“Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа болон жүжигчин Т.Билэгжаргал нарыг Монголын “Ромео, Жульетта” гэдэг. Үргэлж олны анхаарлын төвд байдаг тэд хайрын романс биеллээ олж, хосууд өнгөрсөн жил гэрлэж, өдгөө бяцхан охинтой болоод буй билээ. Залуу эцэг, эх болсоор хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрөөд байсан хосууд дэлгэцийн бүтээлд хамтдаа хүч үзжээ. Тодруулбал, Бэкэгийн найруулсан анхны кино болох “Гарал угсаа” юм. Өмнө нь “Сая километр”, “Франц үнсэлт” гэх уран сайхны кинонд хамтран тоглосон тэдний хувьд камерны өмнө бие биенээ хурцалдаг юм гэсэн.
Г.ДАША /NEWS.MN/