САНТА БОЛОХЫГ ХҮСДЭГ “МУУ” ЗАЛУУ

Түүнийг “муу” залуу гэдэг. Бүтээсэн ихэнх дүр нь эсрэг талынх болохоор тэр. Үнэндээ бол өөрийнх нь болон найз нөхдийнх нь тодорхойлсноор тэр муу хүн биш. Харин ч их зөөлөн, тайван хүн гэнэ. Эсрэг тэсрэг ийм тодорхойлолттой хүн бол жүжигчин Кристофер Уокен. Түүний жинхэнэ нэрийг Рональд Уокен гэдэг аж.

Рональд гэдэг нэр нь Кристофер болсон талаар тэрбээр “Би шөнийн клубт бүжигчнээр ажилладаг байхдаа дуучин Моника Вурентэй хамтрагч явлаа. Тэр дуулж, ард нь би гурван залуугийн хамт бүжиглэдэг байсан юм. Нэг орой ажил тарсны дараа Моника “Ронни, би чамайг Кристофер гэж дуудвал ямар вэ” гэж байна. Би “Хүссэнээрээ л бол” гэсэн. Тэр цагаас хойш хүмүүс намайг Кристофер гэдэг болсон. Гэхдээ эхнэр, ах дүүсээс минь бусад нь” хэмээн хуучилжээ.

1943 онд Нью-Йоркт төрсөн тэрбээр хүүхэд байхаасаа л телевизийн цувралд дүр бүтээж, 16 насандаа Бродвейн тайзнаа гарсан байна. 15 настай Ронни арслан сургагчаар ажиллаж байсан гэдэг. 1970-аад оноос өдгөөг хүртэл дэлгэцийн 100 гаруй дүр бүтээснээс 1978 онд “The Deer Hunter” киноны туслах дүрээрээ “Оскар”-ын шагнал хүртжээ.

Тэрбээр 1969 онд Жоржианнатайгаа гэрлэсэн бөгөөд үр хүүхэдгүй аж.

Түүнийг “Empire” сэтгүүл 1997 онд бүх үеийн шилдэг 100 жүжигчний нэгээр тодруулжээ. Роннигийн амьдралын зарч мыг “Esquire”сэтгүүлийн ярилц лагаас тольдоорой.

-Би хүнд найдвар төрүүлж, сэтгэлээр нь наадахгүй байх зарчмыг мөрдлөгө болгодог.

-Хүмүүс намайг хачин хүн гэдэг юм билээ. Эзэмшсэн боловсрол минь бас туршлага, танилууд, хүүхэд насаа өнгөрүүлсэн орчин, шоу бизнесийн талаар мэддэг зүйлс минь гээд хачин гэмээр олон зүйл дунд би амьдарч ирсэн. Одоо ч амьдарсаар л байна. Тэгэхээр би хачин л болж таарч байна. Би ер нь өөр ертөнцөөс ирсэн байх.

-Намайг харах болгондоо “Чи их шазруун хүү шүү” гэж хэлдэг байсан нэг хүнийг би одоо хэр нь мартдаггүй юм. Ингэж хэлснийхээ дараа тэрбээр мөрөө хавчин баахан инээдэг байж билээ. Түүний хэлснээр би нээрэн шазруун, зэвүүн амьтан юм болов уу. Ер нь хүүхэд насандаа сонссон зарим үгийг хүн насан турш даа мартдаггүй юм билээ.

-Би аливаа үгийг хэлэхдээ тун их бодож, эргэцүүлж, хэрхэн сонсогдох тал дээр анхаардаг зантай. Үг бол тэсрэх бөмбөгтэй адил. Маш их энергитэй зүйл. Жишээ нь, “Надад давс аваад өгөөч” гэдэг үгийг 1000 янзаар хэлж болно. “Энэ хоол давсгүй байна, эсвэл миний хувьд хоолны давс бага санагдлаа. Амнаас унах гэсэн хоол байна даа” гэх мэтээр эсрэг, эерэг байдлыг илэрхийлж болно.

-Би балмад, муу дүрд олон тоглосон. Дандаа муу хүний дүрд таараад байдаг нь ямар учиртай юм бүү мэд. Хэрэв боломжтой бол би одооноос сайн талын баатар болмоор байна. Нохойгоо салхилуулдаг сайн аавын дүрд сонгогдохыг хүсдэг. Тэр аав сайхан байшинтай, олон хүүхэдтэй. Хүүхдүүд нь “Аав аа, би юу хийх вэ” гэж асуухад нь “Чи зөв хүн болох ёстой шүү” гэж сургаад л, догь байгаа биз дээ. Би уг нь Санта Клауст тохирмоор л санагддаг. Гэвч хэн ч надад тийм санал тавихгүй юм. Гэхдээ нэг удаа Исусийн дүрд тоглох шахсан шүү. Харамсалтай нь тэр төсөл 10 жилээр хойшлогдчихсон. Би театрын тайзнаа Гамлет, Ромеогийн дүрийг бүтээсэн. Гэхдээ сайн болоогүй.

