Загварын тайзнаа алхах, сэтгүүлийн хуудас чимэх зөвхөн залуу насны ажил хэмээн үздэг. Алдарт моделиуд 40 орчим насандаа зодог тайлж телевиз, шоу бизнесийн салбарт хүч үздэг билээ. Тэгвэл ойлголтыг өөрчилсөн өндөр настай загвар өмсөгч нар өнөөдөрч ажлаа хийсээр байна. Түүнчлэн дэлхийд алдартай брэндийн ннүүр царай болж сэтгүүлийн хуудас чимж, загварын тайзнаа алхаж байна. Ингээд уншигчиддаа 50-иас дээш насны моделиудыг танилцуулж байна.
Жилли Жонсон 58 настай. Залуу наснаасаа дотуур хувцасны загвар өмсөж ирсэн. Өнөөдөр ч сайхан чигээрээ загвар зохион бүтээгчдийн хайртай модель хэвээр байна.
Кармен Делл’Орефис 81 настай. 15 настайгаасаа тасралгүй загварын ертөнцөд амжилттай ажиллаж байгаа тэрээр энэ амжилтаараа Гиннесийн номонд оржээ.
Синди Жозеф 49 настай. Olay, D&G, Bloomingdale, DKNY, Nordstrom брэндийн нүүр царай болж яваа. Гэхдээ тэрээр зодог тайлахаа мэдэгдээд байгаа.
Жаклин Мердок 82 настай. Америкийн алдарт бүжигчин болж явсан тэрээр хэдийгээрхөгширсөн ч загварын ертөнцөд байсаар байгаа.
Дафна Селф 83 настай. Гоо сайхны бүтээгдэхүүний хамгийн сайн нүүр царай болж чаддаг тэрээр өнөөдөр ч эрэлттэй явна.
www.times.mn