Чежv АРЛЫН нууц

Аравдугаар сарын 17. Сэтгvvлч нөхдийн хамт БНСУ-ын vзэсгэлэнт Чэжv арлыг зорихоор “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрлөө. Агаарыг эзэгнэж мөнгөн цагаан онгоц хөлөглөсөн нисэх багийн гишvvд “Эрхэмсэг ноёд хатагтай нараа бид Улаанбаатараас Чэжv рvv нисэхэд бэлэн боллоо.

Та бvхэн сайхан аялцгаагаарай” хэмээн зарлана. Энэ мөчид Улаанбаатар аажим аажмаар алслан холдоно. Харин сэтгэл зvрх минь Чэжv рvv тэмvvлнэ. Ингэж явсаар бvтэн гурван цаг гаруй ниссэний эцэст бид зорьсон газартаа хvрэхэд далайн чийглэг уур амьсгал мэдрэгдэж ,сэвэлзсэн зөөлөн салхи хацар илбэнэ. Аялалд гарахын өмнө бидэнд Чэжvгийн цаг агаарыг мэдээлсэн тул өмссөн хувцас минь тохирч цаг агаарын хувьд онцын ялгаа ажиглагдсангvй. Орой 20:00 цагт онгоц газардсан тул аяллын багийнхан маань чилээрхжээ. Иймээс шууд буудалдаа орж амарцгаав.

Шаргал наран цонхоор тусч далайн эрэг дээрх шинэ өглөөг бид угтлаа. Чэжv арал 560 мянган хvн амтай, галт уулын дэлбэрэлтээс бvрдсэн байгалийн өвөрмөц тогтоцтой дулаан чийглэг уур амьсгал, соёл зан заншил нь жуулчдыг соронз мэт татах аж. Тvvнчлэн хуурай газар руу нэвтрэх далайн болон агаарын тээвэр маш сайн хөгжсөн учир олон улсын амралтын газар болоход чухал vvрэг гvйцэтгэжээ. Энэ арал дээр ирдэг жуулчдын дийлэнх нь хятад, япончууд юм. Жилд зургаан сая жуулчин ирдэг гэнэ. Чэжvгийн бархархал нь чулуу, салхи, хvvхэн. Иймдээ ч хаа сайгvй чулуугаар хийсэн сувинир, хашаа бvр зарим барилгуудаа хvртэл чулуугаар барьсан харагдана.

Анхнаас нь л аялал жуулчлалын бvс нутаг болгон хөгжvvлсэн учир байгальд ээлтэй эко бvтээгдэхvvнvvдийг дэмждэг аж. Иймээс нэг ч vйлдвэр байдаггvй юм билээ.

Щвейцарийн “New Open World Corporation” төрийн бус байгууллагаас байгалийн долоон гайхамшгийг 2007 онд тодруулахад тvvнд Чэжv арал багтжээ. Арал байнга л салхитай байдаг тул vvнийг ашиглан эрчим хvчээ гаргаж авдаг. Нутгийн иргэдэд далай хишиг өгөөжөө харамгvй хайрладаг учир гуйлгачин гэдэг бол Чэжvд байдаггvй гурван зvйлийн нэг гэнэ. Vvнээс гадна нутгийн иргэд аргагvй хөдөлмөрч нь харагдсан. Айл бvр хашаандаа ногоо, жимс тарьсан нь vvнийг илтгэнэ. Аялал жуулчлал хөгжсөн бvс нутаг гэхээр том том барилгууд, бvтээн байгуулалтын гайхамшгийг харуулсан газар байх хэмээн бодол өвөртлөн очсон минь харин ч эсрэгээрээ байх нь тэр. Учир нь, том том барилгууд, хэдэн давхар авто замын сvлжээ харагдсангvй. Байгаль экологид ээлтэй гэдгээрээ байгалийн буюу уламжлалт ёс заншлыг тvлхvv хөгжvvлжээ. Ер нь манайд ч гэсэн Хөвсгөл аймгийг энэ маягаар хөгжvvлэх боломжтой юм гэсэн бодол ч төрж байлаа. Манайхан аялал жуулчлал хөгжvvлнэ гэхээр л том том барилга, vйлдвэр олноор байгуулах хэрэгтэй гэж ойлгодог. Тэгвэл энэ бодлоосоо салах цаг хэдийнэ болжээ.

