Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Шалмаагийн Ёолк нь Агшингийн Ёолк хэмээн ард түмэндээ алдаршсан гавьяатай хүн. Уран бүтээлч хүнд зохиол туурвил, уран бүтээлээрээ олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, овоглохоос өөр үнэтэй зүйл гэж үгүй болов уу.
Монголын үндэсний олон нийтийн телевизийн хөтлөгч, редактор тэрээр цэнгээнт “Агшин” нэвтрүүлгээрээ айл бүхний цэнхэр дэлгэцнээ хойморт нь заларсаар өдгөө 20 гаруй жилийн нүүрийг хэдийнээ үзжээ.
Харин нэвтрүүлэг, хөтлөгч хоёр бүх монголчуудын зүрх сэтгэлд хоногшож Ёолк ах маань залуу үеийнхэндээ сургамж хайрласан ахмад настан болжээ. Ёолк ахыг хаана ч хэн ч харсан Агшингийнх хэмээн овоглох болсон алдартны халааг залуу нэвтрүүлэгч Г.Агаанноров авчээ.
Бидний хэлдгээр брэнд болсон Агшин нэвтрүүлэгийг одооноос эхлэн шинэ нэвтрүүлэгчтэйгээр хүлээн авч үзэхнээ .
FACTNEWS.MN