Топ Пүүжээ уул уурхайн компанийн нэгэн эрийн тогооны хүн болж хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэн нам гүм амьдарсан. Тэрбээр төрөөд удаагүй байгаа ч жингээ барьж загварын тайзнаа гарахад бэлэн болжээ.
Топ модель ирэх сард болох “Торго” шоунд оролцохоор бэлтгэж гэнэ.
Түүний ойрын эх сурвалжийн мэдээлсэнээр “Д.Пүрэвсүрэн хоёр удаа төрсөн гэхэд бие галбираа хэвээр нь хадгалж чадсан тун ч тэвчээртэй нэгэн.
Түүнчлэн, хоёр дахь удаагаа төрөхдөө орон дээр гараад янз бүрээр эмч нарыгаа зовоогоогүй, шүдээ зууж байгаад төрсөн. Аргагүй л намбатай модель шүү” хэмээн ярив.
П.ТӨР /INFO.MN/