Иймд аялал жуулчлалыг хөгжvvлнэ гэж ярьж байгаа манайх шиг оронд Чэжvгээс нэвтрvvлмээр туршлага алхам тутамд таарч байлаа. Тухайлбал, цаатанчуудын аж амьдарлыг харуулсан, Хөвсгөл далайн эргийн аялал, морин аялал гээд бэлэн бvтээгдэхvvнvvд байна. Эдгээрийнхээ зохион байгуулалтыг сайжруулаад өгөхөд л болно. Vvнээс гадна 500 метр тутамд төлбөргvй, нийтийн ОО бий. Энэ нь ч аялал жуулчлал хөгжих vндэс суурь болдог гэсэн шvv.
Монгол бахархал далайн чанадад
Аялал маань 1231 îíä мîíãîë áààòðóóäûí ýñðýã òóëàëäàæ áàéñàí ò¿¿õýí ãàçрын музейгээр эхэлж монгол морин циркийн vзvvлбээр vргэлжиллээ. Монгол vндэстний маягаар засч тохижуулсан морин тойруулгын хашаа уул толгодыг ч хиймлээр бvтээжээ. Энд одой, эрлийз гээд зvс бvрийн морьдыг сургаж циркдээ тоглуулдаг байна. Vзvvлбэрvvдийн найруулгыг монгол залуус маань ч өөрсдөө хийдэг аж. Тэд гурван сараас жилийн хугацаатай Монголоос ирдэг гэдгийг хэлж байсан. Мөн Солонгосын тvvхэн кинонуудын дvрийг бvгдийг нь монгол циркийн залуучууд бvтээдэг гэнэ. Циркын vзvvлбэр эхлэх мөчид Монгол улсын төрийн далбааг намируулж охид уран нугаралтын гайхамшгийг харуулж залуучууд хөөмийлж залуучууд Монголын нууц товчооноос хэсэгчлэн тоглоход vзэгчдийн суудалд сууж байгаа монголчууд өөрийн эрхгvй уухайлж байлаа.

Алс холын далайн чанадад монгол гэдэг нэрийг дуурсгаж Чингисээрээ овоглосон морьтон баатаруудын нэрийг гаргаж байгааг харахад өөрийн эрхгvй омогшиж монголоороо бахархах сэтгэгдэл төрж байв. Ийн олныг шуугиулсан vзvvлбэр цаг гаруй vргэлжлэв. Тоглолтын дараа хашааны vvдэнд циркчид гарч ирж жуулчдад хамт зургаа татуулах боломж олгож байсан. Манай аялалын багийнхныг зургаа авхуулахад нэгэн циркчин залуу “Монголчууд байна. Бидний ээж, аавд минь мэнд хvргээрэй. Хvv нь сайн ажиллаад байж байна” гэсэн vг дайж байв. Тvvхийн хуудас сөхөхөд Хубилай хаан Чэжvгийн ард тvмнийг 40 жил эрхшээлдээ байлгасан гэдэг. Иймд одоо ч гэсэн Чэжvд хөх толботой хvvхдvvд төрдөг аж. Харин солонгосчуудын хувьд Чэжvгийнхнийг гадаадууд гэдэг юм билээ. Жуулчдыг дээрх маягаар татах боломж мөн л манайд харагдсан. Одоо Тэрэлжид морин циркийн vзvvлбэр жуулчдад vзvvлдэг гэдэг ч нэр төдий л байсаар.
Тvvхийн хуудсаар аялсан минь
Аялалын маань дараагийн сонирхол татсан хэсэг Seoung-eub vндэстний тосгон. Чэжvгийн хvн амын 60 гаруй хувь нь эмэгтэйчvvд. Иймдээ ч эрт vеэс эрчvvд ховор байсан тул нэг эр хvн арван эхнэр авах эрхтэй байжээ. Эцгийн эрхэт ёс ноёлсон тул эрчvvд нь бараг “хаан шиг л” амьдардаг байсан гэнэ.

