“Шинэ үе” продакшны эмэгтэй жүжигчдээс бие хаа зүс царайгаараа илт давуу гэж саашаагддаг жүжигчин Алдармааг танихгүй хүн байхгүй биз ээ. Тэрээр төдийлөн элдэв хов живэнд орж, хэл ам татлаад байдаггүй ч харин сүүлийн үед түүний хувийн амьдралд асуудал гарсан бололтой, Саяхан тэрээр өөрийн цахим хуудсандаа
“Амьдрах ямарч утга учир алга, үхмээр байна” гэсэн зурвасыг өөрийн зургийн тайлбар болгон бичжээ.
Энэхүү зурвас нь олон хүний гайхширалыг төрүүлж байгаа бөгөөд ялангуяа эрчүүд Ц.Алдармаагийн өмнөөс санаа зовохдоо “Монголын бараг бүх эрчүүд чамайг хайрлаж байхад чи ингэж болдог юм уу, Амьдрал гэдэг сайхан бид нэг л амьдрана. Зовлон тохиолдоход жаргал бас л ээлжилж л байдаг гэх мэтчилэн сэтгэл санааг нь засчээ. Энгийн даруу гэх тодотголтой Алдармаа хөөрхөн хүүгийн ээж, халамжит гэргий гээд амьдралын сайхныг мэдэрч байгаа нэгэн.
Гэвч амьдрал дандаа сайхан байдаггүй гэгчээр амьдралын олон бэрхшээлийн нэгтэй нь “нүүр тулсан” бололтой. Амьдралд эрүүл ухаанаар хандсанаар уйтгар гуниг, ер нь ямар ч хүндрэлийг хэтрүүлэлгүйгээр туулж чаддаг болохоор өөдрөг байгаарай гэж авьяаслаг жүжигчиндээ хүндэлж явдаг үзэгч олон нь чин сэтгэлийн үгээ үлдээж байна.
Эх сурвалж: “Тэргүүн”