АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн дахин сонгуульд зориулсан шинэ кампанит ажлын дүрс бичлэгт Бэйонси, Женнифер Лопез, Эва Лонгория, Оливиа Вилде, Шериль Кроу, Эшли Жадд, Жулиан Мур, Керри Вашингтон болон Жэйн Линч зэрэг урлаг, соёлын алдартнууд дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
Энэ талаар дуучин Бэйонси ярихдаа, “Ерөнхийлөгчийг зүгээр нэг дэмжих бус, өөрийн охин Блү Айвигийн ирээдүйн төлөө би түүнийг дахин сонгохыг хүсч байна. Би охиндоо хүсч байгаа ирээдүйг хүлээж байна” гэсэн юм.
Харин Ардчилсан Үндэстний 2012 оны конвенцид үг хэлсэн нэрт жүжигчин Эва Лонгория, “Би өөрөө эмэгтэй хүн, түүнийг дэмжих учир шалтгаан байгаа учраас Ерөнхийлөгч Барак Обамаг ялалт байгуулаасай гэж бодож байна” хэмээн ярьжээ.
Б.Бурмаа /Noyon.mn/