Тиймээс эмэгтэйчvvд хамаг ажлаа нугалж хvvхдээ өсгөж, далайн гvн рvv шумбан орж хоол хvнсээ цуглуулдаг байсан гэдгийг хөтөч маань дуулгасан юм. Харин тэр цаг одоо өөрчлөгдөж Чэжvд эмэгтэйчvvд хvчтэй болж эхэлж байгаа аж. Нутгийн уугуул иргэдийг ёс заншилаа хадгалан vлдээхэд төрөөс дэмждэг байна. Ингэхдээ ямар ч татвар авахгvй, хvvхдvvдэд нь боловсрол vнэ төлбөргvй олгоно. Энэ нь мөн л дөрвөн уулынхаа дунд шахцалдан байгаа манайхны хувьд орон нутагт хэрэгжvvлээд vзэх туршлага санагдсан. Нутгийн бэлгэ тэмдэг бол чулуун өвгөн. Өвгөний хамрыг илвэл хvvтэй, уруулыг илвэл охинтой, гэдсийг нь илбэл баян, харин бvтнээр нь тэвэрвэл аз жаргалыг бэлгэддэг аж. Алхам тутамд Чэжvгийн бэлгэ тэмдэг болсон чулуун өвгөн тааралдах бөгөөд жуулчид ч олноор худалдан авах аж. Vнийн хувьд ч боломжийн нэг вон. Энэ нь мөн л жуулчдыг татах нэг арга. Нэг вон хэдийгээр бага сонсогдож байгаа ч тус арлын эдийн засагт нэлээд хөрөнгө оруулж буй нь лав.
Арлын амар тайван гудамж
Чэжvгийн гудамжаар цагдаагийн машин, барагтаа л харагдахгvй. Мөн жолооч нар нь дуут дохио хааяа нэг хэрэглэнэ. Тус арлын гурван байхгvйгийн хоёрдахь нь хулгайч. Энэ нь арлын амар тайван байдлыг илтгэнэ. Гудамжнууд нь эмх цэгцтэй байх бөгөөд худалдааны төвvvд нь шөнийн турш ажиллана. Гудамжаар нь алхахад өнгө өнгийн цэцэгс алаглана. Худалдагчид нь бvгд нvvрэндээ инээмсэглэл тодруулж хvн бvртэй эелдгээр харилцана. Худалдааны төвvvдэд нь дэлхийн брэндvvд байхгvй. Зөвхөн өөрийн оронд vйлдвэрлэсэн хувцас, бvтээгдэхvvнvvдийг борлуулдаг юм байна. Энэ нь Чэжvгийн ард тvмнийг нэг ёсны vндсэрхэг vзэлтэйг илтэхийн зэрэгцээ аялал жуулчлалын маркетинг гэдгийг ч харуулах аж. Мөн нэг бvтээгдэхvvн авбал нэгийг бэлгэнд гэх урамшууллын систем vйлчлэх нь худалдааны төвvvдийн vйлчлэгчээ татах гол арга. Солонгосчуудыг дайны vед их өлссөн учир хоолны vнэ цэнийг мэдэрсэн ард тvмэн хэмээдэг.
Тэгвэл vvнийг илтгэх vvднээс мөн л хотынх нь гудамжаар алхам тутамд хоолны газар таарна. Далайн хишгийг ашиглан төрөл бvрийн хоол хийх нь юмханаар юм хийдэг ард тvмэн гэдгийг батлах шиг. Хэдийгээр хоол хvнс их байгаа ч нэг ширхэг будааг ч хаяхыг цээрлэх аж. Хоолнууд нь vнийн хувьд ч манайхтай оролцоо санагдсан.
Хосуудын заавал очих ёстой цэцэрлэг
Vзэсгэлэнт Чэжvгийн сайхныг биширсээр нэг л мэдэхэд эхний өдрийн аялал маань дуусч дараагийн аялалдаа эртлэн гарлаа. Энэ бол хайрын цэцэрлэгт хvрээлэн. Хайртай хосуудад зориулсан цэцэрлэгт хvрээлэн очих ёстой газар гэдгийг Солонгосын кинонуудаас л харж байсан болохоос биш өөрийн биеэр очиж нvдээр vзэж байсангvй. Мөн солонгосчууд дурламтгай романтик гэсэн төсөөлөлтэй байлаа. Хайрын цэцэрлэгт хvрээлэнд төрөл бvрийн хөгжилтэй барималууд урлажээ. Цэцэрлэгт хөл тавингуут орон орны далбааг зvрхэн дээр буулгасан төрх, эргэн тойрон усан оргилуур, хосуудын барималууд гээд сэтгэл хөдөлгөсөн зvйл олон харагдана.
Vvнийг харахад Чэжvгийн хайрын цэцэрлэгт хvрээлэн хосууд бал сараа өнгөрvvлдэг газрын нэг болохоос ч аргагvй гэдэг нь илт байлаа. Vvнээс гадна нутгийн иргэд арлаа “хvvхэд vйлдвэрлэдэг газар” гэх юм билээ. Учир нь, энд хосууд бал сараа өнгөрvvлэхдээ хvvхэд олоод буцдаг гэсэн. Vнэхээр ч хайрын цэцэрлэгт хvрээлэн, тус арлын амар тайван байдал, хvмvvсийн хоорондын харилцаа зэргийг харахад ямар ч хvн уярч зөөлрөх мэт. Цэцэрлэгт хvрээлэнд мөн хосуудад зориулсан дэлгvvр байх бөгөөд төрөл бvрийн тоглоом,сувинирууд ыг зарж борлуулна. Барималуудыг хvний анхаарлыг татахын тулд төрөл бvрээр хөгжилтэй хэлбэрээр урлажээ. Тухайлбал, усан оргилуурын хаалгыг л гэхэд зогсож байгаа эмэгтэй хvний дvрээр гаргажээ.
Кинонд орлон тоглосон нь
Солонгос орон гэхээр олон ангит сериал кинонуудаар төсөөлдөг. Иймээс ч Солонгосын уран бvтээлчид олонд алдаршсан “Амьдралын ээдрээ”, “Тэ Жан Гум” киноны зураг авсан газруудыг аялал жуулчлалын маршрутдаа оруулсан байдаг юм билээ. Жишээ нь, “Амьдралын ээдрээ” киноны гол дvрийн эмэгтэй Юн Хэ далайн эргийн сvмд ирж гэлэнмаа болдог. Тэгвэл энэ хэсгийг тэр чигээр нь жуулчдад vзvvлэх музей маягаар тохижуулсан байлаа.
Мөн сvмийн vvдэнд кинон дээр гардаг шаргал бvрх малгайнуудыг олноор нь зарж байв. Уг малгайг нутгийн иргэд оёдог бөгөөд мөн л шаргал өнгө нь Чэжvгийн онцлогыг агуулсан байдаг байна. Жуулчид сvмийн vvднээс уг малгайг 10 воноор худалдан авч өмсөөд дээш өгсөн зураг авсан газруудад зургаа татуулдаг нь бараг хэвшил болжээ. Vvнээс гадна Ким Инха, Юн Хэ хоёрын барималыг урлаж хэн нэгэнтэй нь тэврэлдэж байгаа маягаар зургаа авахуулна.
Чэжvгийн нvvр царай Халла уул
Халла уул нь мөн л Чэжvгийн өвөрмөц тогтоцтой газруудын нэг. Иймдээ ч Халла уул нь Чэжvгийн нvvр царай гэж хэлж болно. Нутгийн иргэд өглөө ажлаа эхлэхийн өмнө уул руугаа харж эрч хvч, энергийг авдаг гэсэн. Уг уулын оргилд ус тогтдог галт уулын тогоо байдаг байна. Чэжv нь урымын орон аж. Урым гэдэг нь дэлбэрсэн жижиг жижиг галт уулыг хэлэх ба зөвхөн энэ аралд 368 урым бий гэнэ. Чэжvгийн талд болон Халла уулын бэлийн ойролцоо энд тэндгvй жижигхэн бөөрөнхий овгор гvвээ бий тvvнийг урым гэнэ.
Чэжvгийн хvмvvс амьдралаа урымтай хамт өнгөрvvлж насан эцэслэвэл урымд оршуулдаг байна. Тиймээс урымыг мэдвэл Чэжvг мэднэ гэж ярьдаг. Урым нь олон хэлбэртэй, галт уулны тогоотой байсан тул нэг хэсэг утаа суунагласан галт уул байсныг дурсан сануулна. Чэжv арал усаар элбэг. Энэ ус нь газар дээр урсдаггvй, урымын галт уулын тогоонд тогтсон байх юм уу эсвэл далайн захаас оргилно.

