Энэ уг нь нөхрийн маань дуртай салат л даа , гэхдээ хүүхдэд нэг их хор болох юм байхгүй гэж бодоод хүү бид хоёр бас иддэг болоод байгаа .
Цагаан лууван , өргөст хэмхээ нарийхан зорно . Том хүнд бол өргөст хэмхээ хальсыг нь авах хэрэггүй , , арай жаахан бүдүүн зор ч болно . сонгиноо урт нарийхан хэрчинэ , харин хүүдээ өргөст хэмхний хальсыг аваад сонгиноо жижиглэж хэрчлээ .
Ингээд жаахаан давс , ургамлын тостой хольж хутгаад л салат бэлэн . Ногооны салатыг хүүхдэд хоолноос нь 5-10 минутын өмнө өгөх ёстой юм гэсэн , тэгвэл хоол шингэхэд нь тустай , харин хоолоо идсэнийх нь араас өгвөл муу юм гэнэ лээ шүү .
http://goyeej.blog.gogo.mn/read/entry434421