Холливудын од Дэнни Де Вито 30 жил хамтдаа амьдарсан эхнэрээсээ салж байгааг жүжигчний хэвлэлийн төлөөлөгч Стэн Розенфельд мягмар гарагт мэдээлсэн байна.
Дэнни Де Вито эхнэр Реа Перлмантай 1970 онд бродвейн жүжгийн үеэр танилцжээ. Хамтдаа 12 амьдарсны дараа тэд гэрлэсэн юм байна.
Реа Перлман нь жүжигчин, продюсер бөгөөд инээдмийн цувралд тоглосон дүрээрээ “Эмми” шагналыг хоёр удаа хүртэж байжээ. Де Вито, Перлман нар насанд хүрсэн гурван хүүхэдтэй юм.
О.СУГАР /ИНФО.МН/