Индонезийн Пламбаг хотноо Ази тивийн аварга шалгаруулах аэробикийн тэмцээн энэ сарын 17-21-нд болж өндөрлөлөө.11 орны баг өрсөлдсөн эл тэмцээнийг 12-14, 18-аас дээш гэсэн хоёр насны ангиллаар зохион байгуулсан юм.
Тэмцээнд манай улсаас есөн тамирчин өрсөлдсөн бөгөөд 12- 14 насны ангиллын хосын төрөлд 97 дугаар сургуулийн сурагч Б.ХашЭрдэнэ, Биеийн тамирын дунд сургуулийн сурагч Х.Содчимэг нар тэргүүн байрт шалгарч Ази тивийн аварга боллоо.
Энэ төрөлд өрсөлдсөн Б.Жавхлантөгс, Н.Мягмарсүрэн нар тавдугаар байрт шалгарсан аж. Түүнчлэн Б.Хаш-Эрдэнэ, Х.Содчимэг нар насны ангилалдаа ганцаарчилсан төрөлд тус бүр тавдугаар байр эзэлсэн бол О.Сийлэгмаа наймдугаар байрт шалгарсан байна.