Саяхан 95 насныхаа ойг тэмдэглэсэн Италийн кино урлагийн домог Жина Лоллобрижида ирэх 9 дүгээр сард болох парламентын сонгуульд нэрээ дэвшүүлжээ. Нэрт жүжигчин эмэгтэй өмнө нь 1999 онд Европын парламентын суудлын төлөө өрсөлдөөд ялагдаж байсан юм.
Тэрбээр “Бүрэн Эрхт, Алдарт Итали” эвслээс бие дааж нэр дэвшихээр болсон байна. Алдарт жүжигчний нэрээ дэвшүүлж буй тойрог нь нийслэл Ром хотоос зүүн өмнө зүгт 70 км зайтай оршдог Латина хот ажээ.
Тус улс 9 дүгээр сарын 25-ны өдөр парламентын ээлжит бус сонгуулиа товлоод байгаа юм.
Эх сурвалж: Bloomberg