Энгийн бус этгээд арга барилаар оюуны хосгүй бүтээл туурвидаг Нью Йоркийн уран бүтээлч Винсент Кастиглиагийн тухай сонин мэдээг АРТ БА ДИЗАЙН булангийн энэ өдрийн онцлох мэдээлэл болгон сонирхуулж байна.
Тэрээр өөрийн цусаар бүтээл урладаг нэгэн бөгөөд хүний цусанд агуулагддаг төмрийн исэл нь зураг зурахад нэн тохиромжтой будагч бодис болдог ажээ.
Өдгөө 30 настай тэрээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд 5.6 л орчим цусаараа бүтээл урласан бөгөөд Оскарын шагналт “Харийнхан” (1979) киноны уран бүтээлч, Швейцарийн сюрреалист зураач Гигерийн урилгаар бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байсан “цор ганц” хүндтэй басхүү чадварлаг зураач юм байна.
Винсент томоохон нэг бүтээл дээр 7 сар ажиллах нь бий агаад нэг бүтээл нь $950 – $26.000 доллараар худалдаалагддаг гэнэ. Түүний бүтээлийн үзэсгэлэн гол төлөв Америк, Европын орнуудад тавигддаг бөгөөд тэрээр цомог, сэтгүүлийн нүүр хуудас зэрэг цөөнгүй захиалгат ажилд дарагддаг гэнэлээ.
Цусаараа зурсан бүтээлүүдээ ээдрээт “нууцын оньс”-той зүйрлэхийн сацуу чухам юугаар бүтсэн эсэх нь бус юуг өгүүлэхийг зорьсон нь хамгаас онцгой гэжээ.
PlaySkull.mn