МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Д.Одзаяа Хөвсгөл аймагт аялж, зугаалах үеэрээ хог хаяж, байгаль орчныг бохирдуулсан талаарх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Үүнтэй холбоотойгоор Д.Одзаяатай холбогдож, асуухад “Найзуудтайгаа аялж яваад сүлжээ орсноор сая л мэдлээ. Бид хогоо цэвэрлээд, ачаад явсан бичлэг бий. Манай гэр бүл жил бүр аялахдаа отголсон газрынхаа бүх хогийг түүгээд, машиндаа ачиж яваад, хогийн цэгт нь аваачиж хаядаг. Өмнө нь Хөвсгөл аймагт ч мөн зугаалж л байсан. Ямар ч учраас ийм зураг гарган тавьж, намайг хог хаясан гээд байгааг ойлгохгүй байна” гэв.