Дүрээ хамгийн сайн ойлгосон А.Ганчимэг Офелиягаар шалгарлаа

Алдарт У.Шекспирийн «Гамлет»-ыг Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 33 жилийн дараа Монголын тайзнаа дахин амилуулах гэж байна. Байгуулагдаад тавхан жил болж байхдаа Н.В.Гоголийн «Байцаагч түшмэл»-ээр сонгодог бүтээлийн гараагаа эхэлж байсан тус театр гайхалтай олон гаргалгаатай сонин-содон үйл явдлаар дүүрэн энэхүү сэтгэлгээний жүжгийг анх 1979 онд тавьж байсан юм. Соёлын гавьяат зүтгэлтэн, найруулагч С.Галсанжавын удирдсан багийнхан энэхүү бүтээлээрээ «академик» театрын болзлыг хангасан түүхтэй.

«Гамлет»-ын найруулагч болон гол дүрүүдийг сонгон шалгаруулж байгаа нь тус театрын түүхэн дэх хатуу чанга шалгууртай гурав дахь жүжиг болж байгаа юм. Сонгон шалгаруулалтын үр дүнгээр 33 жилийн өмнө С.Галсанжавын гүйцэтгэж байсан үүргийг Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар үргэлжлүүлэх үүрэг хүлээсэн.

Харин орчлон хорвоогийн бузар булайг мэдрэхийн дээдээр мэдэрч, энэ бүхэнтэй эвлэрэн амьд үлдэх, халуун амь, бүлээн дусаа зориулан үүний эсрэг тэмцэж, мөнхийн алдрыг олоод бурхны оронд одох гэсэн амаргүй шалгууртай нүүр тулсан хунтайж Гамлетын дүрийг МУСТА, жүжигчин С.Болд-Эрдэнэ Ардын жүжигчин Л.Жамсранжаваас уламжлан авсан юм.

Харин гоо үзэсгэлэн, цэвэр ариуны бэлгэдэл болсон Офелиягийн дүрийг хэн бүтээх бол. Тэр бол «Гамлет»-д гардаг хоёрхон эмэгтэй дүрийн нэг. Гэнэн цагаахан сэтгэл нь хилэнцэт орчлонгийн муу муухай, нүгэлт хүмүүсийн тэвчишгүй бузар явдал, булай үйлдлийг хүлээж авч чадалгүй, сэтгэцийн шоконд орсон хөөрхий охины энэ дүр жүжигт тун бага гардаг ч бүхий л үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдэж чаддаг билээ.

Дүрийн шалгаруулалтын болзлыг өнгөрсөн наймдугаар сард олон нийтэд нээлттэйгээр зарласан. Офелиягийн сонгон шалгаруулалт товлосон ёсоороо өчигдөр УДЭТ-т боллоо. Энэ өдөр МУСТА Д.Ганцэцэг, Г.Отгонцэцэг, Т.Хулан, залуу жүжигчин Н.Баярмаа, М.Тогтохжаргал, Н.Цэнгэлжаргал, Б.Одончимэг, А.Ган- чимэг, Д.Ганцэцэг, Г.Ариунболор гэсэн 10 бүсгүй «Гамлет»-ын багийнханд авьяас чадварын шалгалт өгсөн юм.

«Гамлет»-ын анхны багийнхан болон Улсын драмын эрдмийн театрын ахмад болон залуу уран бүтээлчид сонгон шалгаруулалтыг үзэж сонирхохоор ирсэн байв. Тэд энэ өдөр 10 өөр Офелияг олж харах болов уу гэсэн нууцхан хүсэл тээж ирсэн нь лавтай. Гэвч тайзан дээр «амилсан» Офелиянууд өөр хоорондоо тийм ч ялгаатай байж чадсангүй. Жүжигчин бүр гэнэн цагаахан зантай, цэвэр ариухан, гоо үзэсгэлэнгийн туйл болсон залуухан Офелия хэрхэн галзуурч байгааг харуулахыг хичээж байв.

