Амьсгаа даран сонсов, бодож чагнав

“Морин хуурын чуулга”-ын уран бүтээлчид энэ сарын 9-12-ны өдөр 20 жилийн ойн баяраа тэмдэглэнэ. 20 жилийн хугацаанд Монголын гэж өмчилж, омогших гайхамшигт урлагийг чин сэтгэлээсээ хайрлаж, хөглөж яваа “Морин хуурын чуулга”-ын уран бүтээлчдэдээ талархал илэрхийлэхийн далимд 2006 онд тэдний туурвиж байсан “Эгшиглэхүй, өгүүлэхүй” тоглолтын сурвалжлагыг уншигчдадаа дахин хүргэхийг хүслээ.

Амьсгаа даран сонсов, бодож чагнав

Г.Равдан Ж.Батбаяр хоёрыг авчирсан бол маягтай юм болно. Намайг магтаад. Тэгэхээр би өөрөө хөтлөчихсөн нь дээр юм уу гэж бодоод та нарын өмнө сууж байна…

“Адмон” компанийн 10 жилийн ойд зориулсан “Эгшиглэхүй, Өгүүлэхүй” тоглолтын эзэн, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров өөрийнхөө тоглолтыг хөтөлж байгаа нь энэ. Тайзны хажууханд хөгжимчдийнхөө зэрэгцээ намхан ширээний ард, жижигхэн сандал дээр их зай эзлэхгүй гэсэн юм шиг тэрүүхэн тэндээ томоотой суучихсан. Нүдээ аньж ирээд, анхаарлаа төв болгож байгаад хөгжмөө сонсоно. Хааяа нэг өлмий дээрээ сэмхэн гишгэж тайзны арыг эргэчихээд, завсар хооронд нь хөтлөгчийнхөө үүргийг гүйцэтгэж, хөгжмийн хэлийг тайлах ажээ, тэр эрхэм.

Эхний хөгжим. Тоглолтын салхийг хагалсан тэр аялгуу “Симфонита” хэмээх 15 минут 45 секунд үргэлжлэх урт бүтээл. Өөрийнх нь хэлснээр хэцүү даваа. “Симфонита”-г “Морин хуурын чуулга”-ынхан ихэвчлэн тоглолтын төгсгөлд барьдаг байж. Ийм үед хөгжимчид тоглолт дуустал хэцүү даваагаа бодсоор байдаг сул тал ажиглагдсан болохоор энэ удаа эхэнд нь тоглуулахаар шийдсэн гэж зохиогч өөрөө тайлбарлав. Нэг аялгуу 15 минут үргэлжилнэ гэдэг уртдаа орно. Гэхдээ Н.Жанцанноров гуайн хөгжимд бол бараг багадхаар. Түүний “Симфонита” их сонин. Хурдан, удаан  ая аль аль нь байна. Ятга, ёочин, хуур ээлжлэн ганц ганцаараа дуугарна. Ая тоглохгүй, зүгээр л ганц утас татах жишээний. Тэгэхдээ хаана нь бөмбөрийн хүчтэй цохилт нүргэлж, хэдийд нь ятганы ганц утас дугарах, хаанаас нь хийл “орж ирэх” гээд бүх зүйл дэндүү нарийн мэдрэмжээс төрсөн нь гайхалтай. Үзэгчдэд чилэх зав өгөлгүй ”Симфонита” дууслаа. Хөтлөгч Н.Жанцанноров хөтлөгчийнхөө ажлыг хийж байна.