Тиймээс Чонжиён, Жонбан, Ёонжэён хvрхрээ зэрэг нь голдуу далайн захад оршдог байна.
40 жилийн өмнө хөрсгvй байсан газар өнөөдөр цэцэгс алаглах болжээ
Халлим цэцэрлэгт хvрээлэн Чэжvгийн урдаа барьдаг бас нэгэн vзэсгэлэнт газар аж. Энд халуун оронд амьдардаг амьтад, шувууд, ургамал зэргийг харуулжээ. 40 жилийн өмнө уг газарт ямар ч хөрс байхгvй байжээ. Тухайн vед хөрс суулгаснаар өнөөдөр арлын vзэсгэлэнт газруудын нэг болсон гэнэ.
Энэ нь нутгийн иргэд байгальдаа хайр гамтай хандах, мөн тэдний хөдөлмөрийн vр шимээр өнөөдрийн байдалд хvрсэн гэдгийг хөтөч маань хэлж байлаа. Жуулчдын аялах маршрут бvрт худалдаа байрлах бөгөөд худалдаа бvрт Чэжvгийн бэлгэ тэмдэг нөгөө өвгөний дvрстэй барималуудыг борлуулна. Аялал жуулчлал хөгжсөн газар тул төрөл бvрийн наймаа ч цэцэглэсэн байх юм.
Жуулчдын гурван хvсэл

