Ким Кардашиан өчигдөр Миайми хотод найз залуутайгаа зугаалжээ. Түүнийг сэтгүүлчид үргэлж дагаж явдаг бөгөөд үүнийг үл харгалзан найз залуу Кэни Уэстийн өгзгийг базсан байна.
Реалити шоуны одын энэхүү үйлдэл нь зориуд хэвлэлийнхний бай болох зорилготой гэж гэрэл зурагчид ярьжээ.
Ким Кардашианы тухай шар хэвлэлүүдэд өдөр бүр мэдээлдэг бөгөөд секси төрхөө илтгэхийн тулд улам гаж зүйлс хийж байгаа аж.
Өчигдөр тэрбээр 750 ам.долларын үнэтэй нарны шил зүүсэн байжээ. Энэ нь загвар зохион бүтээгч Рик Оуэнсын гайхалтай загварынх нь нэг юм. Түүнийг нарны шилний ирээдүйн загварын чиг хандлагыг тодорхойлдог хэмээн АНУ-ын мэргэжилтнүүд ярьдаг.
24TSAG.MN