Дуучин Б.Энхмэндтэй хамтарч дуулан хэд хэдэн цомог, DVD гарган, тоглолт хийгээд нэлээд амжилттай явсан дуучин Г.Чинболор өдгөө “ганц бие” яваа.
Хамтрагч нь яруу найрагч Н.Баянмөнхийн галыг сахиж, ээж болсон тул тэрбээр бие даасан уран бүтээлээрээ “Төгөлдөр гоо” нэртэй цомог гаргасан ч төдийлөн амжилт олоогүй.
Тиймээс мань эр хуучин хамтрагчтайгаа цуг хөдөөгүүр аялан тоглолт хийж байсан бөгөөд өдгөө дуучин Б.Энхмэнд дахин хөл хүндтэй болсон ахиад л ганцаардах нь тэр.
Гэвч түүнд уран бүтээлээ завсарлах хүсэл байгаагүй учраас удахгүй “Миний өнгө” нэртэй шинэ цомгийнхоо ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буй гэнэ. Тэгэхээр хайрын дуугаар уяраасан дуучин залуугийн сэтгэлийн “өнгө”-ийг энэхүү цомгоос нь мэдрэх боломжтой болох нь ээ.
SHOCK.MN