2023-09-29 08:48
Advertisement
miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Мэдээ

“Ажлын газрын ах намайг байнга өддөг. Чимээгүй байгаад, хариу хэлэхгүй болохоор чихэн дээр шууд чанга хашхирдаг”

munkhzul munkhzul
2022-07-05
0 0
0

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг Хүний Эрхийн Үндэсний Комиссоос олон нийтэд нээлттэй танилцуулаад байна.

Судалгаанаас ажлын байрны бэлгийн дарамт, бэлгийн мөлжлөгт өртсөн гэсэн хариултыг шүүж үзэхэд анхаарал татахуйц дараах тохиолдол илрэв.

Уран нугараач монгол охидыг албадан хөдөлмөр эрхлүүлсэн

Хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлж бэлгийн мөлжлөгт оруулахад зарим тохиолдолд гэр бүлийн гишүүд нь хамсаатан болж байгаа бөгөөд өмнөх жилүүдэд эцэг, эхийнх нь гарын үсэг зурж байгуулсан гэрээний дагуу ажиллаж буй уран нугараач монгол охидыг Монгол Улс болон гадаадын зарим улсад албадан хөдөлмөр эрхлүүлж байсан нь бэлгийн мөлжлөгт өртөх өндөр эрсдэлд хүргэсэн гэж дүгнэсэн байна.

КЕЙС-1

…Ажлын байрны бэлгийн дарамт охидод их хэцүү. Нэг ажил хийсэн чинь тэр ажлын газрын нэг ах намайг байнга өддөг. Тэгээд байж байгаад хажууд ирээд сонин сонин юм яриад байдаг. Юу ярих вэ гэвэл чи гарч орж яваач, чиний  насан дээр ууж идэж, наргиж явах нас. Хүнтэй суучихвал гоё сайхныг мэдрэхгүй гэх мэт. Заримдаа ирээд хажууд зогсоод чи хүнтэй унтаж үзсэн үү? гээд асуудаг. Тэгээд +18 гэсэн сайт үзүүлээд, энийг ороод үзээч, ийм юм үзсэн үү? гээд л….Тэгээд чимээгүй байгаад, хариу хэлэхгүй болохоор байж байгаад чихэн дээр ирээд шууд чанга хашхирдаг…(Бэлгийн дарамтад өртсөн хүүхэдтэй хийсэн ганцаарчилсан ярилцлагын судалгааны тэмдэглэлээс)

Зөрчлийн тухай хуулийн 6.26 дугаар зүйлд заасан бэлгийн дарамт учруулах зөрчилд хохирсон насанд хүрээгүй хүн 2018, 2019 онд цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй бол 2020 онд 5 тохиолдол бүртгэгджээ. Судалгааны дүнгээс бэлгийн дарамтад хохирсон насанд хүрээгүй хүн өөрөө гомдол гаргахгүй л бол хууль бус үйлдлийг илрүүлэх боломжгүй,нөгөө талаас хэргийг шийдвэрлэхдээ өгсөн мэдээллийн нууцлалыг хадгална гэдэгт тэд итгэдэггүйгээс хэргийн тоон үзүүлэлт улсын хэмжээнд бүртгэгддэггүй байх магадлалтай гэж үзэж байна.

Орон нутгуудын хувьд охидын бэлгийн болон нөхөн үржихүйн эрх зөрчигдөж бэлгийн хүчирхийллийн хохирогч болох, жирэмслэх тохиолдол  цөөнгүй гарч, насанд хүрээгүй, ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд садар самуунд уруу татагдах, бага хэмжээний мөнгө, утасны нэгж зэрэг хэрэглээний зүйл авч хариуд нь бэлгийн харьцаанд тогтмол орох байдал түгээмэл байгааг судалгаанд дурджээ.

Маш царай муутай, сайхан царайтай байх ялгаагүй

КЕЙС-2

…Нэгэнт өртсөн хүн 26-27 хүрээд өөрийгөө татаж авч чадахгүй бол ер нь тэгээд амьдрал  нь  дууссантай  адилхан.  Дандаа  мөнгөтэй,  ихэвчлэн  хөгшин  хүмүүст  ийм  үйлчилгээ  үзүүлдэг.  Хөгшин хүмүүс чинь бэлгийн чадавх байхгүй болсон учраас гаж юмнуудад дуртай, гэхдээ мөнгөө төлж чадна. Гаж юм хийдэг учраас стресс  ихтэй  болгодог. Өдөрт  8-9  ийм  хүнд үйлчлээд байхаар зайлшгүй  хар  тамхи  хэрэглүүлж муухай, ядарсан, хүсэхгүй байгаа мэдрэмжийг нь алга болгоно. Амьдрал нь утгагүй болоод архи, тамхи, мансууруулах бодист ороод л өнгөрдөг нь их байдаг….Ер нь бол 14-15 нас хүрээд ирэхээр нь хүмүүст үйлчлүүлээд эхэлдэг. Ерөнхийдөө эдийн засгийн ямар ч боломжгүй хүүхдүүд л ийм юм хийж байгаа. Ар гэрт нь л ашигтай. Маш царай муутай, сайхан царайтай байх ялгаагүй…(Судалгааны хүрээнд бэлгийн мөлжлөгт өртөж гадаадад биеэ үнэлж байсан насанд хүрээгүй хүнтэй ганцаарчилсан ярилцлагын тэмдэглэлээс)

Бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах зэрэг гэмт хэрэгт хохирсон хүүхдийн тоо өсөж, бэлгийн  дарамтад өртсөн хүүхдийн тоо огцом нэмэгдсэн. Ялангуяа Улаанбаатар хотын тодорхой дүүргүүдэд энэ тохиолдол маш түгээмэл байгаа нь нийгмийн шинжтэй асуудал болсныг анхаарах шаардлагатайг ХЭҮК-ын илтгэлд дурдсан байна.

Илтгэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

 

Эх сурвалж: ХЭҮК

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

АЭХ-ы Ерөнхийлөгчөөр сонгогдсон Б.Жаргалан АН-ын эмэгтэйчүүдэд ялалт амлав
Мэдээ

АЭХ-ы Ерөнхийлөгчөөр сонгогдсон Б.Жаргалан АН-ын эмэгтэйчүүдэд ялалт амлав

munkhzul
2023-09-26
L’Oreal: 2030 онд гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл $426.8 тэрбумаар хэмжигдэнэ
Гадаад мэдээ

L’Oreal: 2030 онд гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл $426.8 тэрбумаар хэмжигдэнэ

munkhzul
2023-09-25
Hi, UB
Мэдээ

Hi, UB

khulan
2023-09-14
Якутад аварга том очир эрдэнэ олборлов
Гадаад мэдээ

Якутад аварга том очир эрдэнэ олборлов

nomun
2023-09-12
ТАЛХ ЧИХЭР ХК | “Baking House” салбар амьд хөрөнгөний талхаар үйлчилдэг боллоо
Мэдээ

ТАЛХ ЧИХЭР ХК | “Baking House” салбар амьд хөрөнгөний талхаар үйлчилдэг боллоо

munkhzul
2023-09-09

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Нүдний доод зовхи яагаад хавагнадаг вэ

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
Төрөхийн гам алдсанаас хий өвчин үүсдэг
Зөвлөгөө

Төрөхийн гам алдсанаас хий өвчин үүсдэг

munkhzul
2023-09-29
0

Амаржсаны дараа нялх биеийг машид энхрийлж, гам дэглэмийг сайтар сахиагүйн улмаас хийн төрлийн олон эмгэгт өртөх ээж нар ихсээд байгаа...

Цааш унших
YG энтертайнмент Лисатай хамтрахаа больсон уу?

YG энтертайнмент Лисатай хамтрахаа больсон уу?

2023-09-29
Реппэр Rookie эхнэрээ зодсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ

Реппэр Rookie эхнэрээ зодсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ

2023-09-28
Гүзээнд коллаген уураг хамгийн их агуулагддаг

Гүзээнд коллаген уураг хамгийн их агуулагддаг

2023-09-26
АЭХ-ы Ерөнхийлөгчөөр сонгогдсон Б.Жаргалан АН-ын эмэгтэйчүүдэд ялалт амлав

АЭХ-ы Ерөнхийлөгчөөр сонгогдсон Б.Жаргалан АН-ын эмэгтэйчүүдэд ялалт амлав

2023-09-26

Санал болгож байна

Александра Стан Монголд ирнэ
Хүмүүс

Александра Стан Монголд ирнэ

2014-09-05
Мэдээ

What’s Sexcamnow? My Adventures Within The Well-liked Camworld

2022-08-09
Дутуу нойртой явах нь өөртөө итгэлгүй болоход нөлөөлдөг
Зөвлөгөө

Дутуу нойртой явах нь өөртөө итгэлгүй болоход нөлөөлдөг

2019-12-04
Эмэгтэй хүний нулимс үнэртэй гэнэ үү
Охид бүсгүйчүүд

Эмэгтэй хүний нулимс үнэртэй гэнэ үү

2014-03-27
Мэдээ

Suicide And Older Adults

2022-08-11
Архиар шахсан тохиолдолд гэмт хэрэг болно
Бусад

Архиар шахсан тохиолдолд гэмт хэрэг болно

2012-03-06
miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2023 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In