Хонконгийн хамгийн баян хүмүүсийн нэг Сесил Чао Шезюн өөрийн охиноо лесби гэдгийг нь мэдээд түүний зүрх сэтгэлийг эзэмдэж чадсан эрэгтэйд үлэмж хэмжээний урамшуулал олгохоо амлажээ.
Охиноо зөв замд нь оруулж чадсан эр хүнд бизнесмэн эр 65 сая доллар өгөхөөр болов. Гиги Чао нэртэй охиных нь эр нөхөр болсон хүн баян, ядуу байх нь хамаагүй гэнэ. Хамгийн гол нь, тэр эрэгтэй өрөвч зөөлөн сэтгэлтэй, хүнлэг хүн байх ёстой юм.
33 настай охин нь Парис хотод өөрийн найз бүсгүйтэйгээ гэрлэсэн тухай мэдээг хүлээж аваад баян эр энэ мэдэгдлийг хийсэн байна. Хонконгт ижил хүйстэй хүмүүс хоорондоо гэрлэх нь хориотой билээ.