Өдтэй чимэглэл, ээмэг зүүлтээр охид,бүсгүйчүүд ихээр гоёх болсныг анзаарсан уу? Тэгвэл өөрийн гараар чамин бас этгээд гоёл хийх энгийн аргыг бэлтгэлээ.
1. Хайч, сайн наалддаг цавуу, энгийн хар хавчаар, өд, том зэрэг товч, биетэй бөс эдлэл, утас зүү хэрэглэгдэнэ.
2. Бөс эдлэлээ товчныхоо хэмжээгээр тойруулан хайчилна.
3. Мөн хоёр нүх гарган хайчилж, хавчаараа тогтооно.
4. Дараа нь товчоо бөс эдлэлтэйгээ тогтоон оёно.
5. Мөн өдөө ч бас нийлүүлэн оёно.
6. Ингээд өвөрмөц, гоёмсог зөвхөн чамд л зориулагдсан хавчаар бэлэн боллоо.
7. Үсэндээ зүүсний дараа сайхан харагдаж байгаа биз дээ?
ГООЛИНГОО