Д.Долгормаа: Нас 50 гарсан ч хоолой минь цуцаагүй хэвээр

Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн ангийн багш, ОХУ- ын Бүгд Найрамдах Буриад Улсын ардын жүжигчин Д.Долгормааг “Бямбын ярилцлага”- ын зочноор урилаа. Хөгжим бүжгийн коллежийн хичээлийн шинэхэн байрны гуравдугаар давхарт ардын жүжигчин Д.Жаргалсайхан агсны нэрэмжит танхим байгуулж, шавь нар нь тохижуулжээ. Тэр нь манай зочны хичээлийн танхим аж. Тус коллежийн дуулаачийн дээд курсийн төгсөх ангийн оюутан Б.Энхзул Д.Долгормаа багшийн гарын шавь. “Жаргалын зам” дуурийн Халиуны арид тэд бэлдэж байна. Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайн дуулснаар бидний мэдэх болсон энэ сайхан аялгуу өрөөнд эгшиглэнэ. “Дуулна гэдэг дуундаа орохыг хэлнэ. Өөрийгөө хайртай залуугаа сэтгэл догдлон хүлээж байна гэж төсөөл“ хэмээн багш нь зөвлөнө. Удалгүй хичээл дуусав. “Үдээс хойш нэг давтах уу?” гэж багшаасаа лавласаар шавь нь гарлаа. Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдоржид тоогдож гарын шавь нь болсон азтай, бас чансаатай уран бүтээлчтэй ийн ярилцсан юм.

-Та дуучин мэргэжлийг яагаад сонгосон бэ?

-Би Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул. Сумын төвийн хойд хэсгээр Улзын гол урсдаг. Манай нутгийнхан “хавтгай цагаан Улзамнай” гээд л дуулцгаадаг. Миний хүүхэд нас Улз голын эрэг дээр өнгөрсөн. Улзын усанд өдөржин шумбаж, үнээ сааж, тугал хариулж өссөн хөдөөний хүүхэд. Би багын л дуулах дуртай байлаа. Манай буриадууд ажилсаг ард түмэн. Эрчүүд нь сүхээ бариад гарахаараа байшин саваа барина. Хадлан тариагаа бэлтгэнэ, ногоо тарина, хийхгүй ажил байхгүй. Ажлаа ч амжуулна, түүнийхээ хажуугаар найр наадамд дуртай, дуулж хуурдсан хүмүүс л дээ. Би багадаа найрын дуу дуулж л байсан. Дуулах авьяасыг бурхнаас заяадаг болов уу. Гэсэн ч анх дуулаачийн биш, кино драмын ангид хуваарилагдаж хотод ирсэн. Тэгэхэд манай нутгийн ах, ардын жүжигчин Д.Жаргалсайхан дахин шалгуулж, дуулаачийн ангид оруулж билээ. Намайг сонгодог урлагт хөтөлж оруулсан хүн бол Д.Жаргалсайхан агсан шүү дээ.

-Тэгвэл аргил хоолойт Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдорж агсан таны багш байсан гэж дуулсан юм байна?

-Тийм шүү. Би Багшийн дээд сургуулийн найрал дуу дуулаачийн ангийг 1981 онд төгсөөд Дуурь, бүжгийн театрт хуваарилагдсан. Соёл, урлагийн их сургууль байгуулагдахаас өмнө дуучин, жүжигчдийг Багшийн дээд сургуульд бэлтгэж байлаа. Оюутан байхад шалгалт авч, дуучин болно хэмээн тоож судсыг минь барьж, дуулах урлагт сургасан хүн бол Ц.Пүрэвдорж багш минь. Дуурийн театртаа найрал дуучнаар ороод, гоцлол дуучин болтлоо 33 жил ажиллажээ. Энэ хугацаанд 40-өөд уран бүтээлийн гол болон туслах дүр бүтээсэн. Харин сүүлийн 10 гаруй жил Хөгжим бүжгийн коллежид багшилж байна. Мэргэжлийн дуучид яваандаа багш л болдог юм байна. Манай мэргэжлийн урлагийнхан цөөхөн л дөө. Тиймээс ахмад уран бүтээлчид маань багшилдаг байсан. Тэр замналаар ирээдүйн дуучдаа бэлтгэхэд хувь нэмэр оруулж явна даа.

-Таныг эмэгтэй хүний эрдүү бүдүүн хоолойтой гэдэг юм билээ?

