
- Орц-2 кг тахианы мах (цээж мах биш)
- Том сонгино 1ш
- Том лууван 1ш
- Лаврын навч 4-5ш
Давс, перецтэй 2-3 цаг чанана. Ойролцоогоор 500-600 мл шөл үлдээгээрэй.
Махаа чанасаны дараа яснаас нь салгаад лууван , сонгино, 1 халбага халуун чинжүү нунтгаар, 1 халбага чинжүү, улаан манжингийн шүүс 2 хоолны халбага хийнэ.
Мөн өөр саванд 500 мл шөлөө шүүгээд халуун бүлээн шөлөнд 40 гр желатин уусгаж хутгана. Желатинаа бага багаар хийж хутгаарай. Бөөгнөрөөд уусахаа болино шүү! Мөн шөл дэндүү хөрчихвөл желатин уусахгүй. Шөлөө ахин халааж болно. Буцалгаж болохгүй. Желатинаа уусгасан шөлөө махандаа хийгээд холигч буюу блэндрээр зутан шөл шиг болтол хутгана. Өтгөн бол шөлөө нэмж болно.
Сайтар хутгасан зуурмагаа ус ундааны савны дээд талыг тайрч хийгээд хийг нь сайн гаргаад хүнсний скоч эсвэл тугалган цаасаар таглаад хөргөгчинд хонуулна.
Маргааш нь саваа хайчилж аваад хиамаа амтархан идээрэй.



“Urkas Kitchen”-ий жор