Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж есдїгээр сарын 3-нд амь насаа алдсан Есїгэн охины аав Б.Батсайханыг хїлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишїїн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, УИХ-ын гишїїн, Хууль зїйн сайд Х.Тэмїїжин, УИХ-ын гишїїн Л.Эрдэнэчимэг, нийслэлийн Засаг дарга бєгєєд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Їїл нар байв.
Есvгэн охины аав Б.Батсайхан “Бидний уй гашууг хуваалцаж, бас саналаа солилцохоор ирсэн та бїхэнд баярлалаа. Ганц охиноо бус ийм эмгэнэл тохиолдсон олон хїнийг тєлєєлж байгаа гэж би єєрийгєє бодож байна. Охиныхоо тухай товч хэдэн їг хэлье. Миний охин их хїсэл эрмэлзэлтэй хїїхэд байсан. Бичсэн тэмдэглэсэн зїйл, шїлгїїд, авсан шагнал єргємжлєлийг танд илгээсэн. Та анхааран танилцсан байх. Охин маань энх тайвны бэлгэдлийг хїїхэлдэйнээс илїїд эрхэмлэж ирсэн.
Энэ нь ч ямар хїїхэд, ямар ертєнц болохыг нь илтгэж байсан гэж боддог. Миний охин бяцхан тэмцэгч байсан. Тэр багахан насанд ямар их зїйлийг хийж бїтээж болдогийг надад харуулсан хїїхэд. Тэр ч їїднээс би охиноосоо суралцаж, хїсэл мєрєєдлийг нь бага ч атугай биелїїлэх юмсан гэж та бїхэнтэй уулзаж байна. Нэрээр нь нэг сан байгуулъя, Їндэсний цэцэрлэгт хїрээлэнд эрхэмлэдэг энх тайвны бэлгэдлийг нь тусгасан хєшєє босгоё гэж бодож байгаа.
Захидалдаа “Хууль эрх зїйн орчныг сайжруулж єгєєч” гэж ганцхан хїсэлт тавьсан. Ингээд Ерєнхийлєгчийнхєє саналыг сонсъё гэж бодож байна” гэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Єнєєдєр та бїхнийг хїрэлцэн ирэхийг хїссэн явдал бол есдїгээр сарын 3-нд барилга дээрх хариуцлагагїй їйл ажиллагаанаас болж Есїгэн гэдэг 12 настай охин амиа алдсантай холбоотой. Есїгэн охины аав Батсайхан надад хандан захидал ирїїлсэн юм. Захидалд охины хийж бїтээхийг хїссэн зїйлс, хїсэл мєрєєдлийн тухай бичсэн байсан. Би адилхан аав хїний хувьд охины талаар сонсоод элэг эмтэрч, сэтгэл євдєн энэ асуудалд анхаарах ёстой гэж бодож байна. Болсон явдлыг сонсоод тєрийн албаныхан бид энэ байдлыг яаж єєрчлєх талаар ярилцаж л байгаа. Гэхдээ хїїхдэд ийм эмгэнэлт зїйл тохиолдсоныг онцгой анхаарууштай санагдаж байна. Тиймээс ч УИХ-ын гишїїн эмэгтэйчїїдийн тєлєєлєл, холбогдох сайд нар энд байгаа юм.
Асуудлыг нэг сайн ярилцмаар байна. Есїгэн миний охин л гэсэн їг гэж бодож хандаж байна. Тєрд ажиллаж байгаа нь ч, бусад хїмїїс ч ингэж хандвал байдлыг єєрчлєхєд ахиц дэвшил гарна гэж бодож байна. Бид сэтгэл санаагаараа тантай хамт байгаа. Тєр їїргээ орхигдуулснаас ийм зїйл боллоо. Тиймээс охины хїсч мєрєєдєж байсан зїйлийг бид биелїїлэх, їргэлжлїїлэх ёстой. Охины хїсч явсан тэр энхийг эрхэмлэсэн эрх чєлєєт аюулгїй нийгэм Монголд тогтох учиртай.
