Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч С.Баярсайханы найруулсан “Гоолингоо” дуулалт жүжиг удахгүй олны хүртээл болох гэнэ. Жүжгийн найруулагч нь гол дүрийнхээ бүсгүйгээр Улсын драмын театрын жүжигчин Г.Отгонцэцэгийг сонгосон аж. Гэтэл тэрээр гол дүрийн жүжигчнээ эвгүй байдалд оруулчихав. Тэрээр “Г.Оггонцэцэгийн “Пиар” надад их таалагдсан” учраас гол дүрд сонгосон юм. Хөх, уруул, хамар гээд л түүний бүх юм хиймэл гээд цаагуур чинь хар пиар хийгээд, сенсаацилаад байхад би сонирхохгүй гээд яах юм бэ. Түүгээр ч барахгүй бараг биеэ үнэлэгч гээд бичсэн байна шүү дээ. Тэгэхээр тэр бүсгүй сонирхолтой хүмүүсийн нэг яах аргагүй мөн” гэжээ.
А.Сүрэн
Эх сурвалж:”Зууны Мэдээ”