“Амттай” номноосоо түр хагацах үед номын хавчуурга хамгийн сайн туслах болдог. Номонд шимтэгч бүсгүйчүүддээ зориулан хавчуурга хийх хөгжилтэй аргыг заахаар бэлтгэлээ.

1. хэрэглэх зүйлс: хайч, цавуу, өнгийн цаас, багахан хэмжээний утас, шугам, өнгийн маркер.
2. Өнгийн цаасаа давхарлаж нугалаад дээр нь аяга зурж, тойруулан хайчилж авна.
3. Ойролцоогоор 5 см утас тастаж авна.
4. Бэлэн болсон утасныхаа нэг үзүүрийг аяганыхаа амсарт хийж хоёр цаасаа нийлүүлэн наана.
5. Өнгийн цаасны өөдөснөөсөө жижиг хэмжээтэй тэгш өнцөгт хайчилж авна. Нэг талд нь хээ гаргаж ухаад, цаасаа нугална. Утасныхаа нэг үзүүрийг бэлэн болсон цаасан дундаа хийж наана.
6. Ингээд номонд шимтэгч таны “аяган” хавчуурга бэлэн боллоо. Өөрийн хүссэн өнгө загвараар янз бүрийн хэлбэр дүрстэйгээр загварчлан хийж болно.
Goolingoo.mn