Бүдүүн мисс” киногоор танил болсон алдарт жүжигчин Ким А Жүний үйлчлүүлсэн эмнэлэгт 7000 долларын үнэтэй хамар хийлгэж төрөл арилжсан мэт хөөрхөн болсон дуучин бол “Гурван охин” хамтлагийн ахлагч Соло.
Тэрбээр дурлалт залуугаа цагаан лимунзинтэй гэрийнх нь гадаа ирж түүнийг дуудуулахыг мөрөөддөг тухайгаа хэлж байсан удаатай. Мөн ирээдүйн хань нь түүнийг дуучин гэдэг утгаар нь бус Солонго гэдэг охиныг байгаа чигээр нь хайрладаг, ойлгодог хүн байгаасай гэж хүсдэг.
Тэгвэл дуучин бүсгүй өөрийн жинхэнэ хайраа олсон тухайгаа хэвлэлээр зарлан тунхагласан. Түүний найз залуу Г.Батхүү гишүүний бага хүү бөгөөд Ганбат гэх залуу тодроод багагүй хугацааг үдэж буй. Одоогоор найз залуу нь АНУ-ын Колорадо мужид амьдардаг бөгөөд Соло ч ойр ойрхон хайртай залуу руугаа явах хөлгийн жолоо залах болсон сурагтай.
FACTNEWS