Д.Сосорбарамын дуулдаг миний нэг дуу байдаг юм. “Тогосын цагаан овоо” гэж. Дуу бол хөгжмийн бүтээлийн нэг хэсэг шүү дээ. Сайн дуу сайн хөгжим болж болно, эсвэл дуу ч биш болж болно. Тэгэхээр би анх удаа “Тогосын цагаан овоо”-г дан хөгжмөөр сонсгомоор байна. Дуун дотор хөгжим байдаг гэдгийг харуулах гэсэн санаа юм даа. Миний ээжийн нутаг…

Үнэхээр л түүний хэлснээр энэ дуу хөгжмийн маш сайн бүтээл ажээ. Дууг нь сонссоноос хэд дахин илүү сэтгэл хөдлөв. Дараагийнх нь “Бурхан мэлмий” хэмээх шинэ уран бүтээл. Дандаа ”Цагаан суварга”-ыг сонсоод баймааргүй байна гэж алдарт бүтээлээ тэр “хав дарж” орхив. Сонссон хүний хар хор, атаа жөтөө бага боловч нимгэрээсэй гэж хийсэн. “Бурхан мэлмий”-г нь сонсоход юу бодогдоно гээч. Надад бол амьдралынхаа аль хүрэх ёстой оргилоос алдаа,оноо бүхнээ тодоос тод харж байгаа юм шиг тийм мэдрэмж төрсөн. “Бурхан мэлмий” удаан хэмнэлтэй хөгжим байсан. Гэхдээ дэндүү уянгалсан биш, эрч хүчтэй. Чи тэгэхэд л нэг алдсан шүү гэж чичлээд байгаа юм шиг… Удаан аялгуу. Дараагийнх нь ч бас удаан ая байв.

Н.Ж: ”Хэнтийн өндөр ууланд”, “Цагаан суварга”, “Монгол аялгуу” шиг хөгжмийг залуу зандан цагтаа л бичдэг юм шиг байна. Нас ахиад ирэхээр удаан сэтгэдэг болчихдог юм уу, удаан л хөгжим бичээд байх болж. Одоо сонсох “Бодлын үзүүрт” гэж энэ бүтээлийн эхлэл, төгсгөлийг сайн анзаараарай. Морин хуурын хөгөөр дуусна. Би өөрийнхөө байран дээр эргээд ирлээ гэсэн санаа. Нэг л их урт ая сунаад байх болно. Тэр нь бодлын үзүүр юм уу даа…”

Нээрээ л их урт аяны дараа явсан “Мөнх хөх тэнгэрийн хүчин дор” киноны Чингэс хаан “Бурхан халдун”-ы өвөрт очдог хэсгийг Н.Жанцанноров гуай дандаа магтаад байдаг Ашид хөөмийчдөө зориулан найруулжээ. ”Симфонита”, “Бурхан мэлмий”, ”Бодлын үзүүр” гээд дандаа удаан хөгжим явсны дараа тэр Ардын жүжигчин, “Морин хуур чуулга”-ын удирдаач С.Батчулуун найзаасаа “Хутагтын сахиус”-ын хурдан хэсгийг нь тоглож өгөхийг хүсэв. Үзэгчдийг чилж байгаа гэж бодсон юм уу даа. “Хуучнаар бол та бүхнийг сэргээж байгаа юм” гэж энэ хэсгээ тэр тайлбарлав.

Н.Ж: Манай хөгжмийн зохиолчдын хурдан хөгжим дээр дандаа морин хуурын төвөргөөн яваад байдаг. Энүүнийг бие биенээ дуурайж байна гэж нэг талаар бодох байх. Гэхдээ энэ бол их гэнэн бодол юм. Ерөөсөө л морины явдал гэдэг хүний сэтгэлийн эрчмийг дүрсэлдэг учир үүнийг буруутгаж болохгүй.

Ингэж хэлээд тэр “Өнөө Цагаан суварга аа нэг сонсох уу даа” гэж үзэгчдийг баярлуулав. “Цагаан суварга”-ыг зохиосноос хойш арав гаруй жил өнгөрчээ.

Н.Ж: Заримдаа үзэгчид уйддаг байж магадгүй. Тоглолт бүр дээр л тоглуулаад байх юм гэж. Тэгэхдээ ингэхгүй бол болдоггүй юм аа. Манай хөгжимчид ч гэсэн  хамгийн сайн тоглодог хөгжмөө муу тоглочих гээд байх үе бий. Ер нь сонсч л байх хэрэгтэй. Хөгжимчдөөсөө “Цагаан суварга”-ыг нэг сайхан тоглож өгөхийг хүсэж байна.