Халуун оронд очсоных сахилгагvй сармагчин, хөөрхөн далайн гахайн тоглолт vзэх, далайд хөлөө дvрэхгvй буцах учиргvй. Жуулчны компаниуд ч аялалын маршрутдаа заавал оруулсан байх юм билээ. Иймээс бид аялалаа сармагчин далайн гахайн тоглолтоор vргэлжлvvллээ. Чэжvд ирж буй жуулчдын олонхи нь мөн л дээрх гурван зvйлийг vзэж харахаар ирдэг гэх. Далайн эргийн хажууд ойролцоогоор 5000 гаруй хvний багтаамжтай ордон барьжээ. Тус ордонд сармагчин, далайн гахайн тоглолт vзvvлнэ.
Өнгө өнгийн даашинз өмсч vсний даруулга зvvсэн сармагчингууд амьтан сургагчийнхаа заасан vзvvлбэрvvдийг vзvvлэхээр нэг ёсондоо vзэгчдэд шалгалтаа өгөхөөр ар араасаа цувран гарч ирнэ. Эхний хэсэг сармагчингууд турникэн дээр сурамгай сунайж, бөмбөг шиднэ. Харин зөрvvд хэсэг сармагчингууд нь vзvvлбэрvvдээ vзvvлэхгvй багшийнхаа vгэнд орохгvй байсан тул толгойдоо хэд тоншуулаад авна билээ. Ингэж төрөл бvрийн vзvvлбэр vзvvлсний эцэст 30 минутын дараа хөтөлбөр дууссан.

Vvний дараагаар далайн гахайнууд бассейны нэг талаас vзэгчдийн суудал руу нvд ирмэхийн зуур хvрээд ирэх нь тэр. Өмнө нь халуун орны амьтдыг зурагтаар л харж байсан манай аялалын багийнхны хэсэг нөхдөд маань энэ харин ч хачирхалтай санагдсан шvv.

АРДЧИЛАЛ СОНИНaraceraracerвеб продвижение сайтоввзлом пароля одноклассники скачать бесплатносумка для apple macbook air 13кредитная карта восточный экспресс банк калькуляторdescargar juego bingo 75 bolas gratisescort ladyGames for moneyaltezza в танзаниизаявление на получение займа на работе образецтанзани¤ туры ценавзять кредитную карту в банке возрождениепутевка на килиманджароо туризме в танзаниюсрочно нужны деньги в долг 50000 сегодняOostende escortsсковорода вок отзывыкупить деревянную посуду в москвепроверка продвижения сайтамаленькая ванная комната с душевой кабиной фотопродвижение торговой марки в интернетестроительство домов тюмень ценыуслуги по продвижению сайтатур в турцию май 2015


Чежv АРЛЫН нууц
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.