-Би хэрцгий дүр гаргах гэж нүүр амаа янз бүр болгох шаардлагагүй. Гэхдээ би үргэлж ийм төрхтэй байгаагүй юм шүү. Залуу насандаа одоогийнхоос хавьгүй сайхан байсан. Гэхдээ одоо байгаа энэ зүс царайндаа би хэзээ хэзээнийхээс илүү сэтгэл хангалуун байж, өөрийгөө тоодог болсон. -Би хүүхдүүдийн зурсан зургийг ажиглах дуртай. Хайгаад ч олохгүй гэрэл гэгээ болон олон боломжийг тэдгээрээс олж хардаг.

-Киноны зохиолтой танилцаж, уншихаасаа өмнө би өөрийн тоглох дүрийн нэрийг юун түрүүнд тодруулан зурж аваад түүний хэлэх үгнүүд, үйл хөдлөлийг дүрслэн боддог. Тэгээд зарим нэгэн онцгой үг хэллэг, өгүүлбэр, хариултыг нь тэр дүрийн өмнөөс биш, бодит амьдралд би гэдэг хүн хэлж чадах, эсэхээ боддог. Тэр бүү хэл, чанга дуугаар хэлж, яагаад тийм юм ярих болсон шалтгаан, амьдралд тийм юм болж болох, эсэхийг эргэцүүлдэг.

-Кино бизнесийн хөлс мөнгөний талаар ярих үе гэж байдаг гэж боддог. Тухайлбал, би 35 нас хүртлээ жилд 11.000 ам.долларын орлоготой байж үзээгүй. Тэр үед би шинэ жүжигчин биш, 20 жилийг энэ урлагт зориулсан байсан шүү дээ. Тэгэхээр залуу үедээ мөнгө хөөх биш, ур чадвар, туршлага олж, мэргэжилдээ ахихын тулд хөдөлмөрлөдөг байх хэрэгтэй.

-Би 10 гаруй настай байхдаа хувийн жижиг циркт ажилладаг байсан. Тэндхийн захирал Кэрол Жейкобс ганц хүүгээ миний оронд гаргаж болох байсан ч тэгээгүй, намайг сонгосон. Би манежид гарсныхаа төлөө нэг зоос ч авч үзээг үй. Тэглээ гээд гомдоллож байгааг үй, учир нь тэр ажил надад юу юунаас илүү таалагддаг байсан юм.

-Кино жүжигчинд ургуулан бодох чадвар чухал. Бас орчноосоо буюу дүрийнхээ зан байдлаас зугтаж чаддаг байх ёстой. Эс бөгөөс гэр бүлд асуудал үүснэ. Жүжигчин хүн цаг үргэлж амьд байхгүй бол шоу бизнест тун амархан гологдож, хаягдана.

-Кино урлаг ямар агуу байдгийг ганц жишээгээр ярья. Би Италийн өмнөд хэсгийн нэгэн жижиг хотод явж байхдаа найм орчим настай хүүгээ дагуулсан ээжтэй тааралдсан юм. Хүү надаас нүд салгахгүй харж байснаа “Макс байна” гэж хашгирсан. Хүү намайг “Бэтмен эргэн ирсэн нь” (1992 онд Тим Бертоны найруулсан кино) кинонд бүтээсэн Максын дүрээр минь таньсан хэрэг. Тэгэхээр киноны хүч үнэхээр агуу байгаа биз.

-Зэвсгийг би үзэн яддаг. Гартаа буу барьсан үед сэтгэл минь нэг л тайван бус болж, хурдхан шиг тэр зүйлээс салахын түүс болдог. Яг л өндөр модон дээрээс үзүүртэй зүйл дээр унах гэж байгаа мэт санагдаад байдаг юм. -Би пацифист (дайныг эсэрг үүцэгч) үзэлтэй, хүчирхийлэлд дургүй. Өнөөгийн нийгэмд хүчирхийлэл их байна. Хүүхэд, өсвөр насныхан ч хүйтэн зэвсэгтэй явдаг болж.

-Би ихэвчлэн хар өнгийн хувцас өмсдөг. Хар өнгө хүнийг туранхай харагдуулахаас гадна цэгцтэй, цэвэрхэн мэт сэтгэгдэл төрүүлдэг, үнэн хэрэгтээ тийм биш байсан ч шүү дээ.

-Би сонин, сэтгүүл унших дуртай. Хэвлэлээс янз бүрийн сонирхолтой мэдээлэл авдаг.

-Дурсамж бичнэ гэдэг үхэхийнхээ өмнө амьдралын гэрч болж байгаа хэрэг.