Хөгжимчид сайн тоглолоо. “Цагаан суварга”-ын дундуур орж ирдэг лимбэний дуугаралт, хүний сэтгэлийн ямар ч нандин утсыг хөндөж чадах танил аялгуу, алдарт “Цагаан суварга” сайхан эгшиллээ.

Н.Ж: “Манай С.Батчулуун сайн тоглоорой гэчихсэн чинь адгаж байна шүү. Сайхан тоглолоо, сайхан тоглолоо. Дараагийн хөгжим “Дэврүү зурвас” гэж ятгын дөрвөлийн тоглодог аялгуу байна. Сайн хөгжимчин, дуучдыг ашиглах хэрэгтэй. Би энэ хөгжмийг ятгачдыгаа эвдэх санаатай бичсэн юм. “Дэврүү зурвас” гэхээр нэг ийш тийшээ үсчсэн юм байх нь”…

“Үсчсэн” гэж зохиогч нь жаахан “танхай” тодорхойлолт өгчихсөн болохоос биш ятгын эвийг хөгжимчидтэй нь хамт эвдсэн тэр аялгуу үнэхээр гайхалтай байсан. Ятганаас тийм эгшиг гарч, ятга тэгж аялгуулж байхыг олон харсан хүн байхгүй байх. “Манайд одоо болтол концертын жинхэнэ танхим байхгүй. Хэрвээ байдаг бол энэ мундаг хөгжимчдийг ямар ч микрофонгүй тоглуулах хэрэгтэй. Үнэндээ бол үзэгчдийг микрофоноор хуураад байгаа тал манайд байгаа” хэмээн тэр ятгын гоцлолын дараа үзэгчидтэй буу халав. Энэ үеэр хуурчид тайзыг чөлөөллөө.

Н.Ж: “Хөгжимчдийгөө хоёр дахь хувцастай нь та нартаа харуулчих санаатай. Манай хэд хувцсаа сольж байна. Гэхдээ удахгүй хоёр минут 30 секунд л болно. “Адмон” компанийг оюунлаг хүмүүсээр хүрээлэгдсэн их том компани гэж би ойлгодог. Тийм болохоор энд ирсэн оюунлаг зочдыг хүндлээд байгаа санаа юм шүү дээ. Манай С.Батчулуун ч гэсэн. “Симфонита”-г, найрал хөгжмийг сонгодог байх ёстой гэж үзсэн болохоор удирдаачийнхаа хар хувцастай ирсэн гэж би ойлгож байна. Үзэгчдийг ч бас хүндэлж байгаа хэрэг. Энэ удирдаачдын хувцас чинь 300 гаруй жил болж байгаа юм гэнэ лээ. С.Батчулуунд энэ хувцсыг Улсын филармони Австрийн Вен хотоос авч өгсөн. 2000 ам.доллар гэсэн. Их үнэтэй эд. Чулуун багш бол хоёр хувцастай, Москва, Чехэд хийлгэсэн гэдэг байх шүү. За манайхан гарч ирэх дөхөж байх шиг байна. Амжаад нэг зүйлийг ярьчихъя. Манай чуулгынхан яг 800 жилийн ойд зориулаад хийсэн юм алга гэх үү дээ. Гэхдээ бид хөгжмийг хүргэх ёстой газар нь хүргэсэн гэж бодож байгаа. Германы Берлины их танхим, Женевийн НҮБ-ын их танхим, Австрид, өнөө алдарт “Алтан заал”-ны чинь нэгэнд, Италийн таван хотод, Японд тоглолоо.

Тайзнаа шар хувцсаа сольж, хар, цагаан хосолсон өөр хувцастай хөгжимчид байраа эзлэв. Н.Жанцанноров гуай яриагаа үргэлжлүүллээ.

