Өнөөдөр Олон улсын охидын өдөр

Өнөөдөр Олон улсын охидын өдрийг дэлхий нийтээрээ анх удаа тэмдэглэх гэж байна.  НҮБ-ын Хүүхдийн сан хоёр хоногийн өмнө охидын талаар хийсэн статистик мэдээллээ танилцуулж, охидын эрх зөрчигдөж байгаад дэлхий нийтээрээ санаа тавихыг уриалсан юм. Дэлхийн 20-24 насны бүсгүйчүүдийн гуравны нэг нь хүчээр айлын эхнэр болсон байдаг ба тэднийг 15 нас хүрээгүй байхад нь эрд гаргасан байдаг аж.  Мөн 20-49 насны эмэгтэйчүүдийн 41 хувь буюу 400 сая нь 18 нас хүрээгүй байхдаа айлын эхнэр болсон байдаг гэнэ. Ийм тохиолдол ихэвчлэн Өмнөд Азид /46 хувь/, Африкийн Сахарын цөлөөс урагш орших орнууд /37 хувь/, Латин Америк болон Карибын тэнгисийн сав газрын орнуудад /29 хувь/ бүртгэгдсэн байна.

Харин Европын Холбоо болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудад ийм тохиолдол 11 хувьтай байдаг аж. Насанд хүрээгүй эмэгтэйтэй гэрлэхийг НҮБ-ын гишүүн 193 орны 103 нь хоригложээ. Гэсэн ч жил бүр 10 сая охид, бүсгүйчүүд насанд хүрээгүй байхдаа хүчээр гэр бүлийн амьдралаа эхлэхэд хүрдэг байна. Зарим оронд охидоо найман нас хүрэнгүүт хүний эхнэр болгох явдал өнөөдөр ч байсаар байгаа аж.

“Тэдгээр охид бүхий л амьдралынхаа турш гэрийн болон сексийн боол болж, эмнэлэгт үзүүлэх, боловсрол эзэмших эрхээ эдэлж чадалгүй гадуурхагдаж, бие махбодийн болон оюун санааны эрх чөлөө нь зөрчигдөж байна” гэж тус сангаас тараасан хэвлэлийн мэдээнд дурджээ. Иймэрхүү гэрлэлт нь эрт жирэмслэхэд хүргэж эх, хүүхдийн эндэгдлийг нэмж байгааг ЮНИСЕФ онцлон анхааруулсан байна. Хөгжиж буй орнуудын хүүхдүүдийн 90 хувийг 15-19 насныхан төрүүлдэг бөгөөд төрөхийн хүндрэл нь энэ насны охидын хувьд үхлийн гол шалтгаан болдог гэнэ.

Г.Тэмүүлэн

Эх сурвалж:”Монголын Үнэн”

раскрутка сайта алгоритмпродвижение сайтаaracerвзлом логина и пароля вконтактетонкий чехол для iphone 5оформить кредитную карту онлайн в спбonline casinos for real moneyescorts dubai asianMsn uk gamesсафари турагентствоусловия получения кредита на развитие малого бизнесакредитная карта альфа банк погашениедам деньги в долг улан удэсрочно нужны деньги в долг в гомеледеньги в долг срочно под расписку киевтанзани¤ парк нгоронгороBucharest escortsтретья группа инвалидностиконфискат авто в украинекупить электрический полотенцесушитель в ваннуюchinese text translationраскрутка нового сайтадачные дома под ключ тольяттипечень лечение в домашних условияхтуры в занзибаре весной


Өнөөдөр Олон улсын охидын өдөр
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.