Дуучин Рианна, Крис Браун нар өнгөрсөн даваа гаригт Нью-Йорк хотын “Гриффин” шөнийн клубт хамт байсан байна. Хуучны хосууд тэврэлдэж бас үнсэлцэж байсан хэмээн хэвлэлд мэдээлсэн гэрч хэлсэн гэж Celebuzz сайтад бичжээ.
Энэ мэдээллийн дараа Крис Брауны 23 настай найз бүсгүй Карруке Тран “Бүгд зайлаад өгөөсэй” хэмэн твиттертээ бичжээ. Учир нь тэрээр олон нийтийн хов жив хэмээн ойлгож байжээ. Харин өнгөрсөн даваа гаригт нь Карруке Тран “Банди, эр хүн хоёрт асар их ялгаа бий. Би эр хүнийг илүүд үзнэ” хэмээн бичсэн нь энэ мэдээллийг үнэн гэж нотолсон юм.
Тэднийг эргэн нийлж магадгүй хэмээн таамаглаж байна.
Өнгөрсөн есдүгээр сарын 6-нд болсон MTV наадмын шагнал гардуулах ёслол дээр Крис Браун Рианнад баяр хүргэхдээ уруул дээр нь үнссэнийг нь хожим мэдсэн юм. Тухайн үед хүмүүс нууцхан үнсэлтийг анзаараагүй хэдий ч маргааш нь камерын бичлэгээс олж мэдсэн юм.
Д.Идэр /24tsag.mn/