“Токио-2020” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг холимог тулааны тамирчин болсон.
Тэр АНУ-д бэлтгэл хийж байгаа бөгөөд ирэх 10 дугаар сарын тулаандаа бэлтгэж байна.
М.Уранцэцэг Хөдөлмөрийн баатар цолныхоо хүндэтгэлийн ёслол хийх /2022.1.15/ үеэрээ жүдо бөхийн спортоор 17 жил хичээллэж, дэлхийд нэрээ дансалсан жүдо бөхийн спортоос зодог тайлж холимог тулааны UFC холбоонд шилжих болсноо зарласан билээ.