Зохиолч Б.Шүүдэрцэцэг “Ану хатан” брэндээр гангарч байгаа гэхэд болно. Учир нь “Ану хатан” түүхэн зохиолоороо уншигчтай уулзаж байсан бол драмын урлагт сонирхолтой үзэгчдэд жүжиг болгон хүргэсэн.
Сүүлдээ “Ану хатан” хэмээх бүрэн хэмжээний кино хийж, ёстой л Ану хатныг брэнд болгож байгаа гэхэд хилсдэхгүй. Киноных нь ерөнхий продюсераар түүний нөхөр Д.Болдхуяг ажиллаж байгаа билээ. Түүнчлэн ерөнхий найруулагчаар Т.Алтантуяа, зураглаачаар Д.Ангараг нар ажиллаж, гол дүрийг Д.Отгонжаргал, М.Мягмар нар бүтээсэн юм.
Хамгийн сонирхолтой нь зохиолч Б.Шүүдэрцэцэг “Шүүдэр” нэртэй продакшнаар уг киногоо овоглуулж байгаа билээ.