Николь Кидман: “Би үнэхээр аз жаргалтай байна. “

Австралийн WHO сэтгүүл 20 жилийнхээ ойгоор  алдарт жүжигчин Николь Кидманы зургаар нүүр хуудсаа чимж, дэлгэрэнгүй  ярилцлага авч нийтэлжээ. Тэрээр хувийн амьдралынхаа талаар илэн далангүй хуучилж. Николь Кидман “Хүүхэд байхаасаа би католик шашинтай, бас шинжлэх ухааныг бишрэгч нэгэн байсан болохоор гэрлэх санал анх аваад сэтгэл их хөдөлж,  насан туршдаа хамт амьдрана, гэрлэлт маань бат бэх байна гэдэг итгэж байж дээ. Тэр үед би дэндүү залуу байж.  Гэвч гэрлээд 10 жилийн дараа  Том Круз салах саналаа хэлэхэд шоконд орсон,   хүсч мөрөөдснөөр амьдрал маань бүтээгүй. Салах өргөдлөө өгөх үед  би жирэмсэн байсан, сэтгэл санаагаар унаснаас болж  хүүхдээ зулбасан гээд хүнд үе тохиож байлаа.  Тэр үед үнэхээр сэтгэл гутралд орж байсан.  Гэхдээ одоо эргээд бодоход энэ бүхэнд харамсдаггүй. Том Круз бид хоёр хамт амьдарч байхдаа хоёр хүүхэд өргөж авсан. Салсны дараа аав нь хүүхдүүдээ асран халамжлахаар болсон юм. Тэд аавтайгаа хамт амьдарч байгаа. Одоо хүүхдүүд маань 19, 17 настай. Тэд намайг ээжээ гэж дуудахын оронд шууд л Николь гэж дууддаг. Бүх  хүүхдүүд минь миний амьдралын аз жаргал.  Том Круз бид хоёр 19 жилийн өмнө том охин Вэллаг өргөж авахаар болсон үед л юм л даа. Тэр үеийг би тодхон санадаг юм. Тэр анх намайг цоо ширтээд л. Тэгэхэд миний сэтгэл уярч, эх хүн болохын аз жаргалыг мэдрэх шиг болж байж билээ” гэж онцолжээ.

Николь Кидман экс нөхрийнхөө  гуравдах  салалтын талаар ч хуучилсан байна.  “Миний хувьд Кейт Холмс шиг Том Крузаас салахад өөртөө тийм итгэлтэй байгаагүй.  Гэхдээ би түүний тухай ярихыг хүсэхгүй байна. Би сайхан сайхан бүхнийг хүсч байна”гэжээ.

Алдарт жүжигчин бүсгүйн хувьд  гуниглал, ганцаардал ард хоцорч,  тэрээр 2005 онд дуучин Кейт Урбантай учирч, гэрлэн, өдгөө 4, 1 настай хоёр хүүхдийн ээж болсон юм. Тэрээр ярилцлагынхаа төгсгөлд “Би одоо үнэхээр аз жаргалтай байна” гэж гэж онцолсон байна.

 

 

www.times.mn

раскрутка сайтов самостоятельноtopodin.comраскрутка этопрограмма для накрутки сердечек вконтактесумка для macbookкредит на развитие бизнеса этоcasino online ukistanbul escortRoad to riches fruit machineалтеза машинаденьги в долг тольяттитанзани¤ кратере нгоронгороальфа банк кредитная карта активациясоветы по восхождению килиманджаротурци¤ отдых 2015 май ценыденег в долг под расписку у частниковchinese translation servicesдокументы на визу Чехияст.190 ч.1 ук украиныбиолнаписать сайт ценараскрутка в googleканадские дома в курскеlife отзывыкаркасные дома дуплексы проекты


Николь Кидман: “Би үнэхээр аз жаргалтай байна. “
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.