Манай “Адмон”-ынхон захиад байсан. Дандаа морин хуур тоглоод байв гэж. Уг нь бол тэгмээр байсан л даа. Гэхдээ би та бүхний сэтгэл санааг бодоод хоёр дуучин урьсан юм. С.Жавхланг ч юм уу, хэнийг ч юм, тийм залуу дуучдыг урих гэхээр бас болохгүй юм. Одоо дуулах дуучид миний үеийн хоёр л доо. Ардын жүжигчин А.Долгор, Б.Жавзандулам хоёрыгоо урья. Хэнтэй ч өрсөлдөхгүй хоёр дуучин шүү. Эдний араас өөр дуучид гаргаж, тэднийг эвгүй байдалд оруулаад дэмий байх. Тэр хоёрыгоо сонсъё…

Ардын жүжигчин А.Долгор “Магнаг цэнхэр дэлхий”, “Аргалд явсан эжий”, Б.Жавзандулам гуай “Сангийн далай нуур”, “Хүний заяа” гээд түүний хоёр дууг үзэгчдэд хүргэв. Тэгтэл тэрүүхэн хооронд хөгжилтэй юм болсон. Юу гэхээр Н.Жанцанноров гуай Ардын жүжигчдийг өмнөө зогсоож байгаад, үзэгчдийн нүдэн дээр “түлж” орхих нь тэр.

Н.Ж:  Ж.Чулуун, Б.Шарав, Х.Уртнасан эд маань нэг үеийнхэн. Тэдний араас А.Долгор, Б.Жавзандулам, С.Батчулуун гээд бидний үе явж байгаа юм уу даа. Би энэ гуравтай нэг үе болж төрсөндөө өөрийгөө азтай хүн гэж боддог юм. Гэхдээ уулзсан дээрээ хэлэх нэг юм байна. Манай хэдийг хурим, найран дээр уриад л аваачаад байх юм. Би ханшийг нь сонирхож үзлээ. Найр, хурим уртын сайхан дуугаар эхлэх ёстой гээд өнөө мундаг Баттөмөрийг чинь дуулуулчихаад 50 мянган төгрөг, нэг хадагтай өгдөг юм байна. За тэгээд, заавал Ардын жүжигчин дуулуулна гээд А.Долгор эд нарыг аваачаад 100 мянган цаас өгдөг юм уу даа…Тэгтэл найр, наадмаа хөгжөөнтэй болгох гэж Т.Ариунаа ч юм уу, С.Жавхланг ч юм уу дуулуулаад сая төгрөг өгдөг гэж байна шүү. Ийм биш ээ. Та нар битгий тэнд дуулж бай. Зиндаандаа байх хэрэгтэй. Том байх хэрэгтэй. Дуртмал сайхныг дуулна гэдэг нэг зөөлөн зөөлөн замбуулингаас арав дахин хатуу замбуулин юм шүү.

“Хүний заяа”-г анх Ардын жүжигчин Х.Уртнасан гуай дуулжээ. “Манай Х.Уртнасан “Хүний заяа”-г бярдаж дуулсан. Харин Б.Жавзандулам сэтгэлээ нааж дуулдаг. Манай А.Долгор, Б.Жавзандулам хоёр олон жил дуулна аа. Би эднийгээ хэдтэй гэдгийг ч мэддэггүй юм. Надаас дүү л байх” гэж тэрхэн зуур Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч дуучиддаа магтаалын үг илгээв. Харамсалтай нь, үзэгчид дуучдыг дахиулах гэсэн боловч хөтлөгч Н.Жанцанноров халгаасангүй. “Бид долоон минут өнгөрчихсөн яваа шүү” гэж харин ч яарах талдаа.

Нэг мэдэх нь ээ, 21 цаг өнгөрөөд, тоглолт дуусах дөхжээ. “Найман шарга”-ыг тэр тоглолтын сүүлчийн дуу байхаар найруулсан байв. “Эгшиглэхүй, өгүүлэхүй”… Эгшиг бүхэн үг хэлдэг аж. “Найман шарга”-ын эхэнд нэг танил ая зурвас сонсогдоод өнгөрдөг дөө. Энэ бол Б.Бадар-Ууган агсны “Төрсөн нутгийн үзэмж шингээд…” гэж дуулдаг хэсэг. Н.Жанцанноров гуайг “Найман шарга”-ыгаа бичиж байх үед энэ дууг дуулдаг найз нь хорвоог орхин явсан юм. Н.Жанцанноров гуай үүнийгээ сэтгэл сэмэртэл хэлдэг. “Миний сайхан андын амьсгаа орсон юм шүү” гэж. Хөгжмийн хэл гэж энэ биз ээ.

