Мила Кунис, Эштон Катчер нарын харьцаа эрчимтэйгээр өрнөж байгаа аж. Холливудын жүжигчин эр өөрийн албан ёсны эхнэр Дэми Мураас албан ёсоор харьцаагаа салгахыг нэг их яарахгүй байгаа ч энэ нь түүний өнөөгийн дурлалт бүсгүйг нэг их зовоохгүй байгаа гэнэ. Ямар ч байсан Мила бүх зүйл сайн сайхан байгаа бөгөөд тэд удахгүй гэр бүл болж, улмаар хүүхэд төрүүлнэ гэж зарлаж яваа билээ. Гэхдээ одоогоор тэд энэ үүргээ нохойн дээр туршиж байгаа юм.
Тэдэнд ойр эх сурвалжийн өгүүлж байгаагаар Мила Кунис, Эштон Катчер нар аль эртнээс нохойтой болохыг хүсч байсан аж. Саяхны нэг өдөр тэд шинэхэн нохойгоо дагуулан зугаалж яваад папарацци нарын дуранд өртжээ. Тэд өдгөө Катчерын гэрт амьдарч байгаа бөгөөд тэр орчимд үе үе нохойгоо хамт салхилуулдаг байна. Мила зураг авалттай үед Эштон жаахан амьтнаа ганцаар салхилуулдаг гэнэ. Нохой нь том биетэй бөгөөд саарал өнгийн үс ноостой аж.
Дээр нь их марзан хоншоор, зүстэй юм. Тэд ямар үүлдрийн нохой авч тэжээх тал дээр айхтар санал зөрөлдөөгүй бололтой. Хоёулаа л том биетэй нохойд дуртай аж. Мөн тэд их хүнлэг загнасан гэнэ. Нохойгоо тэд асрамжийн газраас сонгожээ. Эштон, Мила хоёр дулаан гэр орон, хайртай эзэнтэй болохыг мөрөөдөж байсан тэр азтай нохойг сонгох гэж олон газраар орсон байна. Одоогоор тэд нохойдоо ямар нэг сонсголонтой нэр бодож олоогүй байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn