Хамгийн олон тэрбумтантай арван улс

Тэрбумтнууд хямралд ажирдаггүй бөгөөд харин ч нэг жилийн хугацаанд тэдний эд хөрөнгө 14 хувиар нэмэгдэж 6.19 их наяд доллартай тэнцжээ. Ийнхүү дэлхийн тэргүүлэгч баячуудын хөрөнгө нэг жилийн дотор 760 тэрбум доллараар нэмэгдсэн байна. Мөн дэлхийн тэрбумтнуудын тоо 9.4 хувиар нэмэгдэж 2160 хүнд хүрэв. Энэ хүмүүс хаана амьдардаг, аль улс хамгийн их тэрбумтантай гэдгийг тодруулжээ.

Аравдугаар байранд Канад улс орсон аж. Тэнд албан ёсоор тогтоогдсон тэрбумтнуудын тоо 40-д хүрээд байгаа юм. Тэд нийтдээ 105 тэрбум долларын хөрөнгөтэй гэнэ.

Өмнө нь Бразил улс бичигдэв. Тэнд 300 тэрбум долларын хөрөнгөтэй 49 тэрбумтан амьдардаг байна. Нэг жилийн дотор тус улсын тэрбумтнуудын тоо 3.5 хувиар нэмэгджээ. Бразил улс эхний аравт багтсан Латин Америкийн цорын ганц улс аж.

Наймдугаар байрыг Швейцарь улс хадгалж үлдэв. Банкуудын эх орон бөгөөд дэлхийн хамгийн тогтвортой эдийн засагтай энэ улс 125 тэрбум долларын хөрөнгөтэй 57 тэрбумтантай гэнэ.

Хонконг түүний өмнө жагсчээ. Азийн санхүүгийн гол төв болсон энд 190 тэрбум доллартай 64 тэрбумтан амьдран суудаг юм. Манай хойд хөрш ОХУ зургаад эрэмбэлэгдэв. Оросын 97 иргэн 380 тэрбум долларыг хуваан эзэмшдэг байна.

Энэтхэг улсад 190 тэрбум долларын нийт хөрөнгөтэй 109 тэрбумтан амьдардаг аж. 550 тэрбум долларын хөрөнгөтэй 137 тэрбумтантай улс бол ХБНГУ. Их Британийн Нэгдсэн вант улсад 140 тэрбумтан байдаг гэнэ. Тэдний хөрөнгө 430 тэрбумаар үнэлэгджээ.

Хятадад 380 тэрбум долларыг хуваан эзэмшдэг 147 хүн байдаг аж. Жагсаалтыг АНУ зүй ёсоор тэргүүлэв. Тэнд 2.05 их наяд долларын хөрөнгөтэй 480 хүн амьдардаг билээ. Эдийн засгийн хүндрэлүүд гарч байгаа ч сүүлийн нэг жилийн дотор АНУ-д үлэмж баячуудын тоо 25-аар нэмэгдсэн бол нийт хөрөнгийн хэмжээ найман хувиар өссөн байна.

 

 

 

www.wikimon.mn

раскруткараскруткараскрутка сайтаскачать взлом вк бесплатноmacbook caseкак заблокировать кредитную карту втб 24casino gratis online sin descargarindependent escorts in central dubaiWilliam hill androidсафари туры спбсрочно нужны деньги 10000 рублейпокорение киллимонджарокилиманджаро маршрут мачамеальфа банк кредитная карта нижний новгородтуры африка сафари кени¤ танзани¤отдых в танзании ценыразработка и продвижение бренда организациифирмы сковородоккак получить инвалидность 2 группыbirthday party drawingcaricature ideasувеличение интернет продажкаркасные дома иркутскраскрутка сайта ценабриф на разработку логотипа


Хамгийн олон тэрбумтантай арван улс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.