Түүний олонх зургуудад дуулга өмсөж, янжуур зуусан, хэний ч харцыг булаан сэтгэлийг нь гижигдэх хосгүй увидастай нууцлагдмал атлаа тачаангуй гоо “хатад” дүрслэгдсэн байдаг. Магадгүй түүний уран бүтээлийн имиж, онцлог, өгүүлэх гэсэн гол агуулга, утга санаа нь үүний цаана нуугддаг байх.
“Дуулга” таны хувьд ямар утга учиртай эд байдаг вэ? Дуулгаар та чухамдаа юуг өгүүлэхийг зорьдог вэ гэсэн асуултад тэрээр, “Миний хувьд дуулга нь хүч чадлын бэлгэдэл болдог гэж ойлгож болно. Дуулга өмссөн үед хэн ч гэсэн өөрийгөө хүчтэй, аюулгүй гэдгээ мэдэрч, илдээ сугалан эрмэгээр тулалдах зоригтой, тэнхээтэй болдог шүү дээ.” хэмээн өгүүлсэн юм.
Багаасаа урлагт хайртай, урлагийг сонирхон судалж, харандаа гэж юу байдгийг мэддэг болсон цагаасаа зураг зурж эхэлсэн Америкийн уран бүтээлч Брайныг 1997 онд Швейцарьт гаргасан “The Art Of Porn” үзэсгэлэнгээр нь мэдэх болсон юм.
Дуу хөгжим, кино, хайртай нохой нь, гавалнууд нь, тамхи, үг гээд уран бүтээлдээ санаа авах зүйлс түүнд хязгааргүй.
Эротик, тачаангуй бүсгүйчүүдээр, нэн ялангуяа тэдний ядарсан, зовлонт харцаар төлөөлүүлэн өөрийн дотоод чанадад бодож эрэлхийлж явдаг бүхнээ, өнөөгийн нийгмийн хүрээг хамарсан олон зүйлсийг мэдрүүлэх, сэтгэлийг татах, урлагийг таниулахыг зорьдог түүний хосгүй бүтээлүүдийг сонирхоё.
PlaySkull.mn