “Хар тол­­гой­гоороо л шийд” гэж хариулдаг” хэмээжээ.

Диас юуны түрүүнд тэнэг загвар өмсөгч бус, жү­­­жигчин гэдгээ батлахыг хүс­­дэг байлаа. Яагаад гэвэл Хол­ливуд даяар түүнийг эхнийхээр нь хүлээж авдаг байсан юм. Гэвч удалгүй түүнд “Чарлийн сахиусан тэнгэрүүд”-эд тоглох боломж олдсон юм.

Дрю Бэрримор, Люси Лью нартай тоглосон энэ ки­­нонд  тэрбээр тусгай ажил­таны дүрийг бүтээж, алдар нэрийн оргилд гарсан түүхтэй. Ийм том ододтой хамт, ийм чухал дүрийг бүтээнэ гэдэг тохиолдлын хэрэг биш. Тиймээс Камерон “Энэ бол гайхалтай боломж гэдгийг  би ойлгож байсан. Би үүнийг алдах эрхгүй. Тэгвэл жүжигчний карьераа алдана гэсэн үг. Ингээд би дахиад л тарнийн ид шидэндээ хандаж, өөртөө болон өөрийн хүчинд итгэлтэй болсон” гэсэн байна.

Модель, жүжигчин, тэгээд бөө

2009 онд Холливудын Алдрын гудамжинд түүний нэртэй, 2386 дугаартай одыг байрлуулсан юм. Жүжигчин бүсгүйг ид шид, тарнийн хүч ашигладаг болохыг мэдсэн сэтгүүлчид “Кино ертөнцөд амжилтад хүрэхэд юу хамгийн их нөлөөлсөн бэ. Авьяас уу, эсвэл ид шид, тарни, энгийн аз уу” хэмээн асуужээ. Хариуд нь Камерон Диас “Үүнийг хэлэхэд хэцүү. Аз байхгүй бол бүх юм бүтэхгүй байсан. Авьяасыг бол үзэгчид хэ­лэх байх. Харин ид шид, тарнийн хүчийг би одоо ч гэсэн сонирхдог.

Хэрвээ би кинонд тог­лох боломжоо алдвал бөө мөргөл, ид шидээр мэр­гэжлийн түвшинд ажил­лана. Миний сэтгэлд ч баг­таж байна. Хүмүүстэй ажил­лаж, тэднийг өөрсдийн хүчиндээ итгэдэг болгох нь сонирхолтой шүү дээ. Хэрвээ хүмүүс  намайг ийм байдлаар хүлээн авбал би маш их аз жаргалтай байх болно” гэж хэлжээ.

Model Cameron Diaz Photo picture collection 2012
Model Cameron Diaz Photo picture collection 2012
Model Cameron Diaz Photo picture collection 2012
Model Cameron Diaz Photo picture collection 2012

 

shuum.mn

раскрутка продвижение сайтовdeeo.rudeeo.ruвзломать аккаунт вконтакте онлайнсиликоновый чехол для iphone 4оформить кредитную карту сбербанка без справокcasino games free king kongescourtsmartlivecasinoсколько стоит подняться килиманджарополучение займа онлайн на картутур поездка танзани¤танзани¤ в марте отзывысрочно нужны деньги в долг днепропетровскзаявление на выдачу кредита сбербанксрочно нужны деньги в долг 15000имидж фирмыкупить посуду сочиэкскурсионные путевки во вьетнамкак определить рейтинг сайтаиндексация страниц в яндексереклама одностраничного сайтадеревянный дом и отоплениехламидиоз причины возникновенияТувалу нужна ли виза украинцам


Жүжиглэхээ больчихвол тарнийн ид шид, бөө мөргөлийг хөгжүүлнэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex