Энгэрийг тань үнэрлэх жаргал үрдээ хайрлаач

Ээжээ намайг бүү голооч

Энгэрийг тань үнэрлэх жаргал надад хайрлаач

 Хэнээс ч илүү сайн хүн болноо, би амлая

Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя… Ийнхүү шаналах үрс хичнээн байгаа бол…

Таны хэвлийд өсөн буй бяцхан үр тань энэ Дэлхийн том орон зайд ирэх гэж хичнээн их тэмүүлдэг бол… Гэтэл мэс хүрэх тэр мөчид бүх зүйл дуусдаг. Хүүхэд  амьдралгүй, эх үргүй хоцордог. АБОРТ гэж нэрлэгдэх чимээгүй аллага газар авсаар л…

  Залуус маань ганцхан хормын зугаа цэнгэлээр, нэг өдрийн сэтгэл хөдлөлөөр, бас биеэ хянах чадваргүй болтлоо согтсон үедээ бэлгийн хавьталд орох тохиолдол цөөнгүй байдаг. Ингээд л өнөөх хүсээгүй жирэмслэлт. Харин  үүний дараа хэн хохирох вэ? Эмэгтэйчүүд бид л  эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирч үлддэг.  Хүсээгүй жирэмсэлсэн охид  айж балмагдан, гайхаж цочирддог. Тэгэхээс ч өөр аргагүй. Учир нь тэд өөрсдөө хүүхэд шүү дээ.  Хүүхдээ гаргая гэхээр сургуулиа төгсөөгүй, амьдралын боломж нөхцөл тааруу , бусдын хандлага гээд олон зүйлд санааг нь зовооно. Тиймээс л ямар нэгэн аргаар мөнгө олж үр хөндөлт хийлгэдэг байх гэж тэднийгээ өмөөрье.  Гэтэл зарим охид хээв нэг 2 дахиа авахуулж байна гэж ярих юм. Үүнийг сонсоод миний зүрх зүсэгдэх шиг болсон. Бид чинь сэтгэл зүрх , оюун ухаантай хүн шүү дээ. Бусдыг хайрлах нинжин сэтгэлтэйгээрээ араатнаас ялгагдана. Гэтэл ийм хүнийг хүн гэх үү?. Миний хувьд араатан л гэж нэрлэнэ. Та нартаа би нэгэн түүх өгүүлье…

Миний нэг найз 10 дугаар ангидаа өөрөөсөө  3 ах залуутай үерхэж эхэлсэн. Гэтэл хэсэг хугацааны дараа түүнээсээ хүүхэдтэй болчихсон байсан. Ээж аав, гэр бүлийнхэндээ хэлж чадалгүй, нэг сар өнгөрч, найзад минь хайртай дуртай гэж явсан тэр залуу ч мөн энэ мэдээг сонсоод зайгаа барьж, бүр сүүлдээ утсаа ч авахгүй холбоо тасарчээ. Тиймээс найз минь нэг өдөр зориг гаргаж ээждээ энэ тухайгаа хэлэхэд ээж нь тэр бүхнийг хүлээн зөвшөөрсөнгүй.Тэр бүү хэл, хүүхдээ авахуулахыг шаарджээ.  Гэсэн ч миний найз  зөрүүдлэсээр байгаад  хүүхдээ төрүүлсэн. Төрснийх нь дараа бид найз дээрээ эргэхээр очиход ээж нь ач хүүгээ тэвэрчихээд:  Би ийм хөөрхөн нялх үрийг алах гэж байсан байна шүү дээ гээд уйлаад сууж байсныг би тодхон санаж байна. Одоо найзын  маань хүү 1 нас 3 сартай. Найз минь  үеийнхнээсээ нэг жил алдаж их сургуульд орсон ч, нэг хүнийг бүтээж,  түүнд амьдрал бэлэглэж чадсан.  Би үүгээр юу хэлэх гээд байна вэ? гэвэл дураараа гаргаад бай гэсэн үг биш бас эсрэгээр авахуулаад бай ч гэж хэлэхгүй . Хүүхэдтэй болно гэдэг тийм амар зүйл биш. Цаана нь асар их хариуцлага байдаг учраас сайн төлөвлөж эртнээс бодож, ярилцаж байж шийдвэрээ гаргаарай. Хэрэв хүүхэдтэй болсон бол “үр хөндөлт” бүү хийлгээрэй. Энэ бол гэмт хэрэг. Тэр дундаа хүн амины гэмт хэрэг. Араатан л биш бол үүнийг бүү хий. Халамцуу нэгний балаг нь, Хуурамч хайрын золиос нь хүүхэд байх ёсгүй. Гэрэл гэгээтэй сайхан хайраас л хүүхэд бий болдог…

ЭМЭГТЭЙЧҮҮД

aracerсайтакомплексная поисковая раскрутка сайтавзлом сети wifi с помощью androidрюкзак для macbook pro 15как получить кредит на бизнес без залогаwatch casino online streamingpakistani escortBest roulette betsсафари африка львывзять кредит на кредитную карту через интернеттур в таиланд май 2015сафари танзани¤восхождение на килиманджаро сафари зальфа банк кредитная карта за один деньтуры в танзанию ценыработа в продвижение бренда средствами prбиол россияПредставительство интересов во всех предприятияхenglish korea translationtranslate english polishполотенцесушители ценастроительство домов из сип панелей видеолечение угревой сыпиготовим пасту рецепт


Энгэрийг тань үнэрлэх жаргал үрдээ хайрлаач
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.