Эмч зөвлөж байна.
Зүрх зогсолтын үед цээж даралтыг эхний алхам болгох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд үүнээс уламжлаад American Heart Association (AHA)-аас АBC (Airway-Breathing-Compressions) гэсэн зүрх уушигны сэхээн амьдруулалтыг CAB (Compressions-Airway-Breathing) болгож өөрчлөхийг зөвлөмж болгосон байна.
Зүрх уушигны сэхээн амьдруулалт /ЗУСА/ болон Зүрх судасны Яаралтай Тусламжид зориулсан АНА-ийн 2010 оны шинэчилсэн удирдамжид амьдралын суурь дэмжлэг (basic life support – BLS)-ийн насанд хүрсэн хүн болон хүүхдийн (шинэ төрсөн хүүхдийг тооцохгүйгээр хүүхэд болон нярай орно) дараалалыг “A-B-C” (Airway, Breathing, Chest compressions)-с “C-A-B” (Chest compressions, Airway, Breathing) болгож өөрчилжээ. Экспертүүд энэхүү өөрчлөлт нь эхний цээж даралтын хугацааг бууруулахад чухал гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч АВС дараалал дахь зарим зүйлсийг өөрчлөхийн тулд урьд өмнө ЗУСА-ыг сурсан хүмүүсийг дахин сургах шаардлагатай гэж үзэж байна. ЗУСА болон Зүрх судасны Яаралтай Тусламжид зориулсан 2010 оны шинэчилсэн удирдамжийг дараах шалтгаануудын улмаас зөвлөж байна. Үүнд:
1. Зүрх зогсолтын дийлэнх нь насанд хүрсэн хүмүүст тохиолддог ба зүрх зогсолтоос амьд үлдэх хувь бүх насны өвчтөнүүдэд ямар нэг шинж тэмдэг илэрсэн зүрх зогсолт, ховдолын фибрилляци (VF) эсвэл ховдолын тахикарди (VT)-ийн үед хамгийн өндөр байгаа юм. Эдгээр өвчтөнүүдэд ЗУСА (CPR)-ийн амин чухал эхний элемент нь цээж даралт юмуу эрт үед дефибрилляци хийх байдаг.
2. АВС дарааллын үед тусламж үзүүлэгч амыг нээж ам-амаар амьсгал өгөх юмуу саадыг арилгаж, амьсгалуулах багажийг байрлуулах хүртэл цээж даралт ихээхэн саатдаг. Дарааллыг САВ болгож өөрчилснөөр цээж даралт эрт эхлэх бөгөөд амьсгалуулалт цээж даралтын эхний мөчлөг (30 даралтыг ойролцоогоор 18 секундэд гүйцэтгэх нь зүйтэй)-ийг бүрэн биелүүлтэл маш бага хугацаанд саатах юм.
3. Зүрх зогсолтын үед хүмүүсийн 50 хувиас бага нь хөндлөнгийн ажиглагчийн ЗУСА-ыг хүлээн авдаг. Олон төрлийн шалтгаан байх боломжтой боловч АВС дарааллыг саатуулах нэг шалтгаан нь процедурыг эхлүүлэх (амьсгалын замыг нээх болон хиймэл амьсгал өгөх) тусламж үзүүлэгч олох нь ихээхэн бэрхшээлтэй байдаг. Цээж даралтаар эхлэх нь илүү олон нэрвэгдэгч ЗУСА-ыг хүлээн авах боломжтой болгох ба хамгийн багадаа цээж даралт хийж чаддаг, амьсгалуулалт хийж чаддаггүй тусламж үзүүлэгч нарт боломжтой болж байгаа юм.
4. Эрүүл мэндийн мэргэжилтэн зүрх зогсолтын түгээмэл шалтгаанд тохируулж тусламж үзүүлэх дарааллыг тохируулна. Жишээлбэл: ганцаараа байгаа эрүүл мэндийн мэргэжилтэн гэнэт муужирч буй нэрвэгдэгчийг харсан тохиолдолд мэргэжилтэн нэрвэгдэгчид гэнэтийн VF тохиолдсон байж магадгүй гэж сэжиглэнэ. Туламж үзүүлэгч нэрвэгдэгч ухаангүй эсэх, амьсгалахгүй байгаа юмуу зөвхөн гаспинг амьсгалтай юу гэдгийг нэг удаа шалгаад яаралтай тусламж дуудаж автомат дефибриллятор юмуу ЗУСА-ыг эхлүүлнэ. Харин нэрвэгдэгч живэлт юмуу бусад бүтэлтийн шалтгаант зүрх зогсолттой гэж таамаглаж байвал таван мөчлөг (ойролцоогоор 2 минут) уламжлалт ЗУСА-ыг яаралтай тусламж дуудахаас өмнө хийнэ. Түүнчлэн шинэ төрсөн нярайд
зүрх зогсолт илүүтэй амьсгалын шалтгаантай байх тул илэрхий зүрхний шалтгаантай биш л бол сэхээн амьдруулалтыг АВС дарааллаар хийх нь зүйтэй.