-Надад өөрийн гэх компьютер, гар утас байхгүй. Тэр бүү хэл бугуйндаа ч цаггүй.

-Жүжигчин хүнд сүүл байдаг болоосой гэж хааяа боддог. Сүүл бол онцгой зүйл, гайхалтай илэрхийлэл. Муур айсан, эсвэл уурласан үедээ сүүлээ хавчдаг даа. Сүүлийг нь хараад л түүний байдлыг мэдэж болно. Хэрэв би сүүлтэй байгаад айсан дүр ноогдвол зүгээр л сүүлээ хавччихна, амар байгаа биз дээ.

-Нас ахих тусам өөртөө итгэлтэй болдог шиг байна. Амьдрал минь амжилтаар дүүрэн, сайхан байсныг он цагийн урсгалаас мэдэрч байна Тэр сайхныг цаг тухайд нь мэдэрч чадаж байсан бол бүр илүү сайхан байхгүй юу.

-Би нэг удаа сэтгэлзүйчид хандсан юм. Гэтэл тэр хүн их хачин санагдаад би юу ч ярилгүй гараад явчихсан. Хэн нэгэн түүнээс тусламж, зөвлөгөө хүсэж очдог байлтай. Гэтэл тэр хүнд өөрт нь тийм юм хэрэгтэй санагдсан. Намайг ороод сууж байтал түүнийг хэн нэгэн утсаар дуудаж, хажуу өрөө рүүгээ орсон юм. Тэгтэл тэр өрөөнд байсан сав суулга бохир заваан гэж жигтэйхэн, өөрөө ч нэг л шийдэмгий бус харагдсан. Тийм байж хүнд ямар зөвлөгөө өгөх вэ дээ, тэгээд л түүнийг орхих хэрэгтэйг мэдэрсэн. Хэрэв би сэтгэлзүйч байсан бол лав хавьгүй дээр байхсан.

-Гэртээ суугаад зохиолтойгоо танилцаж, дүрээ судлах нь миний хувьд амралт болдог. Надад хообий гэх зүйл байхгүй, үр хүүхэд ч алга, дээрээс нь би аялах тун дургүй. Гэхдээ энэ бүхэн мэргэжилтэй минь ямар ч холбоогүй л дээ.

-“Өнөөдөр миний төрсөн өдөр. Гэхдээ надад ямар их гунигтай байна гээч, би хэчнээн жилийг бялуу ч үгүй ганцаараа уйтгарлан өнгөрүүлэв дээ”. Зураг авах талбайд нүүрээ будуулж суухдаа нүүр хувиргагчтайгаа ингэж яриад хэдэн жил болсныг ч санахгүй байна. Ингэж хэлснийхээ дараа “Энэ тухай өөр хэнд ч хэлж болохгүй шүү” гэж нухацтайгаар сануулдаг. Тэгсэн ч гэсэн тэр өдрийн хоолны “нэмэгдлээр” бялуу ирдэг юм.

-Миний үсний засалт надаас ч өмнө алдартай болсон юм шүү дээ.

-Хэрэв чи байшин барьж сурахыг хүсвэл хэн нэгнээс асуулгүй өөрийнхөө хүчээр босгох гээд зүтгэх хэрэгтэй.

-Би цаг наргүй ажилладаг. Заримдаа тоглосон киногоо ч үзэж амждаггүй.

-Би гэнэтийн бэлгэнд дургүй.

-Урьдчилан таахын аргагүй байдаг нь амьдралыг илүү сонирхолтой, амттай болгодог байх.

-Би шпагеттид нугасгүй. Идэхээсээ илүү хийх нь сонирхолтой байдаг. Бас мөхөөлдөснөөс татгалзахгүй шүү. Мөхөөлдөс долоосон шиг зурагт үзэх сайхан. Яг л хүүхэд болчихсон мэт санагддаг.

-Сүүлийн үед бүх зүйл утгагүй санагдаж, залхах болсноо анзаарлаа.

-Би амьтны хүрээлэнд очих дургүй, бүр үзэн яддаг.

 

 

Э.ХАНА /MONGOLNEWS.MN/

раскрутка сайтаaracer.mobiaracer.mobiвзлом mail ru без программiphone 5s чехлыбанк ренессанс кредитная карта прозрачная отзывыplay online casino win real moneyecort serviceReal king slotsгора килиманджаросрочно нужны деньги без справоккак получить кредитную карту visaденьги до зарплаты гомельфизическа¤ подготовка перед восхождениемпокорение киллимонджаровосхождение на килиманджаро без перелетаспособы продвижения бренда в интернетекуплю посуду оптом россияпольша гданьск турtranslator english to vietnameseвок сковородаконтекстная реклама на сайтекак построить деревянный домикпродвижение сайтов в яндексbest bag macbook air 11


САНТА БОЛОХЫГ ХҮСДЭГ “МУУ” ЗАЛУУ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.