Үнэхээр л “Найман шарга” эхлэхэд “Гэрлэж амжаагүй явна” кино, намуухан хоолойгоор дуулах Д.Бадар-Ууган агсан нүдэнд нэг их тод харагдав. Сүүлийн хөгжим гээд сонсчихсон үзэгчид суудлаасаа босох дургүй байлаа. Тэр нь ч зөв байж. Н.Жанцанноров гуай соёлтой орны жишгээр үзэгчиддээ бэлэг болгож, “Мандухай цэцэн хатан” киноны хөгжмөөс бэлтгэжээ. Эх нутгийн тухай аялгуу хэмээн түүний хэлсэн сайхан хөгжмөөр тоглолт өндөрлөв. Сэтгэл ханамжийг эцсийн цэгт нь аваачихаар сайхан тоглолт болжээ. Магадгүй “Адмон”-ы ой гэхээр олон хүнд шагнал урамшил өгөөд л, тэднийг баахан магтаад унах болов уу гэж ихэнх хүн төсөөлсөн байж болох. Тэгвэл тэр улиг болсон уламжлал огтхон ч үнэртээгүй. Ердөө эхэнд нь л Н.Жанцанноров гуай хэдхэн үг хэлсэн.

“Одоогоос 15 жилийн өмнө “Адмон”-ы Р.Энхбат Германы “Nevelhorn” CD-ний компанийн захирал бид гурав Монголын анхны CD-г бичиж байж. Түүнээс гурван жилийн дараа Р.Энхбат энэ компаниа байгуулж байсан. Одоо арван жил өнгөрчихөж. Энэ хугацаанд “Адмон” миний найман цомог, найман номыг эрхлэн гаргасан байна” гэсэн гуравхан өгүүлбэрээр тэр “Адмон” гэдэг андыгаа магтсан. Бас ойрын хэдэн жил тоглож амжихгүй морин хуурын дээжис бүтээлээ ойн баярт нь ийн зориулжээ. Үзэгчид концертын танхимаас заал руу гараад, гэр рүүгээ яарахыг хүссэнгүй. Үүдэнд “Адмон”-ы сор болсон гэрэл зургийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн, шилэн хоргон дахь нүд, ухаан унагам сайхан номнууд биднийг хүлээж байлаа. Харин Ардын жүжигчин Н.Жанцанноров гуай болон оюуны үнэт капитал нийлүүлж буй “Адмон”-ынхон нэг л зүйлд сэтгэл дундуур үлдэв. Дарга нарт зэхсэн, урилгын голдуу суудлууд эзэнгүй байсаар тоглолт дууссанд тэд жаахан “гомдсон” байх. Харамсалтай л юм, Н.Жанцанноровыг сонсохын тулд тэд дахиад олон жил хүлээх болж дээ.

Б.БАДАМГАРАВ

 “Ардын эрх” сонин. №234 /2006.12. 01/aracer.mobiраскруткасайтаскачать программу для взлома паролей skypeчехол для macbook pro retinaкредиты онлайн на банковскую карту без отказаgratis spiele slot machinesexy girBetsson casinoтуры на майские праздники ценыбанк возрождение оформить кредитную картуденьги в долг под проценты без справоккредитная карта дельта банк 1гор¤щие путевки на май 2015танзани¤ парк нгоронгоротур африку сафарираскрутка в социальных сетях юридических услугкомбинированные туры в испаниютуры во вьетнам на 2015 годкак оптимизировать сайт под гуглchina translation servicesбатареи отопления какие лучше для квартиры ценыдома под ключ в нижнем новгородедиета для чистки печениapple case malaysia


Амьсгаа даран сонсов, бодож чагнав
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex