“Муу охид” кинон дээрээ сургуулийн сурагчдыг дээрэлхэж жүжиглэсэн Линдсей Лохан өөрөө сургуульд байхдаа дээрэлхүүлж байсан талаараа дэлгэжээ.
Тэрээр өчигдөр өөрийн твиттер хуудаснаа “Би сургуульд байхдаа дээрэлхүүлдэг байсан. Миний аав шоронд байсан учраас хүүхдүүд намайг шоолдог байсан” хэмээн бичжээ.
Линдсей Лохан дээрэлхэх явдал хэтэрсэн тул энгийн сургуулиа гэрийн сургуулиар сольсон талаараа “Тэд намайг хэтэрхий их зовоосон. Тиймээс 11 дүгээр ангидаа гэрийн сургуулиар хичээллэх болсон. Би тэсвэрлэж чадаагүй” хэмээжээ.
Д.Идэр /24tsag/