-Тийм ээ, би меццо сапрон хоолойтой. Дуучин хүн хоолойнхоо өнгөөр дуурийн дүрүүдийг гаргадаг. -Эрдүү хоолойтой учир Ц.Пүрэвдорж багш тань шавиа болгосон юм болов уу? -Анх шалгуулж байхад багш маань “За, энэ хүүхдийг би авъя” гээд намайг сонгож байсан. Адилхнан буриад болохоор уу, эсвэл хоолойг минь бодсон уу, ямар шалгуураар намайг сонгосныг мэдэхгүй. Ямартай ч их сургуулийн дөрвөн жилд багшаасаа их зүйл сурсан даа. Багш үг дуу цөөнтэй, яаж ч хичээсэн “сайн”-аас өөр дүр тавихгүй. Хоолойн цараа шаардсан дуу ч дуулуулахгүй удаан явсан. “Болоогүй ээ” гээд л байдаг. Тэгж сайн бэлтгэж, дуучин болгодог. Сургууль төгсөх улсын шалгалтад анх удаа онц авч билээ. Одоо би 50 гарсан хэр нь хоолой минь цуцаагүй хэвээрээ л байна. Энэ бол мэргэжлийн суурийг сайн тавьж өгсөн багшийн минь хөдөлмөрийн үр дүн гэж боддог.

-Танд хоолойн цараа шаардсан томоохон уран бүтээлд хүч үзэх сонирхол байдаг уу?

-Ийм мөрөөдөлгүй л бол уран бүтээлч биш. Манай театр ирэх дөрөвдүгээр сард Ж.Вердийн “Аида” дуурийг тавих гэж байгаа. “Аида”- гийн нэг гол дүрд тоглохоор бэлтгэж байна. Багшийнхаа заах арга барилыг өөрөө багш болоод л илүү сайн мэддэг юм байна. Багш минь “Одоо л хоолойн хүч шаардсан дуунуудыг дуулбал сайхан байна даа” гэж амьдралынхаа сүүлийн хэдхэн жилд хэлж байж билээ. Тэгэхээр манай багш хүнийг нэг их дэвэргэж онгироохгүй, ухаантай хүн байсан. Ардын уран зохиолч С.Эрдэнэ баавай, манай багш хоёр Хэнтийн Дадал сумын нутаг Сэрүүн Галттай хэмээх газарт төрсөн нэг довны хүүхдүүд. Багшийнхаа мэндэлсний 70 жилийн ойгоор нутагт нь очиж байлаа. С.Эрдэнэ баавайн нутагтаа болсон түүхэн үйл явдлаас сэдэвлэж бичсэн зохиол нь “Сэрүүн дуганы мөхөл” кино болсон. Одоо тэнд сайхан дуган байгуулсан байдаг.

-Ажлынхаа хажуугаар уран бүтээлийн тоглолтдоо бэлтгээд та зав муутай байна уу?

-Тийм ээ. Энэ сарын 20-нд нийслэлийн “Улаанбаатар” чуулгын концертийн танхимд тоглолтоо хийхээр бэлтгэж байна. Би 2005 онд Улаан-Үд хотод болсон буриад түмний “Алтаргана” наадмаар Буриад улсын гавьяат жүжигчин болсон. Зургаан жилийн дараа өнгөрсөн зун Чита мужид болсон “Алтаргана” наадмаар ардын жүжигчин хэмээх хүндтэй шагналаа надад олголоо. Энэ бол Монголдоо ажиллаж, уран бүтээлээ туурвиж яваа надад Оросын буриад түмэн хүндэтгэл үзүүлж байгаагийн илрэл гэж шагналаа баяртай хүлээж авсан. Тиймээс ардын жүжигчин цолныхоо мялаалга болгож буриад түмэндээ өргөх хүндэтгэлийн тоглолт хийхээр болсон. Тоглолтод маань Монголдоо ажиллаж, амьдардаг буриад уран бүтээлчид ая дуугаа өргөнө. Ардын жүжигчин Б.Жавзандулам, А.Бүтэд, М.Найдалмаа, ардын жүжигчин Д.Жаргалсайхан агсны хүү Ж.Чингис, мөн манай залуу уран бүтээлчид шавь нар минь оролцохоо мэдэгдсэн. БНХАУ-ын Өвөрмонголын хөдөлмөрийн баатар Должин урилгаар оролцоно. Тоглолтын үеэр буриад үндэсний хувцасны загварыг үзүүлэх юм.

-Оросын холбооны Буриад улсын ардын жүжигчин хэчнээн монгол хүн байна вэ?

-Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдорж багш, дараа нь ардын жүжигчин Д.Жаргалсайхан ах авч байсан. Монголын сонгодог урлагийн ноён оргил болсон багш нар минь хоёулаа миний ойр дотнын хүмүүс байсан. Улаан-Үдийн Дуурийн театрт ажилладаг Наранбаатар гэж монгол залуу мөн Буриадын ардын жүжигчин болсон. Энэ нь цөөхөн хүнд өгдөг хүндтэй шагнал нь юм билээ. Монголын буриад уран бүтээлчдээс хоёр багшийн минь дараа намайг шагнасан нь монголчуудыг үнэлсэн том үнэлгээ гэж ойлгодог. Оросын ард түмний урлагийн суурь нь Европынхтой адил сонгодог чиглэл рүү түлхүү хөгжсөн. Тиймээс хүмүүс нь хөгжмийн боловсрол өндөртэй. Хүүхд үүд нь багаасаа сонгодог урлаг сонирхож, хөгжмийн боловсрол олж авдаг. Сонгодог урлаг бол бүх дэлхийн хэл

-Буриад түмний урлаг соёлын “Алтаргана” наадмыг зохион байгуулах болсноор буриад зон үндэсний хувцсаараа гоёдог, үндэсний дуугаа ч нэлээд сонирхдог болсон шиг санагддаг?

-Монголд Буриадын өв уламжлалыг хөгжүүлэх сан үйл ажиллагаа явуулдаг. Ерөнхийлөгчөөр нь УИХ-ын гишүүн асан С.Билэгсайхан ажилладаг юм. Газар газрын буриадуудыг нэгтгэхэд “Алтаргана” наадам том хөшүүрэг болсон. Буриад улс олон чадалтай дуучидтай. Манай дуурь бүжгийн эрдмийн театр Буриадын Дуурийн театртай холбоотой ажилладаг, дуучин солилцдог байлаа. Бид багаараа Буриадын театрт очиж тоглолт хийсэн. Би буриадын хэд хэдэн аймгаар бие даасан тайлан тоглолтоо ч хийж явлаа.

-Буриад дуу их уянгалаг аялгуутай шүү дээ?

-Буриад дуу үг, аялгуу, нугалаагаараа ялгаатай. Түүгээрээ хүнд хүрдэг онцлогтой. Би Буриад улсын хөгжмийн зохиолч Анатолий Андреевич, Чингис Павлов нарын дуунуудыг дуулсан. Мөн Монголынхоо буриад ардын сайхан дуунуудыг олон түмэндээ хүргэж, буриад дууны гурван цомог гаргалаа. Сүүлийн жилүүдэд “Алтаргана” наадмын ачаар буриад дуунуудыг түлхүү зохиолгож байна. Монгол хөгжмийн зохиолчид ч буриад аялгуу бичиж байна. Би уран бүтээлч хүний хувьд үндэсний дуу хөгжмөө сурталчлах, хойч үедээ өвлүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хичээдэг. Сүүлийн жилүүдэд зохиогдсон буриад дуунуудыг ноотолж, эмхэтгэн ном гаргахаар ажиллаж байна. “Алтаргана” наадам дараагийн удаа 2014 онд Хэнтийн Дадал суманд болно. Түүнээс өмнө номоо гаргах санаатай бэлтгэж байна.

-Дуурь бол сонгодог урлаг. Сонгодог урлагийг өнөөдөр тодорхой хүрээнийхэн л сонсож байна. Тиймээс та уран бүтээлээрээ олонд төдийлэн танигдахгүй байх шиг ээ?

-Тийм байж магадгүй. Би сонгодог урлагтаа л үнэнч хүн дээ. Ажлаа хийгээд, дуурьтаа дүрээ бүтээгээд, хүүхдүүддээ багшлаад явбал боллоо. Түүнээс олонд танигдах, нэр алдар олох гэж янз бүрийн дуу дуулж, концерт тоглоод явах сонирхол байхгүй. Сонгодог урлаг гайхалтай тансаг шүү дээ. Тэр дундаа хөгжим, симфони оркестрийн яруу тансаг аялгуунаас холдож чадна гэж үү. Хүн ингэж хөгжмөөс холдож чадахгүй болдог л юм байна.

-Та чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Чөлөөт цаг бага даа. Цаг гарвал хөдөө гарч амрах дуртай. Өнгөрсөн амралтын өдөр зуслан руу явж, аньс түүж сайхан амарлаа.

 

 

MONGOLNEWS.MN

сайтразработка и раскрутка сайтараскруткавзлом рамблер почты бесплатноаквалоо новостикредитные карты от 21 года по паспортуfree casino downloads softwarebest website for escortsNext vip saleотдых в мае во францииденьги до зарплаты гомельпутевки на кипр в маеденьги в долг ишиммаршруты подъема на килиманджароaltezza туркредитка от дельта банка отзывыстратегии продвижение бренда банкачугунный вокваш дом глазов каталог товаров ценыкак раскрутить сайт в googleпрограммы для подделки печатейполотенцесушители москва интернет магазинконвектор 5 квтмастопатияпродвижение сайта


Д.Долгормаа: Нас 50 гарсан ч хоолой минь цуцаагүй хэвээр
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.