Үнэт эдлэлийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг “Pandora” брэнд АНУ болон Канадад лабораторид гарган авсан очир эрдэнийн шинэ коллекцоо танилцуулах гэж байна.
Энэхүү коллекцод 100 хувь дахин боловсруулсан алт, мөнгө ашиглажээ. Тус компани уурхайгаас олборлосон эрдэнийн чулуу ашиглахаа больж, илүү боломжийн үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх стратеги баримталж байгаа юм. Мөн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөгөө бууруулахаар зорьж байна.
Лабораторид гарган авсан очир эрдэнийн шигтгээтэй мөнгөн бөгж нь 300 ам.долларын үнэтэй байх аж. Энэхүү бөгжийг үйлдвэрлэхэд ялгаруулах хүлэмжийн хийн хэмжээ богино ханцуйтай нэг цамц (футболк) үйлдвэрлэхэд ялгардаг хүлэмжийн хийтэй тэнцэж байгаа юм байна.
Б.Есүйхулан
Bloomberg Tv