Батсайхан захидалдаа сїїлийн жилїїдэд ийм ослоос амиа алдсан, гэмтсэн хїмїїсийн тоог дурдаад энэ бол зїгээр нэг тоо биш, хїний амь, айл єрхийн амьдрал, бодит хїн байгаа гэж бичсэн байсан. Хїний амь їрэгдлээ гээд орой телевизээр харуулж байгаа нь арилжааны зар биш шїї гэж бас бичсэн байсан. Бид ингэж л хїлээж авах ёстой. Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яам шийдвэртэй арга хэмжээ авна гэж бодож байна. Хїн ардынхаа амьд явах эрхийг онцгой анхаарах цаг болжээ. Саяхан барилгын хичнээн осол болсон талаар тоо гаргууллаа. 2007 онд 73 осол гарч 40 хїн, 2008 онд 73 осол гарч 18 хїн, 2009 онд 43 осол гарч 11 хїн, 2010 онд 37 осол гарч 21 хїн, 2011 онд 46 осол гарч 19 хїн, єнєє жил 39 осол гарч 22 хїн нийт 108 алтан амь эрсэдсэн байна.
Би хувьдаа иргэд болон Батсайханы ярьж байгаатай санал нэг байгаа. Хїнд суртал, авлигаас їїдэлтэй аллагад миний охин єртлєє гэж та бичсэн байсан. Ашгийн тєлєє, албан тушаалын тєлєє улайрсан ёрын бодлогын їр дїн гарч байна гэж би хувьдаа бодож байгаа. Ард тїмэн амь насаа тєлєєс болгосон энэ байдлыг бид зогсоох, єєрчлєх ёстой. Осол гаргасан аж ахуйн нэгж хариуцлага хїлээдэг болох ёстой. Газрыг нь олгосон этгээдїїд хариуцлага хїлээдэг байх ёстой. Б.Батсайхан ч ийм хїсэлтэй байгаа байх. Ганц барилгын биш бїх салбарт хариуцлагыг хатуу тооцдог болох учиртай. Барилгын хуулийг Есїгэний хууль гэж єєрчлєх юм уу, эсвэл тїїнд Есїгэнтэй холбоотой заалт оруулах хэрэгтэй. Охины амь насаа алдсан есдїгээр сарын 3-ныг Есїгэний дурсгалын єдєр болгож, хїїхдийн эрхийг, хїний амьд явах эрхийг хїндэтгэх, барилгын осол зєрчлийг шїїн ярилцдаг єдєр болгох хэрэгтэй. Холбогдох сайд, дарга нь ноднингийн есдїгээр сарын 3-наас єнєєдрийг хїртэл ийм ажил хийж, дэвшил гаргалаа, ийм дутагдал оршиж байна гэдгээ ярьдаг байя. Хуульдаа зєвхєн тэр барилга дээр ажиллаж байгаа хїний бус тэрний орчимд яваа хїмїїсийн амь нас, аюулгїй байдлыг хамгаалах заалтуудыг оруулъя.
Бїгдээрээ л нэг байр суурин дээр байя л даа. Ингэж шударга нийгэм болж урагшлая л даа. Хуулийг юман чинээ боддоггїй, хїний амийг юман чинээ тоодоггїй энэ урхагшсан ёрын бодлого, сэтгэл зїйг бїгдээрээ єєрчилье л дєє. Ерєнхийлєгчєєсєє аваад жирийн иргэдээ хїртэл нэг хїн шиг зогсож чадвал бид ахиц дэвшил гаргана, амжилтад хїрнэ. Улс орон урагшаа явна. Бид хїїхдїїддээ сайн сайхан нийгмийг байгуулахад нь тус хїргэж чадна гэж Ерєнхийлєгч хэлээд оролцож буй хїмїїсийн саналыг сонсъё гэлээ.
АРДЧИЛАЛ СОНИН