Шалгаруулалтад оролцогчдын хамгийн ахмад нь МУСТА, жүжигчин Д.Ганцэцэг байлаа. Тэрбээр тайзны ард «хүмүүс намайг гараг андуурчихсан явна уу гэсэн нүдээр хараад байх юм» хэмээн даруухан инээмсэглэж зогссон. Офелиягаар шалгарах хүсэлтнүүдийн хамгийн залуу нь Д.Ганцэцэгээс 10 дүү байсан юм. Драмынхны «Том» хэмээн онцолдог Ганаа Офелияд тоглохын тулд Шархадны эмнэлгээр «зочилж», бүтэн шөнийн турш түргэний тэргээр «аялж», дүрийн судалгаа хийжээ. Ерөнхий найруулагч Н.Наранбаатар «Том Д.Ганцэцэгийн жүжиглэлтээс цэцэг цэцгийн дээд нь Офелия өөрөө байсан юм байна гэдгийг ойлгосон» хэмээн онцолж байлаа.

Харин жүжигчин Т.Хулангийн мөрөөдлийн дүр нь ялдамхан Жульятта. Гэвч сонгодог жүжигт тоглох хүслээ даган, уг шалгаруулалтад орж байгаа аж. Тэрбээр нам гүмхэн байсан танхимд анхны алга ташилтыг нижгэнүүлж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.

Германы Берлинд мэргэжлийн сургууль төгссөн Г.Ариунболор шалгаруулалтад оролцсон нь хүмүүсийн анхаарлыг багагүй татсан. Үзэгчдийн суудалд сууж байсан Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий «Би жүжигчдийн юу яриад байгааг нь огт ойлгосонгүй. Уг нь театрын мэргэжлийн жүжигчин хүний шивэгнэж хэлж байгаа нь ч хүртэл хамгийн арын үзэгчид тодхон сонсогдож байх учиртай. Манай бүсгүйчүүдэд тийм бяр дутагдаад байх шиг. Г.Ариунболор л хүмүүст өөрийгөө, хэл яриагаа хүргэх тал дээр бусдаасаа илүү байж чадлаа» хэмээн ярив. Ахмад уран бүтээлчид «Жүжигчдийн хувьд нэг нэгнээсээ онцгойрч ялгарсан юм байсангүй. «Энэ л Офелия байна» гээд нэрлэчих хүн олдохгүй байна. Дүрээ бүрэн судлаагүй, сайн ажиллаагүй байдал ажиглагдлаа. Мөн залуу жүжигчид маань огт сэтгэсэнгүй» хэмээх шүүмжлэл хэлж байсан.

Шалгаруулалт завсарлах үеэр жүжигчин бүсгүйчүүдээс ямар Офелияг гаргахыг зорьсныг асууж тодруулахад тэдний ихэнх нь галзуурсан, солиорсон, ухаан самуурсан бүсгүйн талаар ярьж байлаа. Харин залуу жүжигчин А.Ганчимэг «Офелия бол галзуу, солиотой, сэтгэцийн өвчтэй хүн биш. Хайртай хүн нь хамгаас эрхэм аавыг нь хөнөөчихсөнөөс болоод л шоконд орчихсон бүсгүй. Ийм байдалд орохоор тухайн хүний сэтгэл дотор байсан бүхэн задарч, дэлбэрч гарч ирдэг юм байна. Үүнийг л чадлынхаа хэрээр гаргахыг хичээлээ» хэмээн ярьсан нь их содон сонсогдов.

Шүүгчид болон «Гамлет»-ын багийнхан ч А.Ганчимэгийн дүрээ сайн ойлгож, зөв мэдэрснийг нь анзаарч, Офелиягаар шалгаруулсан юм. Харин түүний сэлгээ жүжигчнээр МУСТА, жүжигчин Д.Ганцэцэг тодорсон. Ийнхүү 33 жилийн өмнө Ардын жүжигчин Н.Сувдын Монголын тайзнаа анх удаа амилуулж байсан Офелияг 10 насны зөрүүтэй хоёр бүсгүй залгамжлан авлаа.
 

 

 

Ц.Баттуяа/МОНГОЛЫН МЭДЭЭ/

раскруткаsmo продвижение сайтаaracerвзлом e mail yandexаквалоокредитования малого и среднего бизнеса втб 24sportbettingarabic escort in dubaiAa classic route mapтур танзанияальфа банк ростов на дону кредитная картасафари тур агенстводеньги в долг 15000 рубденьги в долг срочно адресазаявление на получение кредита образец скачатьтуризм килиманджароLausanne escortsпутевки в черногорию из харьковагорящие путевки во вьетнам на двоихакция приведи друга получи скидкуinvitation online makerпродвижение статьямиMototerra.com.ua обманescherichia coli при беременностиapple case macbook air


Дүрээ хамгийн сайн ойлгосон А.Ганчимэг Офелиягаар шалгарлаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex