Германы уран бүтээлч Бабис Пангиотидис компьютерийн гарны олон мянган товчлуураар морь бүтээжээ. Энэхүү бүтээлээрээ компьютержсон дэлхий хэмээх ойлголтыг төрүүлэхийг хичээсэн байна.
Грек гаралтай Бабис Пангиотидис “Үүнийг хийхэд олон хоног зарцуулсан. Гол нь өнгө дүрсийг тааруулах гэж багагүй цаг орсон. Дэлхий нийт компьютерийг 80 орчим хувьтай хэрэглэж байгаа. Морийг бид компьютерээр бүтээх цаг ойрхон байна” гэж ярьжээ.
“Кэйборд” морь 18 мянга орчим товчлуураас бүтсэн аж. “Facecook”, “Twitter” сайтуудаар энэхүү морины тухай мэдээлэл хэдийнэ тархаад байна. Бабис Пангиотидисын ярьснаар тэрбээр товчлуураар хүн бүтээх гэж байжээ. Гэвч энэ нь давтагдсан санаа байж.